Долдугаар сарын 1-ний үймээнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дээрх хэрэгт холбогдож ял сонссон хүүхэд залуусын ар гэрийнхэн эрх мэдэлтнүүдээс Өршөөлийн тухай хууль батлахыг гуйж нэг, гувшиж нэг үзсэн билээ. Гэхдээ ямар ч байсан олон хүний хүсэн хүлээсэн Өршөөлийн тухай хууль мэндлэх гээд дуншиж л байна. Хэрэв энэ хууль батлагдваас олон аав ээжийн элэг дэвтэж, алдаагаа ухаарсан залуус амьдралд дахин хөл тавих болно. Одоогоор УИХ-ын гишүүдийн ширээн дээр хуулийн төсөл бүрэн эхээрээ биш ч гэлээ ирээд байгаа.
Уг хуулийн хамрах хүрээ нь бүрэн тодорхойгүй ч УИХ-аар дөнгөж хэлэлцэж эхлээд байгаа. Гэсэн хэдий ч энэ хуулийн төсөл нэгэн шүүмжлэл дагуулаад байна. Хуулийн хамрах хүрээг хэт хавтгайруулж, цаг хугацаа алдах нь гэсэн. Хүн бүр энэ хуулийг долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон хүмүүст зориулж гаргах нь хэмээн бодож байгаа. Гэвч удахгүй батлагдах гэж байгаа Өршөөлийн тухай хууль "Долдугаар сарын 1"-ний хэрэгтнүүдэд үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бололтой.
Дээрх хүмүүст зориулж тусгайлан хууль гаргах нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх гэсэн зарчим нь алдагдана гэж Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам үзжээ. Ямар ч байсан хүмүүсийн ойлгож, хүлээж авч байгаа шиг энэ хууль зөвхөн долдугаар сарын 1-ний үймээнд оролцож шийтгэгдсэн хүмүүст хамаарахгүй байж магадгүй гэсэн хар дагуулаад байгаа гэнэ. "Долдугаар сарын 1 "-ний үйл явдалд оролцогсдийг төрийн эсрэг гэмт хэрэг, зандалчлах гэмт хэрэг гэх мэт зүйл ангиудаар яллачихсан. Энэ зүйл анги нь Өршөөлийн хуульд багтахад эргэлзээтэй байгаа юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн гар дээр ирсэн хуулийн төслийн хамрах хүрээ нь одоогоор тодорхойгүй байгаа. Тиймээс Өршөөлийн хуулийн тухай төслийг бүрэн эхээрээ бэлэн болтол амьсгаа даран хүлээж таарах нь.
Өршөөлийн тухай хууль батлагдлаа гэхэд "долдугаар сарын 1"-нийхэнд хамаарахгүй ч байж магадгүй гэнэ.
Үнэндээ хэлмэгдэгсдэд Өршөөлийн тухай хууль яаж ч нийцэх билээ дээ. Хэрвээ энэ хууль "долдугаар сарын 1"-нийхэнд тусгайлан зориулагдах байсан бол тэдгээр залуус хилс хэргээр шоронд орсон бус гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болж таарна. Тэд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан ч амьдарлынх нь намтар түүхэнд гэмт хэрэг үйлдээд өршөөгдсөн гэсэн хар толбо үлдэж таарах нь. Тэгэхээр "долдугаар сарын 1"-нийхэнд Өршөөлийн тухай хууль бус Цагаатгалын хууль нь нийцнэ гэдэгт хүн бүр санал нийлнэ биз ээ. Гэхдээ эдгээр хүнд уучлал үзүүлэх бүрэн эрх Ерөнхийлөгчид бий гэдгийг санахад илүүдэхгүй.
Өршөөлийн тухай хуульд анх удаа хэрэг үйлдсэн болон хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэргүүд багтаж байгаа. Гэхдээ энэ хууль батлагдахтай зэрэгцээд нийгэмд нэгэн сэрэмж төрөөд байгаа нь нууц биш. Аавын хүү алдалгүй яахав. Гэхдээ хүн алдаагаа засч ухааран амьдралд дахин хөл алдахгүйн төлөө ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэтэл өршөөл, уучлал хүртсэн хүмүүс ихэнх нь дахин гэмт хэрэг үйлдэн буцаад л нөгөө газраа орчихдог. Энэ хандлага манайд нэгэнт тогтчихсон. Үүнээс өмнө хоёр ч удаа Өршөөлийн тухай хууль гарч өршөөл үзүүлсэн. Гэвч тэдгээр өршөөл үзсэн хүмүүсээс хэд нь элэг бүтэн сайхан амьдарч, хэд нь дахин гэмт хэрэг үйлдээд ял авсан билээ. Ямар ч байсан өршөөлөөр гарч ирсэн хүмүүсийг нийгэм хүлээж аваагүйдээ тэр үү, өөрсдөө хөнгөн амьдралыг сонгосон доо ч тэрүү 80 хувь нь буцаж "аавын хаалга" татсан гэсэн тоо баримт байдаг юм билээ. Тэгэхээр энэ хууль хувь хүнийг засарч хүмүүжнэ гэдэг талаас нь харж үйлчлэхгүй юм бол дахин давтан хэрэгтнийг л олшруулах байх. Нийгмийн сэтгэлзүйд ч анх удаа хэрэг үйлдсэн хүн Өршөөлийн хуульд багтчихна гэсэн байдлыг бий болгох магадлал бий. Гэхдээ энэ бүхэнд ганцхан тэднийг буруутгах боломжгүй юм. Нийгэмшиж амьдралд хөл алдахгүй байхад нь тодорхой хэмжээний тусламж дэмжлэгийг төрөөс үзүүлэхгүй бол хүн бүхэн тэднээс дайжин зугтсаар нийгмээс тусгаарлачихдаг. Нийгэм нь ийнхүү хүлээж авахгүй байсаар байгаад тэднийг өөр зүг рүү "мордуулчихдаг" нь манайхны нэг гаж үзэгдэл болоод удаж байгаа.
Ямар ч байсан Өршөөлийн тухай хууль гарснаар хөнгөн хүндэвтэр гэмт хэрэг болон анх удаа хэрэг үйлдсэн хүмүүс "залуужсан шорон"-гоос гарах нь ээ. Тэгээд ч нэг удаа алдсан иргэндээ төр өршөөл үзүүлж өөр байдлаар хүмүүжүүлэх боломж ч бүрдэх байх. Энэ нь л ардчилсан хүмүүнлэг нийгмийн илрэл болох биз.
С.Уянгазул