gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Барагдашгүй" авъяастай балчир одод

Нийгэм
2009-07-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-06

"Толгойтой болгон мөнгө бодож, торготой болгон хоргой зүүдлэх болж..." хэмээх нэгэн шүлгийн мөртүүд санаанд орлоо. Тиймээ хүн чанар гэгч зүйл хөлийн уланд гишгэгдэн, үнэнч шударгын мөрөөсөл болсон энэ цаг үед гайхаж хачирхмаар зүйл ч олон таарах.

Ялангуяа, урлаг соёлын салбарт гаж гэмээр сонин тогтолцоо бий болоод даруй хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа.

Хэдэн дуу дуулаад цомог гаргах, ганц дууны клип, энд тэндхийн сурталчилгаанд тоглоод л "Од" болчихсон хүн өдрөөр биш, цаг минутаар олширч байгаад хэн хүнгүй л халаглан шогширч суух болж. Ядахад, мөнөөх "Одонцор"-ууд маань юм юм руу үсчиж дургүй хүргэхийг нь яана аа. Ажиглаад байхад ганц хоёр дуундаа клип хийлгэж, телевизээр цацуулаад л олны танил болсон "балчир" дуучдын нууц авьяас барагдахгүй нь бололтой.

Урлагийн томоохон сургууль төгссөн энэ тэр гэж баахан дуугаараа түрий барьж, өөрийгөө мундаг дуучин хэмээн өргөмжилсөн охид залууст жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч, сэтгүүлч, загвар өмсөгч, фото модель гээд л хийж чадахгүй ажил мэргэжил байхгүй мэт аашлах нь хэтэрч байна уу гэлтэй.

Мэдээж хэрэг, залуу насанд хийж чадах бүхэндээ авьяас чадвараа сорихоор тэмүүлж, хичээж зүтгэх нь буруу зүйл биш.

Гэхдээ өчүүхэн ч мэдлэггүй хэрнээ хүссэн болгоноо хийх гэж улайрах хэрэг байгаа юм уу гэж зарим нэгнээс нь асуумаар санагдах үе ч бишгүй л олон гарах юм.

Тэр тусмаа, рок попын нялх оддоос. Хийж бүтээснээрээ бардамнах эрхтэй, өөрийн гэсэн орон зай, фэнүүдийн хүрээллийг нэгэнт бий болгож чадсан рок попын "акул"-ууд салхинд хийссэн хамхуул адил тэгж дэрвэж гүйгээд байгаа нь лав харагдахгүй юм. Харин ч бүр хэлэх үгээ цөөлж, бүтээл юугаан сурталчлахаас татгалзан даруу загнах болсон юм биш үү.

Хэдэн төгрөг хаяж хийлгэсэн захиалгын дуугаа бичүүлж дуусаагүй байж "Олныг байлдан дагуулсан хит бүтээл болно" гээд л баруун солгойгүй ярьж, амаа олохгүй магтаж яваа нялх дуучдын паян ингээд дуусахгүй гэж мэд.

Чадан ядан бичүүлсэн ганц дуугаа клип энэ тэрээр "зодож" байж олонд хүргэсэн хойноо цомог гаргаж, араас нь тоглолтын тов дуулгахаар яардаг нь тэдний гэм биш зан.

Энэ бүхний дараа ялимгүй хамраа сөхөж, уран бүтээлээсээ өөр зүйлд хошуу дүрмээр санагдаад эхэлдэг байх аа, аягүй бол. Энд тэндхийн телевизээр хэсч, хэн хүний анхаарал татах гэж хэрэндээ л хөөрхөн юм болдог гэж байгаа.

Тухайлбал, хоол хийж, айл хэсэх, кинонд тоглох, загварын тайзан дээр алхах, фото зургаа авахуулах гээд л даанч олон зүйлд "авьяастай" юмаа, тэд. Телевизийн суваг солих бүрт хэдий өөр байдлаар харагдах боловч мөнөөх л танил царай... Заримдаа бүр залхмаар ч юм шиг ээ.

Хэлээ хазан нэвтрүүлэг хөтлөхчөөн аядах дуучин хүүхнүүд, хэн нэгнээс ярилцлага авахаар хулмалзан суугаа загвар өмсөгчид, нүүрээ гурилдан байж амтат хоолны жороо хуваалцахаар хичээсэн залуу жүжигчид гээд л дурдаад байвал хөгийн ч гэмээр хошин шог зөндөө, зөндөө. Тэднээс өөр хэн ч байхгүй юм шиг л...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан