Үе үеийн парламентууд өөр өөрийн өнгөтэй. Энэ удаагийн парламентын хувьд гэхэд үйл ажиллагаа нь эхлээд намар хаврынхаа чуулганыг өнгөрөөж байгаа ч өнөө хэр танхим халуун ам бүлээрээ цуглаагүй л байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн төлөөлөл болсон С.Эрдэнэ гишүүнийхээ ч тангаргийг өргөөгүй л явна. Мөн тус парламентаас Ц.Элбэгдорж гишүүн Ерөнхийлөгч болсон гээд онцлох зүйл цөөнгүй, Түүнчлэн тус ангид хоёр Хөдөлмөрийн баатраас гадна таван гавьяат "суралцаж" байгаа бол нэг бригадын генерал байгаа аж. Энэ мэтчилэн онцлох зүйлийг нь тоочоод баршгүй. Мэдээж, нэг ангийнханд бусдаасаа онцгойрдог нөхөд гэж бий. Тиймээс тус ангийн хамгийн хамгийнаас сонирхуулья...
Туршлага
бас дахин туршлага
УИХ-ын
даргыг олон номинацаар хамгийн хамгийнд
өрсөлдүүлж болно. Тухайлбал, тэрбээр
парламентад хамгийн өндөр настай. Өөрөөр
хэлбэл, 60 гараад жаргаж сууя гэдэг насан
дээрээ мань эр улс төр гэсэн хатуу
ертөнцөөс холдолгүй, улс эх орныхоо
төлөө өөрийн чадах бүхнээ хийж яваа.
Нөгөөтэйгүүр, Монголд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш түүн шиг нэг ч суудал алгасаагүй нь хуруу дарам. Юутай ч өнгөрсөн УИХ-ын сонгуульд тэрбээр шандас хурдаа үзэхдээ тойргоосоо нэгээр гарч ирсэн нь түүний уяа сойлгын ухааныг бишрэхээс өөр яалтай.
Хамгийн ахмад буюу мэргэшсэн парламентч хэмээн цодлуулдаг тэрбээр улс төрийн гал тогоонд жижүүрлэхдээ юу эсийг үзэж, юу эсийг туулсан байхав. Түүний хувьд парламентын гишүүд дотроо бөөн туршлага хуримтлуулсан нэгэн.
Хамгийн
залуу нь хэн бэ
Энэ
удаагийн парламентын хамгийн залуу
түшээгээр Ж.Сүхбаатар гишүүн тодорч
байна.
Түүний хувьд 1975 онд төрсөн бөгөөд 33-хан насандаа ард түмний элч төлөөлөгч болон парламентад сонгогдсон нь энэ. Юутай ч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас УИХ-ын гишүүн гээд богино хугацаанд төрийн өндөр албан тушаалд гарч чаджээ, энэ нөхөр. Харин түүний дараа парламентад үе тэнгийн үхэр хонь жилтэй нэгэн үеийн залуучууд байна. Тухайлбал, Кёкүшюзан Д.Батбаяр, Л.Гантөмөр, Ж.Энхбаяр гишүүн гээд бүгд 1973 оных аж.
Бөх
зүрхтэн
Аль
ч парламентад телевизийн дуран, сонины
аппарат харахаараа хөөрдөг нөхөд байдаг.
Тэднийг ч танихад амархан. Үг хэл нь
хурц болоод "чухал" царайлахаас
эхлээд янз бүрийн байдлыг үзүүлнэ.
Гэхдээ ингэж аашлахдаа тун урлагтай.
Тэгвэл хэвлэлийнхний хараа, олон түмний ярианаас огтхон ч айдаггүй нөхөр энэ удаагийн парламентад гарч ирсэн юм. Энэ нь Ш.Сайхансамбуу гишүүн. Өнөөдрийг хүртэл парламентын түүхэнд түүн шиг бөх зүрхтэн төрөөгүй л байна. Ямартаа ч тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөх өдрөө бор дарс балгасан төдийгүй хувцсаа хайш яйш өмсч, тэр ч байтугай бусадтай ам зөрсөн жүжгийг хэн ч зориглож тавиагүй. Тиймээс түүнийг хамгийн бөх зүрхтэн гэхээс өөр яахав.
Хэвлэлийн
баатар
Гишүүд
сайн муугаараа хэвлэлийн хуудаснаа
гарах нь олонтаа. Гэхдээ асуудал эхэлсэн
бол төгсдөг. Өөрөөр хэлбэл, гишүүд аливаа
асуудалд дуулианы эзэн болсон шигээ
бас нам гүмхэн байж чаддаг. Тэгвэл
өнгөрсөнд хэвлэлийн хуудаснаа байнга
гол баатрын дүрд тоглож ирсэн нөхөр
байх. Энэ нь Л.Гүндалай гишүүн. Бүр
хэвлэлийг шуугиулахгүй л бол амьдрал
нь утгагүй мэт байдаг болов уу гэмээр
амьдардаг нэгэн. Сүүлийн үед гэхэд
авлига авсан хэрэгт холбогдож нэг биш
удаа бүрэн эрхээ түдгэлзүүлэх эсэх
тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа
салаагүй бол Барак Обама шиг Ерөнхийлөгч
болно гэж шулуухан мэдэгдсэнээрээ олны
яриа оны хүн болох шахсан. Тэгвэл саяхан
гэхэд л ЭМ-ийн дэд сайдын биед хүрсэн
гэх дуулианаараа өөрийнхөө бус,
хэвлэлийнхний амар заяаг үзүүлээгүй.
Учир нь тэрбээр дуулиан тарих бүртээ хэвлэлийн хурал зарладаг нь гэм биш зан нь болжээ.
Гаргуун
тооцоологч
Энэ
шалгуурыг түшээдийн мэргэжил боловсролтой
холбосонгүй. Өөрөөр хэлбэл, олон эдийн
засагчтай тус парламентаас хамгийн
сайн тооцоолдог нь хэн бэ гэвэл өөр
хариулт гарна. Харин парламентын дөрвөн
жилийн хугацаанд ажил амьдралаа хамгийн
сайн тооцоолсон гишүүнээр С.Оюун гишүүн
тодрохоор байгаа. Учир нь тэрбээр хэзээ
мөдгүй үндсэн ажилдаа орох гэж байна.
Энэ нь оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг ирэх гурван жилд түшээгийн ажилдаа сэтгэл тавина гэсэн үг. Харин шинэхэн түшээд ажилдаа дадаад, парламентын ажил жигдрэх хугацаанд амжаад тэрбээр бүл нэмсэн сүйхээтэй нэгэн. Улс төрийн цаг наргүй гал тогоонд жижүүрлэх эмэгтэй гишүүдийн хувьд гэр бүлийн асуудлаа ингэж зохицуулна гэдэг нь түүний хэр тооцоотойг харуулсан хэрэг.