Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон нь МАХН-ынхныг бужигнахад хүргэв. Их сунгааны дүн таагүйхэн гарч эхэлсэн тэр мөчөөс л буруутныг хайх өнгө аяс цухалзаж эхэлсэн төдийгүй өдгөө улам бүр даамжирсаар байгаа бололтой.
Дуугаа хурааж үгээ "залгиад" байсан жигүүр, хөдөлгөөнийнхөн ч "амь орж" шинэчлэл хэрэгтэй байна гэцгээх болжээ.
С.Баярын суудал ганхсан уу
Сонгуулиар намдаа ялалт авчирсан нь дэвшиж, ялагдалд хүргэсэн нь үүргээ ухамсарлаж албан тушаалаасаа буудаг шударга зарчмыг нэвтрүүлэх нь цаашдын үйл хэрэгт сайн нөлөөлнө хэмээн үзэгсэд ч тус намд цөөнгүй байгаа ажээ. Тиймээс ч хэдхэн хоногийн өмнө "Уламжлал шинэчлэл Ардчилал - шударга ёс" жигүүрийнхэн МАХН-ын дарга С.Баярт шаардлага хүргүүлжээ.
Тэдний үзэж байгаагаар сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцдоггүй, зөнд нь орхидог зуршил даамжирснаас алдаа дутагдал лавширч ялагдал хүлээхэд хүрчээ. Тиймээс тус жигүүрийнхэн сонгуульд ялагдсан шалтгааныг нам дотроо хэлэлцэж намынхаа имижийг ч өөрчлөхийг хүсч байгаа юм байх.
Зөвхөн энэ жигүүрийнхэн төдийгүй МАХН-ын цөөнгүй гишүүд XXV их хурлаас дэвшүүлсэн шинэчлэлийн үзэл баримтлал хоосон тунхаг болж, өөрчлөгдсөн зүйл алга гэж дүгнэж байгаа аж. Эв нэгдэлгүй байвал сонгуулиар ялагдаж мэднэ тиймээс дуугай л суух нь дээр гэж үздэг гишүүдийн тэвчээр ч барагдаж зад татаж мэдэхээр болжээ.
"Алийн болгон хуурамч эв нэгдэл тунхаглаж, сонгуульд ялж байвал боллоо гэж бие биеэ хуурч суух юм бэ" хэмээн УИХ-ын гишүүн Н.Ганбямба сануулах болов.
Түүгээр ч зогсохгүй намын дарга С.Баярыг гишүүд дэмжигчдээсээ илт тасарч, дэмжлэгийг алдаж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ажиглагдаж байсан хэмээн МАХН-ын зарим гишүүд дүгнэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар .МАХН-Ын штабыг намын дарга нь тэргүүлж байсан учраас ялагдлын хариуцлагаас үүрэлцэх ёстойг ч сануулсан гэнэ.
Улс төрийн голлох намын байр сууриа удаан хадгалахыг хүсэх аваас үнэн ч хатуу үгийг ажил хэрэгтээ тусгаж, бялдуучлал, цөөн хэдэн хүний тойрон хүрээлэл, улс төр, эдийн засгийн цус холилдсон хүчирхэг бүлэглэлийн торыг тас татах ёстой гэсэн хатуухан байр суурьтай залуу болон ахмад үеийнхэн "босоод" байгаа ажээ.
Бага хурлыг зургадугаар сард хуралдуулахыг шаардах болжээ
Сонгуулийн маргаашаас МАХН-ын байранд зай завсаргүй олон хуралдаан болов. Хуралдаан ч хаалттай болж байлаа. Муу муухайгаа гадагшаа дэлгэх дургүй, олгой хагаравч тогоон дотроо гэдэг хатуу үзэл баримтлалтай тус намынхан нээлттэй хуралдахаас угаасаа ихэд эмээдэг юм чинь арга ч үгүй биз.
Мөн намын дарга, Удирдах зөвлөлд хаягласан захидал, шаардлага, хүсэлт ч цуврах болж. Энэ бүхний хариуг яаралтай өгөхгүй аваас дараа дараагийнхаа арга хэмжээг авах болно гэдгээ ч мэдэгджээ. МАХН-ын дүрмийн дагуу намын Бага хурлыг зургадугаар сард хуралдуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардах болжээ.
Үгсэж тохирсон томилгоо
МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж хэвлэл мэдээллийн алба болон зохион байгуулалтын хэлтсийн дарга нарыг өөрчлөв. Эдгээр албан тушаалд намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг өөрийнхөө талын хүнийг томилуулж дөнгөв гэсэн мэдээлэл ч хөвөрч байна.
Нийслэлд санаанд оромгүй ялагдал хүлээсэн нь Нийслэлийн МАХН-ын хороог толгойлж байгаа эрхмийн ажлын үзүүлэлтийг ч харуулж байгаа хэрэг гэж үзсэн үү ямартай ч тус намын хорооны дарга, НИТХ-ын дарга Т.Билэгт өөрөө огцрох өргөдлөө өгч албан тушаалаасаа буулаа.
Гэвч түүний өргөдөлд сонгуулиар тааруухан ажилласан гэдгээ хүлээж хариуцлага үүрч байна гэсэн утга бүхий нэг ч үг байгаагүй төдийгүй нас хэвийж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна л гэж бичсэн байж.
Тэрбээр халаагаа Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт өглөө. Өнгөрсөн баасан гарагт болсон Нийслэлийн МАХН-ын хорооны хурал ч нэлээн ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөжээ.
Нийслэлд сурталчилгааны ажилд хүч хаяагүй, уулзалт ярилцлагыг зохион байгуулахад анхаарал олигтой тавиагүй гээд нийслэлийн Намын хорооны удирдах албаныхныг тал бүрээс шүүмжилсэн аж. Гэвч алдаа оноогоо дүгнэж хэлэлцсэн нь зүйтэй ч томилгоог өрсөлдөөнтэй, нээлттэй, ардчилсан маягаар хийдэггүй, өмнө нь үгсэж тохирчихоод хэний хүнийг дэмжихээ шийддэгт цөөнгүй гишүүд сэтгэл дундуур байгаа аж.
Энэ мэтээр МАХН дотроо бужигнаж байна. Энэ нь сайны эхлэл үү эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулах бизээ.
Д.Доржпагма