gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ханшийн эрсдэлийг ахисан түвшинд удирдах шаардлага

Нийтлэлчийн булан
2020-10-02
47
Twitter logo
47
Twitter logo
Нийтлэлчийн булан
2020-10-02
Ханшийн эрсдэлийг ахисан түвшинд удирдах шаардлага “Голомт капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэ

Эрсдэлийн удирдлагын форум-2020 Шангри Ла зочид буудалд болсон юм. “Мандал даатгал” компаниас форумыг 11 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр “Голомт капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэ хямралын үеийн хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулан, илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ковидын нөлөөгөөр дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэнд цөөхөн тохиолдсон уналт өнгөрөгч саруудад өрнөлөө. Хувьцаа, бонд, валют, түүхий эд гээд савлаж болох бүх үзүүлэлтүүд түүхэн дээд, доод рекордуудыг зургаахан сарын дотор тогтоолоо. Дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэнд хэзээ ч байгаагүй мөнгөний, сангийн тэлэх бодлогыг дэлхий нийтээр хэрэгжүүлэв. Эрсдэл, тодорхой бус байдал улам нэмэгдэж буй энэ цаг үед Монгол компаниуд эрсдэлийг өөрийн бие дээр хүлээн авах уу? эсвэл хамгаалах уу? гэх асуулт хариултаа хүлээсээр байгаа юм.

Хедж гэх үгний учир юу вэ?

Энэхүү үг нь Англи хэлнээ 14-р зуунаас нэвтэрсэн бөгөөд хашилт, хамгаалалт гэсэн угтай юм. Харин санхүүгийн салбарт 1670-аад онд ирсэн ба ямарваа нэгэн эрсдэлээс хамгаалах гэсэн утга санаатайгаар одоог хүртэл хэрэглэгдсээр байна.

Хеджингийн хэрэглээ: Олон улс ба Монгол

Хеджинг бол хоёр тал ирээдүйд тодорхой санхүүгийн хэрэгслийг өнөөдөр тохиролцсон үнээрээ арилжих гэрээ юм.  1973 онд дериватив хэрэгслийн нэг болох опционы анхны албан ёсны арилжаа Чикагогийн Опционы биржид эхэлснээс хойш 47 жил өнгөрчээ. Тухайн жилд Fisher Black and Myron Scholes нарын эрдэмтэд Black Scholes Pricing Model-ийг хөгжүүлж опционы бодит үнэ цэнийг тооцох боломжийг бүрдүүлснээр уг зах зээл хурдацтай хөгжсөн байдаг. Өдгөө хувьцаа, түүхий эд, валютын ханшуудыг опцион ашиглан хедж хийн өөрсдийгөө хамгаалах, бүр ашгийн зорилгоор опцион стратегиудыг хэрэгжүүлэх аргачлалууд өндөр түвшинд хөгжөөд байна. Гэтэл Монгол улс 30 жил байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргаагаа энэ салбараас залгуулдаг, импортоос хүчтэй хамааралтай атлаа ханшийг хедж хийн орлогоо хамгаалах, зардлаа танах асуудлыг үндсэндээ хаячхаад байна.

Опцион гэж юу вэ?

Энэ бол танд аливаа зүйлийг худалдан авах эсвэл худалдах эрхийг олгосон, гэхдээ үүрэг хүлээлгээгүй гэрээ юм. Танд ашигтай байвал эрхээ эдэлж болно. Харин танд ашиггүй бол заавал тэр сонголтыг хийх үүрэг хүлээхгүй.

Монгол хедж хийх хэрэгцээ шаардлага

Алт олборлогч компаниуд орлогоо хамгаалах: 2011 онд 1,920 хүрсэн алтны ханш 2016 онд 1,050 болтол буурсан билээ. 2018 оноос Трамп гадаад худалдааны дайныг эхлүүлж улмаар 2020 онд ковидтой золгосон алтны ханш 2,070 хүртэл өсөв. Үүнийг дагаад манай алт олборлогч компаниудын ашиг 2018-2020 онуудад өсөлттэй хэвээр байна. Гэвч удахгүй вакцин гарвал яах вэ? Хамгийн түрүүнд огцом хүчтэй уналт хийх хэрэгсэл бол алт юм. Энэхүү уналтаас алтны компаниуд өөрсдийгөө хамгаалах нэг боломж нь пүт опцион худалдан авах юм. Үүнтэй адилаар нүүрс, төмрийн хүдэр, зэс олборлогчид орлогоо хамгаалах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Пүт опцион гэж юу вэ?

Энэ нь ирээдүйд ханш унасан ч өнөөдөр байгуулсан гэрээнд тохиролцсон үнээр худалдах эрхтэй, харин үүрэг хүлээхгүй байхыг хэлнэ. Тодруулбал, алтны олборлогч ирэх жил 100 кг алт олборлоно гэж төлөвлөжээ. Гэвч вакцин гарч улмаар алтны ханш унах эрсдэлтэй байна. Энэ нөхцөлд ханш ирэх жил хэд ч хүрж унаснаас үл хамааран өнөөдрийн өндөр үнэ болох 2,070 ам.доллараар алтаа худалдах гэрээг хийх юм. Ингээд ирэх жил алтаа олборлож тушаах үедээ үр дүнг нь хүртэнэ. Гэтэл ирэх жил ханш унахгүй эсрэгээр өсөлттэй байвал тухайн үеийн өндөр ханшаар алтаа худалдах боломж нь бас нээлттэй байх юм.

Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулах: Монголын улс төрийн хөндүүр сэдвүүдийн нэг нь шатахууны үнэ. Тэгвэл бидний хэрэглэдэг шатахууны үнэ брент газрын тосны үнэтэй нягт хамааралтай хөдөлдөг. Иймээс брентийн ханшийн өсөлтийг хедж хийж чадвал Монголд АИ-92 шатахууны үнийг тодорхой хугацаатайгаар тогтворжуулах боломж бүрдэх юм. Үүний тулд брентийн колл опцион худалдан авах шаардлагатай болно. Мөнгөн дүнгээр тооцвол 300 орчим сая ам.долларын шатахууныг хедж хийх боломжит хэрэгцээ байгаа тул уг асуудлыг нухацтай авч үзэн нарийн тооцоо судалгаатай хандах учиртай. Ковид гарч газрын тосны үнэ навс унана гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байсан. Гэхдээ ханш түүхэнд байгаагүй доод түвшинд хүрэхэд Монголчууд бид социаль орчинд шуугиад л өнгөрсөн нь харамсалтай. Чухамдаа яг тухайн үед бидэнд хедж хийж шатахууны үнээ тогтворжуулах боломж байсан. Гэвч сонгуулийн дайрлагад өртөн энэ асуудал хаягдсан гэж хэлж болно. Брент газрын тосны үнэ дөрөвдүгээр сард 20 ам.долларт хүрсэн бол одоо 40 ам.долларт хүрч 100 хувь өсөөд байгаа билээ.

Колл опцион гэж юу вэ?

Энэ нь ирээдүйд ханш өссөн ч өнөөдөр байгуулсан гэрээнд тохиролцсон үнээр худалдан авах эрхтэй, харин үүрэг хүлээхгүй байхыг хэлнэ. Тодруулбал, Монгол улс жилдээ хэдэн баррель шатахуун хэрэглэдэг болохыг тооцоолно. Мөн ханш ирээдүйд өснө гэсэн таамаглалтай байгаа бол колл опцион авах юм. Ингэснээр ирээдүйд ханш өсвөл өнөөдөр гэрээнд заасан бага үнээр газрын тосоо худалдан авах ба хэрэв ханш ирээдүйд буурсан байвал тухайн үеийн бага ханшаар худалдан авах юм.  

Худалдааны компаниуд зардлаа тогтворжуулах: Бид импортлогч орон. Хятад, ОХУ, Солонгос, Япон, Европын орнуудаас ихээхэн импорт хийдэг. Жишээ нь, европоос бүтээгдэхүүн худалдан авч Монголд худалддаг бизнесийн хувьд энэ жил маш хүнд тусаж байна. Учир нь олон улсын валютын зах зээлд энэ онд еврогийн ханш ам.долларын эсрэг (EURUSD) 1.09-ээс 1.18 болж 8.7 хувиар чангарсан. Дээрээс нь ам.долларын төгрөгийн эсрэг чангаралтыг тооцвол барааны өртөг 12+ хувиар илүү үнэтэй болжээ. Тэгвэл тухайн компани колл опционоор дамжуулан 6 сарын хугацааны ханшийг хедж хийж 1 төгрөгөөр 4 төгрөгийн зардлын өсөлтийг хаах боломжтой байв. Эндээс компани 3 төгрөгийн зардал хэмнэж байгаа бөгөөд нөгөө талаас компанийнхаа 3 төгрөгийн ашгаа хамгаалж байгаа хэрэг юм.

Нүүрс олборлогчдын давхар эрсдэл: 2018 онд гадаад худалдааны дайн эхэлснээс хойш Хятад улс юаны ханшийг аль болох суллаж экспортын орлогоо дэмжих бодлого баримталж ирсэн. Үүнийг нь ч Трамп шүүмжлэн “спекулятор Хятад” гэж нэрлэсэн билээ. Тэгвэл их гүрнүүдийн эдйин засгийн дайн манай нүүрсний компаниудад хэрхэн нөлөөлснийг харцгаая. Манай ихэнх нүүрс олборлогчид юаны орлоготой атлаа ам.долларын зээлтэй байдаг. Эндээс компаниуд ханшийн давхар эрсдэлд орох нөхцөл бүрдэж байгаа юм. Тодруулбал, юаны ханш олон улсын зах зээлд суларснаар компаниудын ам.доллараар илэрхийлэгдэх орлого буурах юм. Нөгөө талаас ам.долларын зээл төлөхөд зарцуулах юаны хэмжээ өссөөр байна гэсэн үг. 2018-2019 оны хооронд юаны ханш дэлхийн зах зээлд 14.3 хувиар суларчээ. Тэгвэл компани 1 төгрөгийн зардал гаргаад 3 төгрөгийн орлогоо хамгаалах боломж тухайн үед байсан юм.

Опцион стратеги ашиглан арилжаа хийх боломж

Санхүүгийн зах зээлд зөвхөн дан ганц онцион ашиглахаас илүүтэйгээр ашиг олох зорилгоор хэд хэдэн опционы арилжааг зэрэг хийж ашиг олохыг опцион стратеги гэдэг. Жишээ нь, та ханш аль талруугаа хөдлөхийг мэдэхгүй байгаа ч хүчтэй савлана гэдэгт итгэж байгаа бол “long straddle” стратеги ашиглах хэрэгтэй. Энэ нь нэг ханш дээр колл ба пүт опцион худалдан авахыг хэлдэг. Үр дүнд нь ханш аль нэг тийшээ хүчтэй савах тохиолдолд нэг опцион нь ашиггүй, нөгөө опцион нь өндөр ашигтай гарах юм. Жишээ нь, 2016 онд Англи улс ЕХ-оос гарах шийдвэр гаргасан. Санал хураалт 6-р сарын 23-нд болж иргэдийн 51.9 хувь нь ЕХ-оос гарах санал өгсөн юм. Ийнхүү паундын ханш хоёр долоо хоногийн дотор 14.36 хувиар унасан юм.

Гэрээ байгуулж опцион худалдан авахад ямар зардал гаргах вэ?

Зардлын хэмжээ нь тухайн үеийн зах зээлийн хэлбэлзэл, гэрээний хугацаа, хүү, хедж хийх үнэ ба тухайн үеийн зах зээлийн ханшийн зөрүү зэргээс хамаарч тогтдог. Тодруулбал, ханшийн хэлбэлзэл багатай, хугацаа богино байх тусмаа зардал буурах бол эсрэгээр зардал өснө.

Эндээс энгийн тооцоолол хийж үзвэл, таны колл ба пүт опционы зардал нийлээд 3 хувь. Ханш 14 хувиар суларсан учир анхны хөрөнгө оруулалт 4.6 дахин өсөх бөгөөд зардлаа хасвал цэврээр 3.6 дахин өсөх юм. Тодруулбал, та 10,000 ам.доллараар энэхүү стратегийг хэрэгжүүлсэн бол ашиг нь 36,000 ам.доллар болох байв. Санхүүгийн зах зээлд өргөн ашиглагддаг 20 гаруй ийм стратеги байдаг бөгөөд тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, зорилгоос хамаарч сонголтоо оновчтой хийх нь хамгийн чухал.

Эх сурвалж: "Мандал эрсдэлийн институц"-ын Purplebook

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан