gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2016 оны сонгуульд АН 3.1, МАН 4.1 тэрбумыг зарцуулсан бол 2020 онд?

Р.Адъяасүрэн
Улс төр
2020-03-03
50
Twitter logo

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосноо зарласан.

Ингэхдээ сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар тусгасан бол нийт 29 тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын хэмжээ 360.4 саяас 775.5 сая төгрөгийн хооронд байж болно гэжээ.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нэр дэвшиж буй тойрогтоо энэ хэмжээний мөнгөнд багтаан өөрийгөө “сурталчилна” гэсэн үг.

Тухайлбал, хамгийн өндөр зардалтайгаар тооцсон нийслэлийн Баянгол дүүрэгт 775.5 сая төгрөг зарцуулна. Тус тойрог гурван мандаттай, 226869 хүн амтай бол хамгийн бага зардалтайгаар тодорч буй Говь-Алтай аймаг хоёр мандаттай, 58471 хүн амтай тул 360.4 сая төгрөгт хангалттай өөрийгөө болон хийх ажлаа танилцуулах боломжтой гэж тооцсон байна.

Энэ тооцооллыг гаргахдаа Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Мөн зардлыг бодитой гаргах зорилгоор зардал тооцох хэвлэл, сонин, сэтгүүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон төдийгүй улс төрийн намуудаас санал авчээ.

Энэ удагийн сонгуулийн зардал өмнөх сонгуулиас ялгаатай. Учир нь 2016 онд 76 тойрогтой байсан бол энэ удаад 29 тойрогтой тул нутаг дэвсгэр, сонгогчийн тоо зэрэгт өөрчлөлт орж буй юм.

Энэ тооцооллыг эсэргүүцэж, 2020 оны парламентын сонгуулийг мөнгөний сонгууль болох нь хэмээн ШИНЭ намын зүгээс мэдэгдээд буй. УИХ-ын гишүүний сарын цалин 1.2 сая төгрөг. Дөрвөн жилийн хугацаанд буюу бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан гэж үзвэл 57 сая төгрөгийн цалин авах ёстой. Тиймээс өөрийгөө танилцуулж, үзэл бодлоо ойлгуулан, хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулахад 57.6 сая төгрөг байхад болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл өмнөх буюу 2016 оны сонгуулийн сурталчилгаандаа МАН, АН хэдэн төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг хүргэж байна.

2016 ОНД ИРГЭД МАН-Д 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЧЭЭ

65 суудал авсан ч одоо 63-уулаа үлдсэн МАН 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр сонгуулийн зардлын тайлангаа гарган Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлсэн бөгөөд нийт 4.144,206,452 төгрөг зарцуулсан гэжээ.

  • Сонгуулийн мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах гэж 1.7 тэрбум,
  • Намаа нэр дэвшигчээ сурталчилахын тулд 2 тэрбумыг зарцуулсан бол сонгуулийн үеэр хөлс, урамшуулал гэж 140 саяыг “хаяжээ”.

Нийт 4.1 тэрбум төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахдаа 130 сая төгрөгийг хуулийн этгээдээс 3.2 тэрбумыг нь иргэдээс хандиваар цуглуулсан бол нам, хамтарсан нам, эвслээс оруулсан хөрөнгө нь 776 сая 218 мянган төгрөг байгаа юм.

МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар 4.1 тэрбум төгрөгөөр 65 суудал авчээ.

АН НАМАА, НЭР ДЭВШИГЧЭЭ СУРТАЛЧЛАХАД 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Харин есүүлээ ирээд долуулаа болсон Ардчилсан Нам зардлын тайландаа 3,113,031,100 төгрөгийг сонгуульд зориулсан хэмээн мэдүүлжээ. 2016 онд тус намд хуулийн этгээдээс 633 сая, иргэдээс 817 сая төгрөг тус тус хандивлаж байсан бөгөөд намын өөрийн хөрөнгө болох 1.650.022.00 төгрөг болон нэр дэвшигчийн 14 сая төгрөгийг орлого болгож байж.

Нийт сонгуулийн зардлын хамгийн өндөр дүн буюу 2 тэрбум 138 сая 900 мянган төгрөгийг нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлахад 802 сая төгрөгийг мөрийн хөтөлбөрөө танилцуулахад зарцуулсан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд АН 3.1 тэрбум, МАН 4.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар хэдэн төгрөг зарцуулах бол? 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан