Майкл Жексоны охин Парис Катерин өчигдөр Степлес Центрт болсон гашуудлын үйл ажиллагааны үеэр нулимс унаган байж аавдаа хайртай хэмээн өгүүлж, олны сэтгэлийг хөдөлгөлөө.
“Аав минь миний хувьд өөр юутай ч зүйрлэшгүй хамгийн сайн аав байсан. Би таньдаа маш их хайртай гэдгээ л хэлмээр байна” хэмээн охин ярьжээ. Аавтайгаа хамт байхдаа үргэлж л нүүрэндээ тортой эсвэл ямар нэгэн хаалттай байсан охид энэ удаа аавынхаа амьдралын гайхалтай түүхийг эргэн дурсаж байна.
Майклын ах дүү нар өрөөсөн гартаа цагаан бээлий зүүж түүнийг дурсгалыг хүндэтгэжээ.
Марлон Жексон “Майкл чамтай хамт зүрх сэтгэлийн минь тал хэсэг явчихлаа. Гэсэн хэдий ч чи надтай хамт, бидэнтэй хамт үргэлжид байсаар байх болно” гээд “Ганц хүн хичнээн хэмжээний зовлон шийтгэлийг амсаж чадах вэ” хэмээн хүрэлцэн ирсэн олноос асууж “Гэвч одоо тэр бүх зовлон Майклыг минь амар амгаланд ганцааранг нь орхино биз ээ” гэжээ.
Майклын ах дүү нар дурсгалаа Майклын “Heal The World” дуугаар өндөрлөлөө.
Тэдний араас олон олон хүн Майклыг дурссан юм. Хүн бүхэн түүнийг ямар гайхалтай дэлхийн од байсныг дурсаж, үнэхээр попын хаан байсныг нь өгүүлж байлаа. Майкл Жексоны дурсгалыг хүндэтгэгсэдийн дотор Ларри Кинг, Стийв Вондер, Коби Брайнт, Мэрая Кэри, Майк Тайсон гээд олон олон алдартнууд байсны зэрэгцээ Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Н.Мандела өөрийн дурсгалын үгийг бичсэн захидал илгээсэн байжээ.
Ийнхүү попын хаан Майкл Жексонтой салах ёс гүйцэтгэх ажиллагаа Холливууд Хиллсэд байрлах “Forest Lawn Memorial Park”-д болж өндөрлөлөө. Энэ үйл ажиллагаанд оролцох түүний фэнүүдийнх нь тоо хязгаарлагдмал байсан хэдий ч энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт түүнтэй салах ёс гүйцэтгэсэн юм.
Домогт Майкл Жексон өөрийн гайхалтай дуу хоолойгоороо ийнхүү дэлхий ертөнцийг дахин нэгтгэлээ.
М.Жаргал