- Эдийн засгийн өсөлт хэмээн эрх баригчид сайрхах зуур инфляц нэмэгдэж, ам.долларын ханш хяналтгүй өсөж, төсвийн алдагдал талийж өглөө
- Бизнесийн орчин улам ээдрээтэй болж, төрийн хүнд суртал нэмэгдэж, авлига гаарах тусам гэмт хэрэг нэмэгддэг нь нэгэнт тогтоогдсон зүйл. Зөвхөн Монголд бус дэлхийн бусад орон ч гэмт хэргийн гаралт ямар байгаагаас хамааран төр, засгийн бодлогод дүгнэлт өгдөг
- Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 6.6 хувьтай гарсан нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдож байна
Төгрөгийн ханшийн уналт, үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг эрс муутгаж байна. Өрхийн амьжиргааны түвшин ийнхүү доройтсоноор ядуурал улам газар авах болов. Энэ нь бага орлоготой иргэдийг нэлд нь нэрвээд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин гэхэд өнгөрсөн онд 6.6 хувьтай гарсан нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдож байна. Эдийн засаг 2019 оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өссөн боловч энэ нь нийгмийн амьдралд хүртээмжтэй бус хэвээр.
Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлт ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна. Ажилгүйдэл, ядуурлын уршгаар зарим гэмт хэргийн тоо жилээс жилд буурахгүй байгаа юм. Тухайлбал, малын хулгай гэхэд улсын хэмжээнд 2019 онд 65.1 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүс тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн ид насных байх бөгөөд дийлэнх хэрэг үйлдэх болсон шалтгаанаа ажилгүйдэл, ядууралтай холбон нь тайлбарлана.
Эдийн засаг, бизнесийн орчин хэдий чинээ дордоно, тэр хэрээр гэмт хэргийн гаралт нэмэгддэг зүй тогтолтой. Эдүгээ монгол гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ядуурал, ажилгүйдлийн түвшинд бид нэгэнтээ дасал болж, үүнийг байх ёстой үзэгдэл мэт дөжрөөд буй. Архагшиж буй нийгэм, эдийн засгийн шүдний өвчин болсон дээрх гол хоёр үзүүлэлт чухамдаа хийж бүтээх насандаа яваа залуусыг гэмт хэрэг рүү түлхэх сэдэл болж байна.
Хатуухан хэлэхэд, төр засгийн буруу бодлогын үр дагавар эцсийн дүндээ иргэдээ гэмтэн болгох зам руу хөтөлсөөр. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар, ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувьтай гарсан. Ядуурлын түвшин ийм өндөр хэвээр олон жилийг үдэж байна. Ядуурлыг бууруулах гарц нь ажлын байр. Гэтэл ажлын байр бий болгодог хувийн хэвшлийн тоо жилээс жилд буурч, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь цөөрч эхэллээ.
ҮСХ-ны мэдээлснээр, улсын хэмжээнд 177,7 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй боловч үүний тал нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад гэхэд 2019 оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 35.2 хувь нь нийслэлд амьдарч байна. Харин хөдөө орон нутгийг бүсээр нь авч үзвэл, Хангайн болон Баруун бүс ажилгүйдэл ихтэйд оржээ.
Ажилгүйдлийн түвшин ийм өндөр байгаатай зэрэгцээд өнгөрсөн онд санхүүгийн луйвар, залилангийн шинжтэй гэмт хэргийн тоо үлэмж нэмэгдсэн байна. 2011 онд санхүүгийн луйвар, залилангийн төрлийн гэмт хэргийн тоо 688 байсан бол энэ тоо 2019 оны байдлаар 4600 болтлоо өсжээ. Найман жилийн хугацаанд ийнхүү зургаа дахин өссөн нь ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн уналттай холбогдож байна. Бизнесийн орчин улам ээдрээтэй болж, төрийн хүнд суртал нэмэгдэж, авлига гаарах тусам гэмт хэрэг нэмэгддэг нь нэгэнт тогтоогдсон зүйл.
Зөвхөн Монголд бус дэлхийн бусад оронд ч эдийн засаг, гэмт хэрэг ийм л хамааралтай байдаг. Харамсалтай нь эдийн засгийн хямрал, буруу бодлогын үр дүн өнөөдөр ажилгүйдэл, ядуурал улам хавтгайрах үндэслэл болж байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин доошлоод ирэхээр ёс суртахуун дагаад доройтдог талтай. Энэ нь хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох, улмаар буруу хазгай гишгэх угтал болоод байна.
Ажилгүйдлийн түвшин нэмэгдэхийн хэрээр орлого буурч, өрхүүд өрийн дарамтад ордог. Энэ байдал тэлсээр нийгмийн асуудал болж байна. Эдийн засгийн өсөлт хэмээн эрх баригчид сайрхах зуур инфляц нэмэгдэж, ам.долларын ханш хяналтгүй өсөж, Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээ, төсвийн алдагдал талийж өглөө.
Эдгээр нь ажилгүйдэл, ядуурлыг тэтгэж, гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болоод байна. Өөрөөр хэлбэл, арга барагдсан иргэд гэмт хэрэгтэн болоход хүрч байна. Хавтгайрсан халамж, эдийн засгийн үр ашиггүй өсөлт өнөөдөр бодитой үр дүн авчирч чадсангүй. Ажилгүйдэл, ядуурал нь эдийн засгийн гэлтгүй нийгмийн суурь эмгэг болж хувирлаа.
Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ