Сургууль, цэцэрлэг есдүгээр сар хүртэл орохгүй, гэрийн хөл хорионд байгаа энэ үед хүүхдэдээ цаг гаргах сайхан боломж гарч байна. Тиймээс ч эцэг эхчүүдээс хүүхэдтэйгээ хамт ямар ном уншвал зүгээр вэ? гэсэн асуулт ирсээр байгаа тул дараах номуудыг санал болгоё.
"МОНСУДАР" ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ЭРХЛЭН ГАРГАСАН ХҮҮХДИЙН НОМНУУД
365 үдэш
Өдөр бүр нэг үлгэр хүүхдэдээ уншиж өгөөд ярилцах сайхан боломжийг энэхүү ном олгоно. Түүнчлэн оньсого, түргэн хэллэг ч байгаа тул хүүхэдтэйгээ хамт тааж, хурдан тод хэлж үзээрэй.
365 өдөр
Өдөр бүр хүүхэдтэйгээ хамт нэг зүйл сурч, туршиж, бүтээл урлах боломжийг энэхүү ном олгоно. Тус ном эрүүл мэнд, хэл яриа, ажил мэргэжил, тоглоом наадгай, ёс зүй, байгаль ургамал гэх мэт олон төрлийн өргөн агуулгатай төдийгүй бүтээл урлах 27, туршилт хийх 12 сэдвийг багтаасан юм шүү.
Будда унтлагын цагаар
Уг номд ёс зүйн үнэт зүйлсийг хүүхдэд сургамжтай байдлаар өгүүлсэн богино хэмжээний үлгэрүүд багтсан. Урам зориг, ухаарал өгөх эдгээр үлгэрүүдийг хүүхдэдээ уншиж өгч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
Шинжлэх ухааны лаборатори
Гар доорх материалаар олон янзын сонирхолтой туршилтууд хийж болно. Хүүхэдтэйгээ хамт туршилт хийх үнэхээр хөгжилтэй бас сонирхолтой шүү.
Монголын нууц товчоон
Энгийн, товч тодорхой утга найруулга бүхий энэхүү ном нь Чингис хааны тухай, ялангуяа анд нөхөрлөл, шударга байдал, ач тус зэрэг үнэт зүйлсийн талаар өгүүлнэ. Хэдийгээр хүүхдэд зориулсан боловч эх зохиолын дүр дүрслэл, чиг шугамаас ер хазайгаагүй ажээ.
Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд
Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулинг, дуучин Бейонсе, тэргүүн хатагтай Мишель Обама, тэмцэгч Малала зэрэг нэр алдартай 100 эмэгтэй ямар саад бэрхшээл даван туулсныг үлгэрчилсэн хэлбэрээр бичжээ. Урам зориг, эрч хүч хайрлах энэхүү бяцхан түүхүүдийг хүүхэд тань дуртайяа уншина гэдэгт итгэлтэй байна.
Пиноккио
Сахилгагүй, эрдэм номд хойрго модон хүүхэлдэй алдаж онож, олон олон адал явдлыг туулсаар жинхэнэ хүү болж байгаа тухай энэхүү номд өгүүлнэ. Хайрлаж, хүндэлдэг хүмүүсийнхээ итгэлийг эргэж олохоор хүүхэлдэйн жаал хамаг чадлаараа хичээнэ. Адал явдал, хошигнолоор баялаг уг ном тэртээ 1883 онд хэвлэгдсэн ч одоог хүртэл хүүхдүүдийн хайртай зохиол хэвээр байгаа билээ.
Лотте Луизе хоёр
Санаандгүй тохиолдлоор таарсан охид ихрүүд байснаа мэдээд мэл гайхна. Учрыг олж тайлсан охид аав ээжийгээ эргэн нийлүүлэхээр солигдож гэртээ харьснаар бүх адал явдал эхэлнэ. Уг зохиолоор “Parent trap” нэртэй кино хийсэн байдаг.
Эмил ба мөрдөгчид
Нэгэн бяцхан хүү галт тэргэнд явж байгаад унтаад эмээдээ өгөхөөр авч явсан мөнгөө алдчихдаг. Гэтэл тэр нь ээжийнх нь удаан хугацаанд цуглуулсан мөнгө байсан тул өөрөө хулгайчийг барихаар шийдэн олон адал явдалтай учирна. Энэхүү сонирхолтой, өрнүүн зохиолд хүүхэд багачууд дуртай байдаг.
Харри Поттер
Хүүхдүүд төсөөлөн бодох, ер бусын зүйлсийг сонирхох тун дуртай. Ийм ч учраас ид шидийн гайхамшигт ертөнцөөр аялуулах Харри Поттерт дэлхийн мянга мянган хүүхэд залуус дуртай байдаг биз ээ. Боть бүр зузаан, түүнийхээ хэрээр сонирхол татам болохоор хөл хорионы энэ үед унших нь гайхалтай сонголт болно.
МОНГОЛ ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛҮҮД
Хөгжөөнтэй туужууд
Сайн үйлс бүтээх их мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдийн хөгжөөнтэй, адал явдалтай, заримдаа бүр хөнгөхөн эмгэнэлт тохиолдлуудаар баян энэхүү ном нь эхнээсээ авахуулаад дуусан дуустлаа тэр чигээрээ адал явдал. Зарим үйл явдал зохиолчийн хүүхэд ахуй насны үнэн бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн гэдгийг зохиолч Д.Гармаа өөрөө дурссан байдаг.
Хорвоотой танилцсан түүх
Зохиолч Л.Түвдэвийн энэхүү бүтээл хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүн байгалийн шүтэлцээ, хайрлан энэрэх зэрэг ёс суртахуунт ухамсрыг өөртөө бий болгоход нөлөөлөхүйц агуулгатай. Төгсөшгүй олон яагаад гэдэг асуултад хариулт болох бөгөөд ойлгоход хялбар бас сонирхолтой тул олон хүүхдийг уран зохиолд татан оруулжээ.
Морьтой үлгэр
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн уг номд урьд өмнө байгаагүй олон шинэ өвөрмөц баатрууд гарах бөгөөд тэр нь хүүхэд, багачуудын сонирхлыг эрхгүй татна. Баатруудын хооронд болдог сонирхолтой үйл явдлын цаана нүүдэлчин монголчуудын ахуйгаас ургасан дорно дахины гүн ухааны санаа шингээстэй. Үлгэр бүр нь богинохон, илүү үггүйгээр том санааг илэрхийлсэн онцлогтой.
Аав цэцэрлэгт орсон нь
Зохиолч Д.Гармаа "Аав цэцэрлэгт орсон нь" туужаа бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Энэ тухайгаа тэрбээр "Намын төв хороонд ажиллаж байх үед нэг орой гэртээ хооллож суулаа. Гэтэл бага охин маань, "Аав аа, та том болоод хэн болох вэ?" гэдэг байгаа. Тэгэхэд нь охиноо хөгжөөхөөр "Цэцэрлэгийн хүүхэд болно" гэчихлээ. Тэгтэл охид маань, цэцэрлэгээс авах гээд очтол аав хүүхдүүдийг гижигдээд, гэзэгдээд байна гээд л. Нэрийг минь хэлэхээс зовоод тэр сахалтыг авъя гэж хөөрхөн дүрсэлж байгааг сонсоод их олзуурхсан даа. Тэгээд л энэ туужаа бичсэн" хэмээн хүүрнэжээ.
Багын явдал
Зохиолч Ш.Гаадамбын эл бүтээл нь анх 1973 онд хэвлэгдэж олны хүртээл болсон бөгөөд тэр цагийн нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн сурагч "Янжингийн босоо ороолон" гэгдсэн Төмөрсүх хүүгийн эрээнтэй бараантай амьдралыг энгүүн хөгжөөнтэй дүрсэлсэн хүүхдийн шог хошин адал явдалт тууж юм.
Норовын намтар
Зохиолч Д.Содномдоржийн 1957 онд бичсэн “Норовын намтар” бэсрэг хошин найраглалд Норов хүүгийн намтар түүх хэрхэн өрнөхийг хүүхдүүд шимтэн унших боломжтой. Зохиолд эд зүйлсээ ариг гамтай эдэлдэггүй Норов хүүд гомдсон дэвтэр, харандаа, балуудын тухай өгүүлдэг билээ.
Monsudar хэвлэлийн газрын "Жангар" редакцаас санал болгосон 10 номын жагсаалт дээр монгол зохиолчдын бүтээлүүдийг нэмж оруулсан болно.