Иргэд, ААН-үүд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд олноор хандаж гэр орон, албан байгууллагадаа ариутгал хийлгэх хүсэлт тавьж буй аж. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЗӨСҮТ-ийн дэд захирал Амгаланбаяр иргэд гэртээ хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөгөө өгснийг хүргэж байна.
Тэрбээр, Манай байгууллагаас коронавирусийн үеийн халдваргүйжүүлэлтийг хийж байна. Халдварын голомт гарсан, сэжигтэй болон халдвар авсан тохиолдлын байсан газар, гэр оронд халдваргүйжүүлэлт хийсэн. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш тусгаарлагдсан 1273 сэжигтэй тохиолдлын явсан маршрут, тээврийн хэрэгсэл, онгоц, орон сууц зэрэг 22801 ам.метр талбайд халдваргүйжүүлэлт хийлээ. Иргэд, албан байгууллага, ААН-үүд халдваргүйжүүлэлт хийх хүсэлт тавьж байна. Мэргэжлийн байгууллага тухайн халдварт өвчний эрсдэлүүдийг тооцоолж, тохирсон халдваргүйжүүлэлтийн бодисуудыг хэрэглэдэг. Энэ нь өвөрмөц үйлчлэлтэй, гэрийн нөхцөлд хэрэглэх, хадгалах боломжгүй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа шаардсан ажил юм.
Иргэд гэртээ халдваргүйжүүлэлт хийж болно. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэрлэгээний дараа цонхоо нээж агааржуулах нь хамгийн чухал. Хоёр цаг тутамд цонхоо нээж агааржуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд ашигладаг угаагч шингэн, угаалгын нунтаг, саван, белизна зэрэг энгийн цэвэрлэгээний бодис ашиглах нь таны гэртээ хийж буй халдваргүйжүүлэлт болно. Мэргэжлийн халдваргүйжүүлэлтийг халдвар гарсан болон сэжигтэй тохиолдлын үед хийдэг бөгөөд гэрийн нөхцөлд ашиглавал хордох, харшил авах зэрэг сөрөг үр дагавар гарч болохыг иргэддээ анхааруулмаар байна гэв.