gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Даваасүрэн: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл хэлбэрийн төдий баримт бичиг болжээ

Улс төр
2009-06-26
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-06-26

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн билээ. Энэ асуудалд Ц. Даваасүрэн гишүүн эсрэг байр суурьтай байсан юм. Түүний хувьд уг асуудлыг хэлэлцэхэд шаардагдах хөрөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байгааг сануулсан хэрэг. Ингээд эрхэм гишүүнээс зарим зүйлийг асууж тодрууллаа. Тэрбээр яриагаа ийн эхэллээ.

-Зарим компаниуд 70 хувийн ажлаа гүйцэтгэсэн байгаа. Тиймээс ирэх оноос эхэлж мөнгөө аваад эхэлнэ. Гэтэл УИХ-ын чуулганаар сая 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011, 21012 оны төсвийн төсөөллийг хэлэлцсэн шүү дээ. Гэтэл үүнийг хэлэлцэж байхдаа өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлыг хөндөж яриагүй.

Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл гэдгийг хэлбэрддэг болж. Үгүй бол аль алинд нь тусгагдаагүй зүйлийг ингэж оруулж ирэхийг юу гэж ойлгох юм. Уг нь төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг нь ярьж байхдаа л энэ асуудал багтсан байх ёстой юм.

-Төсвийн төсөлдөө багтаагүй асуудлыг хэлэлцэж байгаа нь хэтэрхий гоомой зүйл биш үү. Ийм хариуцлагагүй явдал гаргаж байгаа нь хэний буруу вэ?

-Засгийн газрын л буруу биз дээ. Ялангуяа Сангийн яам энэ бүхнийг тооцож байх ёстой газар. Тэд л асуудлыг цогцоор нь оруулж ирэх учиртай. Гишүүдийн хувьд энэ асуудлыг дараа Засгийн газар ямар асуудал оруулж ирэх гэж байгааг мэдэхгүй. Энэ ташрамд ч хэлэхэд 1.5 саяын асуудлыг ч энд тусгаагүй л байна. Уг нь энэ чинь манай улсын төсвөөс хоёр дахин их хөрөнгө шаардах зүйл байгаа юм.

Өнөөдрийн төсөв гэхэд 1.8 их наяд төгрөгт эргэлдэж байгаа. Гэтэл үүнээс хоёр дахин их мөнгө шаардагдаж байна. Дээр нь төсвийн хөрөнгө гэхээр бараг одоогийн төсвийг гурав дахин их мөнгө шаардагдах болж байгаа юм.

-Та энэ асуудалд шаардагдах хөрөнгө төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдаагүй гэж байсан. Тэгэхээр эх үүсвэрийг нь хаанаас гаргана гэж бодож байна даа?

-Мэдэхгүй би асуусан. Хариулахгүй л байна билээ.

-Та тэгээд энэ асуудалд эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлээд л өнгөрөв үү?

-Тэгсэн. Ганц би биш 12 гишүүн эсрэг санал өгөөд цөөнх боллоо. Гэхдээ хэлэлцэх эсэх дээрээ сайн тунгааж ярих биз дээ.

-Түшээдийн зарим энэ 47 дугаар тогтоолыг сонгуульд зориулсан зүйл байлаа гэж байсан гэдэгтэй та санал нийлэх үү. Ер нь эргэн төлөгдөх нөхцөлтэй ийм хөрөнгө оруулалтад яаж хандах ёстой юм бэ?

-Нийлнэ. Үнэндээ сонгуулийн өмнө түшээд тойргоо бодоод л хийсэн асуудал байгаа юм. Эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтад хийхдээ ач холбогдлоор нь сонгох учиртай юм.

Тухайлбал, аль нь хамгийн чухал вэ гэдгээ сонгоод төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхдээ тодорхой ярих ёстой. Хотын замын түгжирлийг арилгах уу, агаарын бохирдлыг бууруулах уу гээд л...

Эсвэл 1.5 сая төгрөгийг иргэн бүрт өгөх үү. Ач холбогдлоор нь жагсаагаад шийдэх хэрэгтэй. Наад зах нь ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулахын тулд дэд бүтцээ ярих ёстой. Авто болон төмөр замынхаа асуудлыг шийдэх гээд л...

-Таны ярианаас төсвийн хүрээний мэдэгдэлд ч, төсвийн төсөөлөлд ч иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн шаардагдах хөрөнгийн талаар хэлэлцээгүй гэж  ойлголоо. Тэгэхээр энэ удаагийн парламентын бүрэн эрхийн  хугацаанд эх орны хишиг эзэндээ хүрэхгүй гэж ойлгогдож байна?

-Тийм ойлгомжгүй л байна. Гэтэл 1.5 сая төгрөгийнхөө хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг ярих ёстой байгаа биз. Гэтэл ярихгүй л юм байна.

Ц.Хангай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан