1990-ээд он гарсаар нэг хэсэг их барилгын ажил зогсонги байдалд орсон гэхэд болно. Нийслэлийн барилга угсралтын ажлын голыг нугалдаг байсан барилга трейстүүд, байшин үйлдвэрлэх комбинат дампуурах нь дампуурч, хувьд шилжих нь шилжсэн билээ.
Төлөвлөж байсан томоохон барилгын ажлууд ч зогсож, балгас болж үлдсэн. Үүний нэг тод жишээ бол Баянгол дүүргийн X хороолол, 25 дугаар эмийн сангийн баруун талд орших дутуу орхигдсон спорт цогцолборын барилга билээ.
Хэрэв энэ спорт цогцолбор ашиглалтад орсон бол Монголдоо төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй өрсөлдөхүйц бүтээн байгуулалт болох байсан тухай тэр үед өндөр алба хашиж байсан эрхмүүд эдүгээ ам булаалдан ярьдаг.
1990-ээд оны сүүлээр хувийн хэвшилд шилжсэн их барилга ерөнхийдөө сэргэх шатандаа орсон ч социализмын үеийн үлдэц болсон мөнөөх дутуу орхигдсон барилгууд өнгө төрхөө олж, сүндэрлэн боссонгүй.
Харин ч тоногдож, эзэмшил газраа таллуулж, өгөрч гандан балгас болон хэвтэх болов. Гэхдээ дэлхийн стандартад нийцсэн албан байгууллагын гоёмсог өндөр барилга, орон сууцууд олноор сүндэрлэх болсон. "Сайны хажуугаар саар" гэгчийн үлгэрээр их барилгын сэргэлтийг тойрсон хэл ам ч тасарсангүй. Хүүхдийн тоглоомын талбайд барилга барьсан, бусад байшингуудын нарны тусгалыг хаасан, чанаргүй орон сууц барьсан, барилгын ажил дээр Монголчуудыг биш Хятадуудыг олноор ажиллуулсан гээд л элдэв хэл ам, хэрүүл шуугиан ар араасаа хөврөх болжээ.
Шалгалтын
дүн юу өгүүлэв
Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын даргын баталсан
удирдамжийн дагуу Монгол Улсын
"Хөдөлмөрийн тухай", "Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай",
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас
ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай",
"Нийгмийн даатгалын тухай" хуулиуд,
түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан
гаргасан тогтоол шийдвэр, дүрэм, журам,
стандарт, барилгын үйлдвэрлэлд дагаж
мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагааны дүрмийн хүрээнд Монгол
Улсад үйл ажиллагаа явуулж буй барилга
угсралтын болон барилгын материалын
үйлдвэрүүдэд ажиллагсдын хөдөлмөрийн
харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,
эрүүл ахуйн стандартад шалгалт хийж,
илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль
тогтоомжийг сурталчилах, үйлдвэрлэлийн
осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх
талаар шалгалт хийж, арга хэмжээ авчээ.
Шалгалтад нийтдээ 20 аймаг, зургаан дүүргийн 620 байгууллага, 770 цех тасаг, 17910 хүн хамрагджээ. Шалгалтад хамрагдсан нийт байгууллагын хөдөлмөрийн гэрээ байгуулвал зохих нийт 17910 ажиллагсдын 1280 нь хөдөлмөрийн гэрээ бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан 16630 ажиллагсдын 1996 нь хөдөлмөрийн гэрээний дөрвөн гол нөхцлийн аль нэгийг тусгаагүй, гэрээнд аль нэг тал нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ажилтанд гэрээний нэг хувийг өгдөггүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан, иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байжээ.
Саяхан "Бороо гоулд" ХХК дээр гарсан хөдөлмөрийн маргаан ч үүнтэй холбоотой гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар ярьж байна. Шалгалтад хамрагдсан нийт ажилчдын 3976 нь Иргэний хуулийн 343.1-д заасан ажил үүрэг гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д "Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах" гэсэн заалтыг зөрчиж нийт ажилчидтайгаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил бүх байгууллагад гарсаар байгаа ажээ.
Мөн "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах мэргэжилтэн авах тухай хууль"-ийн 7.1-д заасан үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах зорилгоор Өвөрхангай, Орхон, төв аймаг, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 16 аж ахуйн нэгжид нийт 415 гадаадын иргэн ажиллаж байснаас 368 нь БНХАУ-ын иргэн. 24 нь БНСУ-ын иргэн, 23 нь ОХУ-ын иргэн байжээ. Үүний дотор Орхон аймгийн "Очир төв" ХХК-д ажиллаж байсан ОХУ-ын 11 иргэний зөвшөөрлийн хугацаа дуусч, төлбөрийн тооцоо хийгдээгүйн улмаас зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй зөрчил илэрч төлбөрийг барагдуулах улсын байцаагчийн акт тавьж шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнчлэн барилгын компаниуд хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг үндэслэл муутай хийснээс нормоо биелүүлээгүй гэсэн шалтгаанаар илүү цагаар ажиллуулах, ажилтантай тохиролцсон нэрийдлээр хоногт 2-5 цаг илүү цагаар ажиллуулах зэрэг зөрчил арилахгүй байсаар байгаа аж.
Нийслэл болон Сүхбаатар, Завхан аймгийн зургаан байгууллагын 731 ажилтанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 772 мянган төгрөгийг нөхөн олгуулсан байна. Энэ мэт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шалгалтын тайлан цааш үргэлжлэх.
Харамсалтай нь зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой дурьдаагүй байх юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэтгүүлчдэд шалгалтын ажлынхаа талаар иймэрхүү тойм төдий мэдээлэл өгдөг, сэтгүүлчид мэргэжлийн хяналтынхнаас хүссэн мэдээллээ авч чаддаггүйгээс л мэргэжлийн хяналтынхан авлигад автсан, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг нуун даргадуулдаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаагаа өөрсдөө ч мэддэггүй бололтой.
Мэргэжлийн хяналтынхны барилгын салбарынхнаас илрүүлсэн зөрчлүүд ихэнхдээ хүний хөдөлмөрийг шулж мөлжсөн, хөдөлмөрийн гэрээг дутуу хийсэн, хүмүүсийнхээ нийгмийн хамгаалал, аюулгүй ажиллагааны тал дээр анхаараагүй асуудлууд байна. Барилга гэдэг хүнд хөдөлмөр.
Социализмын үеийнх шиг гавьяат баатар цолтонг барилгын салбараас олноор нь төрүүлдэггүй юм аа гэхэд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цалин хөлсөн дээр нь анхаарах цаг нэгэнт болсоныг шалгалтын дүн харуулж байна.
Хөрөнгө
оруулагчид дарамт шахалтаас залхдаг
Монгол
Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын
яам, Монголын үндэсний худалдаа аж
үйлдвэрийн танхим, "Barilga.mn" барилгын
зөвлөгөө мэдээллийн төв, БНХАУ-ын Эрээн
хотын захиргаа, Худалдааг дэмжих хорооны
Эрээн хотын салбар зөвлөлөөс хамтран
зохион байгуулсан Монгол-Хятадын
барилгын салбарын "Барилга-түншлэл"
бизнес уулзалт зургадугаар сарын
19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод
амжилттай болж өнгөрчээ. Уг бизнес
уулзалтад Монголын 50 гаруй, Хятадын 70
гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцож,
харилцан санал солилцон, уулзалтын үр
дүнд хамтран ажиллахаар болсон байна.
Бизнес чуулга уулзалтад оролцогч
байгууллагуудын төлөөлөгчид өөрсдийн
бизнес саналаа хуваалцаж, үйл ажиллагаагаа
сурталчлан, туршлага солилцсон байна.
Уг уулзалтын үеэр Хятадын талын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль эрх зүй, татварын орчин болон барилгын салбарын цаашдын бодлогын талаар нэлээд сонирхож байгаагаа нуугаагүй байна.
Түншлэл уулзалтын үеэр Хятадын хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бага, хууль хяналтын байгууллагуудын дарамт шахалт их байдаг талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа ч илэрхийлжээ. Энэ нь ч үнэний хувьтай юм. Барилгын газрыг давхардуулан олгох, мэргэжлийн хяналтынхан хууль журмаар байнга далайлган дарамтлах зэрэг гаж үзэгдэлүүд барилгын салбарын хөрөнгө оруулагчдыг үргээж орхидог муу талтайг ч зарим эх сурвалж үгүйсэгсэнгүй. Өнөөдрийн байдлаар барилгын салбарынхан хүнд байдалд байгаа. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын мэдээлснээр барилгын салбарт 430 тэрбум төгрөг түгжигджээ. Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байна. Нөгөөтэйгүүр, Монголбанк өнгөрсөн хоёрдугаар сард бодлогын хүүгээ өсгөсөн нь барилгын салбарынханд хүндээр тусч, бэрхшээл учруулсан болохыг тэрбээр онцоллоо.
Тиймээс барилгын салбарт түгжигдээд байгаа дээрх хөрөнгийг гацаанаас гаргахын тулд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд орон сууцны нэг ам метр куб талбайн үнийг 200-300 мянган ам.доллараар бууруулсан тохиолдолд зээл олгох. Монголбанкнаас 150 тэрбум орчим төгрөгийг Засгийн газар баталгаа гарган зээл авах. Мянганы сорилын сангийн корпорациас авах хөрөнгийн эх үүсвэрийг энэ салбарт зарцуулах зэрэг төлөвлөгөө гаргасан. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд зүйтэй гэж үзэх юм бол барилгын салбар хүнд байдлаас төвөггүйхэн гарах гэнэ.
Барилгачдын
нийгмийн асуудалд анхаарал тавих цаг
болсон
Юутай
ч их барилгын өмнө тулгамдаад байгаа
гол асуудлуудын талаар тоймлон өгүүлэхэд
ийм байна. Өнөөдрийн байдлаар орон
сууцны үнэ харьцангуй тогтвортой байгаа.
Энэ салбарт дэлхий нийтийг хамарсан
эдийн засгийн хямрал нөлөөлсөн нь
мэдээж. Гэхдээ л барилгачид маань тийм
ч нэг их туйлдахын зовлон үзэлгүй тэнгэр
баганадсан орд өргөөг сүндэрлүүлсээр
байгаа.
Нийслэл хот маань цоо шинэхэн хороололуудаар өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр л байна. 40 мянган орон сууц хөтөлбөрийг өргөжүүлж 100 мянган орон сууцыг ойрын хугацаанд барихаар төр засгаас төлөвлөөд байгаа. Харин их барилгын салбарт ажилладаг барилгачдынхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг боловсронгуй болгох, барилгын тал дээр хууль эрхзүйн орчинг сайжруулах ажлууд л төрийн эрхэм түшээдийн өмнө тулгараад байх шиг ээ. Барилгын салбарт ажилладаг хүмүүс хүнд хөдөлмөр эрхэлдэг тухай дээр цухас дурьдсан.
Ихэвчлэн биеийн хүчний ажил хийж байгаа тэдний хувьд өдрийн хоол, нормын хувцас, хөдөлмөр хамгааллын багаж, цалин хөлс гэдэг юу юунаас чухал. Тэдний ард ар гэр нь бий. Тэд бас үйлдвэрлэлийн осолд орж нас барах, бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Энэ тохиолдолд ямар хэмжээний нөхөн олговрыг хэнээс авах, хэрхэн групп тогтоолгох гээд тодорхойгүй асуудал олон байна.
Ц.Сэрх