Эрүүл хооллолтыг эрхэмлэгч танд зориулав. Шинэ ногооны салад гэхээр зөвхөн өргөст хэмх, улаан лооль, салатны навчны холимог байх албагүй. Хөргөгчиндөө байгаа жимс, ногоог ашиглаад, амттай салад хийх жорыг хүргэж байна.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Салад навч – 100 гр
Ногоон сонгино Парсли (яншуйгаар орлуулж болно)
Өргөст хэмх – 1 ш
Бяслаг – 50 гр
Хушга (сонголтоор) – ¼ аяга
Үзэм - ¼ аяга Мандарин – 1 ш
Оливын тос – 1 х.х
Балзамик венигэр – 1 х.х
Давс, перц амтлахаар
Нунтаг сармис – ¼ ц.х
Базилик - ¼ ц.х
Сахар – 1 ц.х
Бүхэл үрийн гич – 1/2 ц.х
Хийх заавар:
1. Саладны навчаа угаагаад, сайтар сэгсэрч хатаан гараар эсвэл хутгаар жижиглэн, саванд хийнэ.
2. Ногоон сонгино, парсли (яншуйгаар орлуулж болно), өргөст хэмх, сирээ (дурын сир) хэрчиж, салат навч дээрээ нэмнэ.
3. Үзэм, буталсан самар (хушганаас өөр дурын самар байж болно), мандаринаа (үргүй) нэмнэ.
4. Салад амтлагч: Оливын тос, балзамик винегэр (алимны винегэрээр орлуулж болно), давс, перц, нунтаг сармис, хатаасан базилик, сахар, бүхэл үрийн гичээ (сонголтоор) нэмээд холино. Салад амтлагч гэртээ бэлдэх жорыг эндээс аваарай.
5. Гараараа базаж холих тохиромжгүй тул 2 халбагаар холиорой. Жич: дээрх жимс, ногоо гэрт тань байхгүй бол байгаагаараа орлуулаад, салад амтлагчаараа амтлаад хийж болно. Хамгийн гол нь чихэрлэг болон исгэлэн амтыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч