Түшээд
дархан мэхээ хэрэглэх нь
Дэлгэр
зуны энэ л цагт Монголчууд дэнж хотойтол
нааддаг. Хотлоороо түмнээрээ цэнгэхэд
ердөө 10 хүрэхгүй өдөр хүлээж байгаа.
Наадамчин олон ирэх наадмын тухай яриа дэлгэж, хэний хүү түрүүлж, хэний хүлэг хурдалж, хэний сум мэргэн байх тухай таавар уралдуулж эхэллээ. Хар ярианы хэллэгээр бол энэ долоо хоногийн сүүлээр баярын уур амьсгал орж эхлэх нь. Нэгэнт баярын уур амьсгал эхэлсэн бол Монголчуудын олонх нь баргийн асуудлыг үл тоодог муу зантай.
Харин улстөрчид, түшээд бол үүнийг сайн мэднэ. Тэд хэзээнээсээ ийм боломжийг алдаж байгаагүй. Яг л чоно борооноор гэгчээр... Ийм жишээг захаас нь дурдахад ч бэлэн байна.
Өнгөрсөн парламентад гэхэд хуучин оны сүүл шинэ оны зааг дээр гэхэд Татварын өршөөлийн хуулийг баталсан удаатай.
Монголчууд шинэ жилийн баярын уур амьсгалдаа хөтлөгдөн гүйж байхад түшээд өнгөрсөнд татвараас зугтаж ирсэн нөлөө бүхий баячуудын харж үзсэн нь энэ.
Сайндаа ч биш, МАХН, АН-ын олон гишүүд татвар төлөлгүй ширэн нүүрлэсэн учир, аавын хаалга татуулахгүйн тулд Татварын өршөөлийн хуулийг баталсан хэрэг гэдэг. Харж үзнэ гэхэд, эрүүгийн хариуцлагаас мултлаад зогсохгүй төлөх байсан татварын өрийг ч цайруулж гайхуулсан.
Гэхдээ уг асуудлыг шинэ жилийн баярын өмнөхөн оруулж ирээд л баталсан даа. Харамсалтай нь энэхүү өршөөлийн хуулийг баталлаа гээд ард түмэнд нь юу наалдав.
Гэвч энэ арга даа тэд улам л гаршсаар... Өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах мөчид үхэхдээ үхэр буугаа тавихаа тэд мартаагүй. Энэ нь өнөөх ямаа бүрт мөнгө өгөх, төсвөөс 30 тэрбумыг цацах саналыг хэлэлцэх ийн эхийг хатгасан хэрэг.
Гэвч энэ асуудлыг парламентаар хэлэлцэх үед Монголчууд УИХ-ын 2008 оны сонгуулиар амьсгалаад байлаа.
Ёстой юун цагаан сар юун наадам гэдэг дээрээ тулсан үе байв. Харин хөдөөгөөс сонгогдох МАХН, АН-ын хувьд сонгуульд санал авах том хөзрүүдийнх нь нэг болсон. Ялангуяа ямаа ихтэй аймгуудын сонгогчид ийм төсөл батлуулсан АН, МАХН-ын нөхрийн нэрийг нэг байтугай дугуйлаад явуулсан биз. Хэдийгээр тухайн парламентад суудалтай ИЗН, Эх орон, БНН-ын аль аль нь эсэргүүцэж байсан ч төрийн эрхийг хувааж барьдаг ах намуудын хувьд энэ нь хаалт болж чадаагүй. 30 тэрбумыг ямаатай өрхөд цацлаа гээд тэд баяжсан уу, амьдрал нь дээшилсэн үү. Үүндээ тулбал бас л сөрөг үр дүн гарна. 30 тэрбумаар ноолуур боловсруулах үйлдвэрийг барьсан бол алсдаа арай өөр дүн үзүүлэх байсан нь дамжиггүй.
Гэвч УИХ-д суудалтай ах намууд маргаашийн өөхөөс үргэлж өнөөдрийн уушгийг илүүд үзсээр ирсэн. Тиймдээ ч түшээдэд ашигтай л бол нам хар гэж ялгарахгүйгээр, эвтэй нь аргагүй ямар ч асуудлыг баталж ирсэн.
Тэгвэл тэд өнөөдөр чоно борооноор гэдэг аргаа хэрэглэхээр зэхжээ. Энэ нь баяр наадмын өмнөхөн Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь гэсэн яриа Төрийн ордны хүмүүсийн цайны хачир болж байх шиг. Үүнийх нь илрэл гэвэл МАХН, АН-ын бүлгүүд уг асуудлаар өдөржин хуралдсан явдал гэлтэй.
Мөнгөнд
дургүй хэн байхав, гэхдээ...
Үнэндээ
хоёр толгойн гэрээний асуудал нааштай
шийдэгдэхийг Монголчуудын олонх нь
тэсч ядан хүлээж суугаа. Асуудал
шийдэгдвэл 1.5 сая төгрөгийг өнөө
маргаашгүй өгөх гэж байгаа юм шиг чих
тавьж эхэлнэ. Эдийн засгийн хямралтай
үед энэ нь аманд орсон шар тос л гэсэн
үг. Гэхдээ үүнээс илүү эрх ашиг гэж бий.
Оюутолгойн орд нь бодитойгоор ашиглаж
болох 22 сая, 640 мянган тонн зэс, 800 шахам
тонн алт, 5,300 тонн мөнгө, 58 мянган тонн
молибден агуулсан хоёр тэрбум 800 сая
тонны хүдэр боловсруулж, 78 сая тонн
баяжмал үйлдвэрлэх нөөцөөрөө дэлхийд
эхний гуравт орох том орд. Сайн ашиглавал
өгөөжтэй аргагүй үүц байгаа биз.
Ийм ордыг Айвенхоу Майнз Монголий Инк компанитай зөвшилцөж Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд 34 хувийг эзэмшихийн асуудлыг тавьж байсан цаг саяхан. Ердөө л 2007 онд шүү дээ. Өөрөөр хэлбэл, 34 хувийн хэмжээтэй хөрөнгө оруулалт хийх мөнгийг зээлж, ашгаасаа төлөхөөр зэхжээ. Бүр тодруулбал 34 хувь эзэмшинэ, гурван татварын хөнгөлөлттэй гэрээ байлаа. Гэвч асуудал унасан. Түшээд маань хэлэлцэж мэтгэсээр байгаад зэсийн үнэ тэнгэрт хадсан боломжийг ашиглаж чадаагүй. Түүнээсээ болоод өдөрт сая ам.долларын ашиг алдлаа хэмээн толгойтой гишүүн бүр халагладаг болов. Үүнээсээ болсон уу, эсвэл алдаагаа засч байгаа нь тэр үү түргэн шуурхай гэрээг батлах ёстой гэх болсон. Дээр нь эдийн засгийн хямралтай үед бараг наашаа харсан нэгэнтэй л гар барьж амжихгүй л бол цаашаа харж мэднэ гэсэн битүү айдастай байх болж.
Юутай ч Оюутолгойн гэрээг наадмын өмнө батлах үүрэг "авчээ". Ямар ч улстөржилт хийхгүй шүү гэсэн нэрийн дор МАХН, АН-ын бүлгийн гишүүдийг нэг л дохиураар дохихыг хүсч байгаа нь энэ, хамтарсан Засгийн газар.
Хаврын чуулганаар амжиж хэлэлцэхгүй бол түшээд наадамлаад явна, Асуудал намраас наашгүй болно хэмээн ярьж байгаа нь үнэн ч гишүүдэд нь гэрээтэйгээ нягтлан танилцах цаг хугацаа даан ч бага байгаа юм. Хэрэв энэ долоо хоногт л багтаан хэлэлцэхгүй л бол өнөөх түшээд нь гэрээнээсээ илүү морь малдаа санаа зовоод уяа руугаа яарна.
Гэтэл гэрээ наадмаар хэмжигдэхгүй, 1.5 саяар тогтохгүй үнэ цэнэтэй байдаг. Яг ийм агшиныг Засгийн газар андахгүй. Тиймээс л ийм яаруу давчуу асуудлыг оруулж ирж байгаа нь энэ гэлтэй.
Харамсалтай нь бушуу туулай борвиндоо баастай байдаг нь олонтаа. Энэ гэрээ нэгэнт батлагдсан л бол тэдний өнөөдөр батлаад маргааш нь нэмэлт өөрчлөлт оруулдаг хууль биш. Юутай ч өргөн барьсан төслийн хоёр дахь хувилбар нь 34 хувь эзэмшихгүй татварын хөнгөлөлтгүй, НАНТөлбөр 20 хувь гэж байгаа. Түүнчлэн гэрээний хугацааг шууд 20 жилээр сунгахгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг таван жилийн дотор бүрэн хүчин чадлаар эхлүүлэх, усан хангамж, авто засвар, гээд давуутай асуудлыг багтаасан байна.
Гэвч өнөөх л хар дагуулсан асуудал байна. Тухайлбал, төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" компанийн нэр дээр 34 хувийг эзэмших ёстой. Уг хувийг эзэмшсэнээр 34 хувийн хөрөнгө оруулалтыг хийх зээлээ ч тус компани хариуцах нь зүйн хэрэг. Гэтэл "Айвонхоу Майнз Монголиа Инк" компани давуу эрхтэйгээр санхүүжилтийг босгохоор болсон гэх. Ингэснээр "Эрдэнэс МГЛ" компанийн зээлийн дарамт буурах аж. Нэг талаас энэ нь алга ташимаар асуудал. Зээлийн дарамт буурахад баярлахгүй хэн байхав. Гэтэл нөгөө талд Монголын талын компани цаасан дээр л үлдэхээр байх шиг. Тийм биш гэж үү. Хөрөнгө оруулагчдад давуу эрхтэйгээр санхүүжилт босгох ямар ашиг байна гэдэг асуудал зайлшгүй босч ирнэ.
Нэг үгээр хэлбэл, тэд бүхний өмнө төлөөлөгч нь байх нь. Харин Монголын талын дуу хоолой нам жим.
Ёстой л тэдний олсон санхүүжилтээр нь л зээлээ авч, ашгаа нөхөх царайчилсан дүр төрх харагдаж байгаа биз. Тэгвэл хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр гэсний хэрэг юун. Энэ мэтчилэн иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгөөр хэмжигдэхгүй улс эх орны эрх ашиг гэж байх.
Харин Засгийн газар хөрөнгө оруулагчид нүүр буруулах вий гэж багагүй болгоомжилж байгааг бололтой. Ямартаа л түшээдэд "Хөрөнгө оруулагчид гэрээний төслийн нэг хоёр дугаар хувилбараар гэрээ хийнэ гэж байна. Өөр зарчмын санал энэ тэрийг авахгүй гэж байна шүү" гэх маягийн үгийг дамжуулаад авсан сурагтай. Түүнчлэн хөрөнгө оруулагчид нь ч гэсэн "Гэрээг батлахгүй бол өрнөдийн хөрөнгө оруулагчидтай Монголын тал хамтран ажиллах боломжгүй гэж үзэх болно. Тийм бол дараагийн хөрөнгө оруулагчаа сонгохдоо үүнийг бодоорой" хэмээн айлдсан гэх. Энэ юу гэсэн үг вэ.
Сүрдүүлэг үү, нөхөрсөг сануулга уу. Тэд ч бас эдийн засгийн хямралыг ашиглаж Монголчуудыг шантаажилж байна уу. Бүгд л чоно борооноор гэгч болохыг хүсэх. Харин ард түмэн, Монголын эрх ашиг хаана нь байна вэ?
Ц.Хангай