Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 орчим буган хөшөө олдоод байгаагаас 550 орчим нь Монгол Улсын нутаг дээр оршиж байна...
Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед, Төв Азийн өндөрлөгт амьдран сууж байсан овог аймгуудын түүх соёлын гайхамшигт дурсгал болох Буган хөшөө болон түүний цогцолборууд Монгол орны нутаг дэвсгэр дээр хэд хэд байдаг.
Юуны түрүүнд он цаг хугацааны талаар бага зэрэг тодотгоё. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе гэж аль он цагийг хэлж байна вэ?
Нийтийн Тоололын Өмнөх /НТӨ/ II мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөн зэсийг нээн олж улмаар түүнийг улам бат бөх болгохын тулд хар, цагаан тугалгатай хольж холимог төмөрлөгийг гарган авснаар хүрэл зэвсгиын үе эхэлсэн гэж үздэг. Хүрэл зэвсэг гаргаж авснаар хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт гарч эрчүүдийн үүрэг нэмэгдэн эцгийн эрхт зохион байгуулалтад орж эхэлсэн байна. Энэ үеэс хөдөлмөрийн багаж зэвсэг эрс өөрчлөгдөж, нийгэмд хувийн өмч үүсэх үндэс бүрэлдсэн гэж үздэг. Ийнхүү том сурвалжтан, жанжин, овгийн ахлагч нар хувийн өмчтэй болсноор эрх мэдлийн ялгаа бий болж олон овгууд хоорондоо тэмцэлдэх болсон нь Аймаг үүсэх үндэс тавигдсан ажээ.
Чухам энэ үеэс л овог, аймгийн тэргүүлэгч нарын дурсгалд зориулан “Дөрвөлжин булш”, “Хиргисүүр”, “Буган чулуун хөшөө”, “Хадны зураг” зэргийг бүтээх болжээ.

Буган хөшөөд нь дунджаар 1-4 метр өндөр, 20-50 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй байх ба 4 талыг нь сайтар засан дээд хэсэгт нар сар, эсвэл хүний дүрс харин их бие хэсэгт сүрэг бугыг тэнгэр өөд чиглүүлэн дүрсэлсэн байдаг. Мөн эдгээр дүрслэлээс гадна чулууны ёроол хэсэгт байлдааны алх, хутга, нум сум, жад зэргийг дүрслэн үзүүлсэн байх нь тухайн цогцолборыг хэнд зориулж бүтээснийг илэрхийлэх мэт.
Одоогийн байдлаар буган хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радио карбоны он цаг тодорхойлох аргачлалаар Буган хөшөөд нь үндсэндээ хиргисүүртэй адил он цаг буюу НТӨ XIV-VIII зуунд хамаарна хэмээн эрдэмтэд тогтоожээ.

Буган чулуун хөшөө тархсан бүс нутгийн хойд зах нь Байгал нуур, өмнөд зах нь Монголын их элсэн говийн ар хэсэг, зүүн зах нь Хэнтий аймаг, баруун зах нь Эльба мөрөн хүрдэг байна.
Харин энэ удаад та бүхэнд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт агаарын зайгаар 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт орших буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн талаар танилцуулж байна.
Тус газар хойноосоо урагш цуварсан байдалтай 30 орчим буган хөшөөд бий.

Эдгээр хөшөөний эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Энд анх 1970-аад оны үед хуучнаар ЗХУ-ын судлаач В.В.Волков, Э.А.Новгородова нар судалгаа хийж, дараагаар нь 1999, 2003-2006 онуудад Монгол-Японы хамтарсан cудалгааны баг хоёр хиргисүүрийг бүх тахилгын байгууламжийн хамт, нэг дөрвөлжин булш, 4, 7, 8-р буган хөшөөний тахилгын байгууламжуудыг, 2013 онд Монгол-Оросын хамтарсан шинжилгээний анги буган хөшөөний тахилгын цогцолборыг өргөн талбайгаар малтан шинжилжээ.

Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөдийн сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байна.

Уушгийн өврийн буган хөшөөний тахилгын цогцолбороос илэрсэн адууны ясны дээжээр холбогдох он цагийг нь НТӨ 1312-810 он хэмээн тогтоожээ. Монгол орны нутаг дээр буй олон янзын буган хөшөөдийг ажиглаж байхад ихэнх дээр нар ба түүн рүү тэмүүлэх сүрэг бугыг дүрслэн үзүүлсэн байх нь түгэээл таарна. Энэ нь тэртээх он цагын урьтад амьдарч байсан хүмүүс байгаль дэлхийг шүтдэг байсан ба хүн нас барсны дараа сүнсийг нь тэнгэр өөд буга хүргэж өгдөг гэсэн ойлголттой байсан болов уу гэсэн таамаглал өөрийн эрхгүй төрдөг.

Дэлхийн хүн төрөлхтний түүх болоод соёлын хосгүй үнэт өв болсон энэхүү Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор нь бидний амьдран буй өнөөгийн цаг үетэй золгохдоо ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл, халдлагад өрсөн нь илт анзаарагддаг юм. Иймд тус газрыг зорин очихдоо байгаль дэлхий мөн өнгөрсөн түүхээ хүндэтгэн харьцаж, орчин тойронд нь хог бүү хаяарай хэмээн хүсээд энэ удаагийнхаа танин мэдэхүйн нийтлэлээ өндөрлөж байна.
Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор орчмын гэрэл зургууд: