Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлэх гэж байгаатай холбогдуулан БШУЯ-ны сайдын тушаалаар түр журам батлагдсан.
Цар тахлын үед нэг хүүхдэд 1-1,5 ам.метр талбай оногдохоор баримжаалж, нэг ангид 20-25 хүүхэд хамруулах, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, олон орц гарцаар хүүхдээ хүлээж авахыг түр журамд тусгасан юм. Мөн цэцэрлэгүүдэд хүүхдүүдийн халууныг өглөө бүр ирэхэд нь үзэж, гарыг нь ариутгах, гэр цэцэрлэг хоёрын хооронд заавал амны хаалт зүүх шаардлага тавих, ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийх чиглэл өгөөд байна.
Эцэг эхчүүдийн хувьд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаад баяртай байгаач 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн Засгийн Газрын шийдвэр сөрөг үр дагавар дагуулж байгаа талаар дурдлаа.
Эхнэр бид хоёрыг ажилдаа орохоор 5 настай хүү ч яах вэ цэцэрлэгтээ явчихна. 2 настай хүү маань л харах хүн байхгүй хэцүү байна. Таньдаг хүнээр л харуулах байх даа
Тухайлбал “Х” нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2 болон 5 настай хүүхэдтэй юм. Цар тахалтай холбоотой цэцэрлэг амарснаар хамаатны айлд хүүхдүүдээ орхидог байжээ. Хүүхдийнх нь цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын сүүлээр эхлэх болохоор одоогоор бүртгүүлээгүй байгаа аж. Тэрээр “Цэцэрлэгийн үйл ажиллагаа удахгүй эхлэх гэж байгаад баяртай байна. Эхнэр бид хоёрыг ажилдаа орохоор 5 настай хүү ч яах вэ цэцэрлэгтээ явчихна. 2 настай хүү маань л харах хүн байхгүй хэцүү байна. Таньдаг хүнээр л харуулах байх даа” гэлээ.
Дөрвөн настай охины аав “Э” бидэнд сэтгэгдлээ хуваалцан “Охины цэцэрлэг наймдугаар сарын 24-өөс бүртгэж эхэлнэ. Тэр үед бүртгүүлээд цэцэрлэгт нь явуулна. Манай гэр бүлийн хувьд хүүхдийн цэцэрлэгт санаа зовохгүй байгаа. Харин 2 настай хүүхэдтэй гэр бүлд асуудал их гарч ирж байгаа байх. Залуу гэр бүлүүд хүүхэд харах хүн байхгүй учраас нэг нь гэртээ суух эсвэл асрагч авах зэрэг санхүүгийн асуудалтай их тулгардаг харагдсан” хэмээв.
Цэцэрлэгүүдийн хувьд түр журам баримтлан үйл ажиллагаа явуулахаар шийдээд байгаа бол 2 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ хүнээр харуулах эсвэл гэртээ сууж өөрсдөө харах асуудал тулгараад байгаа юм.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан төрийн болон төрийн бус өмчит цэцэрлэгүүдийн хорио цээрийн дэглэмд авч буй арга хэмжээний талаар тодрууллаа. Энэ талаар төрийн өмчит Чингэлтэй дүүргийн 40-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Одонтуяатай ярилцлаа.
Тэрээр “БСШУСЯ-ын сайдын тушаалаар батлагдсан түр журмыг баримталж үйл ажиллагаа явуулна. Нэг ангид 25 хүртэлх суралцагч байх бөгөөд өглөө сурагчдаа 8 цагаас 9.30 хүртэл цувруулан хүлээж авахаар, орой 16 цагаас 18.30 хооронд тараахаар төлөвлөөд байна. Мөн цар тахлын бүртгэл, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
Манай цэцэрлэгийн хувьд өмнө нь 4 анги танхимтай байсан. Дуу хөгжмийн кабинетаа анги болгон тохижуулж одоо нийт 5 бүлэг хичээллэхээр болоод байна. Бүртгэлийн хувьд шинээр бэлтгэл бүлэг буюу 4, 5 настнуудыг 8 сарын 17-оос 8 сарын 21-ны хооронд цэцэрлэг дээрээ бүртгэнэ. Засгийн газрын шийдвэрээр энэ жил 2 настай хүүхдийг авахгүй. Мөн 3 настай хүүхдүүдийн чөлөө авалт их байгаа учир элсэх хүсэлтэй бүх хүүхдийг хамруулахыг зорьж байгаа” тухайгаа хэллээ.
Төрийн өмчит бус Микки бөмбөөлэй цэцэрлэг мөн л түр журмыг баримталж ажиллана гэж эрхлэгч Г.Саранчимэг хэллээ. Энэ талаараа “БСШУС яам болон ЭМЯ-наас өгсөн заавар зөвлөмжийн дагуу цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг гэрээт Улаанбаатар ариутгал компаниар ирэх долоо хоногоос хийлгэхээр болсон. Хувийн цэцэрлэгийн нэг давуу тал нь нэг ангид цөөн сурагч суралцдаг учир манайд анги дүүргэлт 20 хүрэхгүй хүүхэд байдаг. Цагийн хуваарийн хувьд өглөө 9 цагаас 18 цагийн хооронд ажиллана. Бүртгэлийг 8 сарын 17-оос 25-ны хооронд цахимаар болон цэцэрлэг дээр хийнэ” гэв. Микки бөмбөөлэй цэцэрлэг нь 3 бүлэгтэй, нийт 40 хүүхэд хүлээн авах чадалтай бөгөөд энэ жил 2 настай хүүхдүүдийг авахгүй юм.
Сайдын тушаалаар баталсан түр журмыг зөрчин 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй. Шалгалтын явцад зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.
Энэ мэтчилэн төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд түр журам баримталж, өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллахаа илэрхийллээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр "Сайдын тушаалаар баталсан түр журмыг зөрчин 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй. Шалгалтын явцад зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэсэн юм.
М.Ариунзаяа