2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс өөрийн аймаг, дүүрэгтээ нэр дэвшиж гишүүн болсон нь цөөнгүй байлаа. Тодруулбал, Дорноговь, Өвөрхангай, Орхон, Төв, Өмнөговь аймгууд болон Багануур дүүргийн засаг дарга нар сонгогджээ.
Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн АМАРСАЙХАН
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт буюу 21-р тойрогт нэр дэвшсэн С.Амарсайхан 21969 хүний 34,41 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан.
Түүний ажилласан байдал:
- 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан
- 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер
- 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе
- 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар
- 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх
- 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон
Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн САНДАГ-ОЧИР
Тэрээр Налайх, Багануур, Баганхангай дүүргийг хамарсан 21-р тойрогт (2 мандаттай) нэр дэвшсэн ба нийт 15576 сонгогчийн буюу 24,4 хувийн санал авч С.Амарсайханы араас хоёрдугаарт бичигдэн тойргоосоо гарч ирсэн юм.
Ажилласан байдал:
- 2001-2002 онд Багануур дүүргийн 4-р хорооны Нийгмийн ажилтан
- 2002-2004 онд Багануур дүүргийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл сурталчилгаа, Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засгийн нийгмийн зорилтийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
- 2004-2005 онд Багануур дүүргийн “BBS” телевизед Сэтгүүлч
- 2005-2008 онд Багануур дүүргийн МАН-ын хорооны Дэд дарга
- 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн ИТХ төлөөлөгч
- 2012-2016 онд Нийслэл, дүүргийн ИТХ төлөөлөгч
- 2012 оноос одоог хүртэл дүүргийн МАН-ын хорооны дарга
- 2016 оноос Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн ОДОНТУЯА
УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүний нэгээр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тодорлоо. Тэрээр 26-р тойрогт (3 мандаттай) 27143 хүний саналаар гуравдугаарт гарч ирсэн юм.
Ажилласан байдал
- 1988 - 1991 онд - Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн
- 1991 - 2012 онд - "Сод трейд" ХХК, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
- 2007 оноос - "Иргэн Та Баялаг" сангийн тэргүүн
- 2008 - 2012 онд - Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2011 - 2012 онд - Эрүүл мэндийн сайдын зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
Орхон аймгийн Засаг дарга Дамбын БАТЛУТ
Орхон аймагт буюу 20-р тойрогт (3 мандаттай) энэ удаад бусдаас онцлог үр дүн гарсан. Тус тойрогт нэр дэвшсэн аймгийн Засаг дарга Д.Батлут нийт сонгогчдын 16,33 хувийн саналыг авч нэгээр гарсан бол түүний араас бие даагч Н.Алтанхуяг, Та бидний эвсэлийн С.Ганбаатар нар удаалсан юм.
Ажилласан байдал:
- 1994 - 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор
- 2001 - 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч
- 2004 - 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
- 2006 - 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн
- 2008 - 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
- 2006 - 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн
- 2008 - 2016 оны VII/18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,
- 2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
- 2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг даргa
Төв аймгийн Засаг дарга Жигжидийн БАТЖАРГАЛ
Төв аймгийн 14-р тойрогт (3 мандаттай) нэр дэвшсэн аймгийн засаг дарга Ж.Батжаргал нийт 18531 хүний 14,13 хувийн саналаар нэгээр гарсан. Түүний араас АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, МАН-ын Н.Энхболд нар удаалсан.
Aжилласан байдал:
- 1990 – 1991 Баян-Өнжүүл сумын ХААН банкинд Эдийн засагч
- 1991 – 1992 АДХГЗ-ны орлогч дарга
- 1992 – 1994 Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
- 1994 – 1996 Баян-Өнжүүл сумын ЗДТГ-ын БОУ байцаагч
- 1996 – 2000 Баян-Өнжүүл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
- 2000 – 2002 Баян-Өнжүүл сумын Засаг дарга
- 2002 – 2012 аймгийн ИТХ-ын дарга
- 2016 оноос Төв аймгийн Засаг дарга
Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын НАРАНБААТАР
Өмнөговь аймгийн 11-р тойрогт (2 мандаттай) аймгийн Засаг дарга Наранбаатар 15929 сонгогчийн саналын тоогоороо тэргүүлсэн. Түүний араас АН-аас дэвшсэн, Ажнайн хэмээх нэрээрээ алдартай Д.Бат-Эрдэнэ удаалсан юм.
Ажилласан байдал:
- 1996-1998 он Цэргийн их сургуульд багш
- 1998-2002 он Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн,
- 2002-2004 он Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга,
- 2004-2009 он Өмнөговь аймгийн АЗДТГазрын Дарга,
- 2004-2008 он Өмнөговь аймгийн АИТХ-ын төлөөлөгч,
- 1996-1998 он ЦИС-ийн Ар тал-Эдийн засгийн тэнхимд багш,
- 2004-2009 он “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга,
- 2013 оноос Өмнөговь аймгийн МАН хорооны тэргүүлэгч,
- 2007-2009 он Өмнөговь аймгийн МАСЗХ-ны тэргүүлэгч гишүүн,
- 2011-2015: “Билэгт говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар
- 2016 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга
Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн ГАНБОЛД
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд МАН-аас 10-р тойрогт (3 мандаттай) нэр дэвшин нийт 23560 хүний буюу 14,78 хувийн саналаар гуравдугаарт бичигдэн гарч ирсэн.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд Өвөрхангай аймгийн Холбооны газарт Гол шугамын монтёр
- 1999-2005 онд Скайтел ХХК-ын Өвөрхангай аймаг дахь салбарын менежер
- 2004-2008 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2005-2008 онд Аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
- 2008-2012 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2009-2012 онд "ӨВ АЗЗА" ТӨХК-ний гүйцэтгэх захирал 2012-2016 онд Аймгийн ИТХ-ын дарга
- 2016 оноос Аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн ЭНХТҮВШИН
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин МАН-аас 8-р тойрогт (2 мандаттай) нэр дэвшиж 17411 хүний 26,83 хувийн саналаар хоёрдугаарт гарч ирсэн. Харин түүнтэй нэг намаас нэр дэвшсэн Б.Дэлгэрсайхан 32,7 хувийн саналаар нэгээр гарсан юм.
Ажилласан байдал:
- 1996-2001 онуудад онуудад аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга,
- 2001-2002 онд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга,
- 2002-2004 онд аймгийн ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
- 2004-2007 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
- 2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2007-2011 онд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
- 2012-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
- 2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга,
- 2014-2015 онд "Сайхан улаан оргил" ХХК-ийн захирал, "Бэл капитал" ХХК-ийн ТУЗ-ийн дарга,
- 2015 оноос Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
- 2016 оны VII сараас Дорноговь аймгийн Засаг дарга