Сонгодог урлаг түүн дотроо балет гэдэг тэнгэрлэг гоо үзэсгэлэнг эрхгүй санагдуулна. Бид энэ удаагийнхаа GoGo.cafe буландаа бүжигчин Б.Энхтуулыг урин оролцуулж байна. Манай улс сонгодог урлагийн хөгжлийг нэг их ойшоохгүй байх шиг. Мөнгө, бас дахин мөнгө хэмээн ярих нь эмгэнэлтэй. Сонгодог хэмээх тэрхүү гайхамшигтай урлагийн хөгжил нь энэ нийгэмд гэрэл гэгээг түгээх ид шидтэн билээ...
-Манай улсад балетийн урлаг хэр хөгжиж байна?
-Яг үнэнийг хэлэхэд тийм ч сайн
биш байна. Уран бүтээлчид маань гадагшаа явж чаддаггүй. Явж байгаа бүжигчдийн
ихэнх нь эргэж ирдэггүй. Гэхдээ тэднийг буруутгах арга бас байхгүй юм. Тэр сайн
бүжигчин энд авах ёстой цалингаа авч чадахгүй байгаа бол явахаас өөр арга
байхгүй. Харин энд ажиллаж байгаа бид бол нэгэн бодлын гайхалтай хүмүүс. Ийм
бага цалингаар амьдраад, дээр нь гоо сайхныг түгээгээд, бэлэглээд явж байна.
-Хүний цалинг асууна гэдэг бүдүүлэг хэрэг юм. Гэвч...
-Бид хамгийн ихдээ зуун тавь, жаран
мянга л авдаг. Төсвийн байгууллага болохоор бага авдаг л даа.
-Нэг удаагийн тоглолтын тасалбарын үнэ хэд байдаг вэ?
-Таван мянгаас арван мянга.
-Ер нь бол хошин урлагийн тасалбартай л адилхан үнэтэй юм аа даа?
-Тэгж хэлэхээр их гунигтай
сонсогдож байгаа биз. Бүхэл бүтэн сонгодог урлаг шүү дээ. Бидний хувьд ч гэсэн
гомдмоор л санагддаг юм. Бид чинь нэг
удаагийн тоглолтондоо маш их хөдөлмөр, цаг зарж бэлтгэнэ. Шалан дээр хөлсөө
дусаан байж бэлтгэнэ.
-Манай балетчдын чадвар хэр байдаг юм бэ?
-Манайхан монголчууд гэхээрээ л
муу байдаг гэж бодоод байдаг шиг байгаа юм. Үгүй шдээ. Гадаадад маш их бүжиглэж
байгаа. Тэд сайн үнэлэгддэг.
-Гадаадад бүжиглэж байгаа шалтгаан нь мэдээж мөнгө санхүүгийн л асуудал биз
дээ?
-Тодорхой. Бид энд хэдэн төгрөгний
цалин авдаг билээ дээ. Гэтэл тэнд хэдэн төгрөгний цалин өгөх билээ.
-Бага цалинтай атлаа өнөөдрийг хүртэл хэл ам гаргахгүйгээр монголдоо
ажиллаад байна гэдэг нэг талаараа урлагт хайртай юм шиг боловч нөгөө талаараа
хэтэрхий өөрийгөө золиослож байна биш гэж үү?
-Үнэхээр гоё асуулт байна. Яагаад
гэвэл би ч бас наадхыг чинь ойлгодоггүй. Монголын театрт бүжиглэнэ гэдэг тундрт
бүжиглэж байгаатай л адилхан ш дээ, бараг л. Балет гэдэг сонгодог байдаг шигээ
сонгодог орчныг шаарддаг. Гэтэл манай энд бэлтгэлийн заал нь ч хүйтэн ядаж л. Биеэ халаах гэж их удна. Тайз
нь дүүрэн нүх. Бүжигчид түүнээс нь болж бас их бэртэнэ. Бидний хэдэн уран
бүтээлчид сэтгэлээрээ л явдаг. Нууцгүй хэлэхэд би шантарсандаа болоод
балетаасаа хоёр гурван удаа гарч байсан. Монголын нөхцөлд балетын бүжигчин байж
үнэхээр чадахгүй юм байна гээд орхиж байлаа. Харамсалтай нь буцаад л ороод
ирдэг. Яагаад гэвэл би балетгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ дэндүү их мэдэрдэг.
Ер нь бол бараг л үхэн үхтлээ чадахгүй
байх аа. Тийм ч болохоор би одоо балетийн хувийн сургууль нээчихээд ажиллаж
байна. Ядаж ирээдүйдээ хийх зүйл гарах юм. Өөрийнхөө чадаагүй юмыг шавь нараараа
хийлгэе дээ.
-Сүүлийн үед балетийн хувийн сургуулиуд нээгдэх болж.
-Энэ бол сайн. Хэдийгээр
сонирхогчдод зориулсан сургууль ч гэсэн тэндээс балетийн үзэгч төрнө. Хүн бүхэн
балетийн бүжигчин болохгүй ч, сайн үзэгч байх хэрэгтэй. Би гэхэд л дөч гаруй
сурагчтай. Тэд маань балетийг алгасахгүй үзнэ дээ. Багаас нь хүүхдийг сонгодог
урлаг үздэг болгож хүмүүжүүлнэ гэдэг чинь илүү соёлтой иргэн болоход нь тустай.
Юмыг наанатай цаанатай сэтгэдэг болно.
Ирээдүйн сэхээтнүүдийг бид бэлтгэж байна.
-Энэ талын мэргэжлийн сургуулиуд байдаг юм уу?
-Урлаг гэдэг чинь... Би жишээлэхэд
дипломтой л доо. Гэхдээ урлаг гэдэг чинь төрөхдөө урлагийн хүн байдаг.
Балетмейстер гэхэд л төрөхдөө л тэгж төрнө үү гэхээс мянган дипломтой байгаад
сайн балетмейстер болж чадахгүй. Яагаад гэхээр урлаг гэдэг чинь бүх хүний
нүдний өмнө ил байдаг. Ямар ч авъяас ороогүй тийм бүтээл шууд харагддаг.
Өрөвдмөөр. Манайхан сургуулийг нь төгсчихөөр болно гэж боддог шиг байгаа юм.
Тэгж чадахгүй л дээ.
-Гадныхан бол балетчидаа төгс сургана биз?
-Төгс. Бүх хотууд нь
сургуулиудтай. Манай хөгжим бүжигтэй бол зүйрлэшгүй. Бүр тийм орчныг нь
бүрдүүлж өгдөг. Манайхан вакумжуулсан орчин гэж ярьдаг даа. Тусдаа бараг л
хотхон байгуулчихна. Тэгээд өглөө боссон ч балет, орой унтсан ч балет. Тэр чинь
гэхдээ өөрөө бас муу талтай юм л даа. Би одоо жишээ нь шантраад балетийг
орхилоо гэхэд балетаас өөр юу ч чадахгүй. Энийг бүр маш сайн мэдэрсэн. Хойно
төгссөн болохоор унаган орос хэлтэй. Тэгээд Монгол хэлээ ч сайн мэдэхгүй
болохоор орчуулагч ч хийж чадахгүй. Тийм болохоор балет бол амьдрал минь юм.
-Танд гаднаас урилга өгвөл та яах вэ?
-Үгүй.
-Яагаад?
-Яахав дээ. Нөхөрт гарчихсан.
Тэгэхээр хүний нэг тал болчих юм. Нөгөө талдаа татагдаад байдаг. Явах гэж үзсэн
л дээ. Гэхдээ чаддаггүй юм билээ. Тийм урилга ирж байсан. Хятадаас, солонгосоос
ирж байсан. Оросод бол угаасаа төгсөнгүүт уриад аваад үлдчихсэн юм л даа.
Тэгээд би хүрээд ирсэн. Уг нь би чинь ОХУ-д найман настайгаасаа эхлээд арван
жил сурсан хүн шүү дээ.
-Та ямар ямар дүр бүтээж байсан бэ?
-Би нэг их гоцлол дүр бүтээж
байгаагүй л дээ. Гэхдээ би балетийн оргил болсон “Хунт нуур”-ыг гоцлож байсан.
Түүгээрээ би үнэхээр бахархдаг. Бахархах ч гэж дээ, надаас тийм зориг гарсанд
гайхдаг. Үнэхээр хэцүү л дээ. Стандарт шаардлага маш өндөртэй. Ядаж хун шиг
биетэй байх ёстой. Хичнээн сайн бүжигчин байсан ч “Хунт нуур”-т гарч болохгүй
бүжигчин гэж байна. Яагаад гэвэл намхан, эсвэл хөл нь бүдүүн ч юм уу,
булчингууд нь хэт томорсон ч юм уу тийм байх жишээтэй. Тэр шаардлагыг хангаж
байсандаа баярлаж л байдаг. Бас Жамъяндагва гуайн “Шарилжин дундах цэцэг” гэдэг
монгол балетанд гоцлож байсан. Тэр харин надаас маш их ур чадвар шаардсан.
Хэрвээ тэрийг шалгалт гэж үзвэл би тэр шалгалтанд унасан гэж өөрийгөө боддог.
Яг л монгол дээл өмсчихсөн гадаад хүн шиг санагдаад байсан. Тэрнээсээ болоод
шантраад тэр бүжигийг дахиж бүжиглээгүй.
-Манай улсад яг мэргэжлийн балетчид хэд байна вэ?
-Бараг л дөч хүрэхгүй дээ. Маш
цөөхөн. Гэтэл нэг удаагийн томхон балетанд жар гаруй хүн орох ёстой. Гэхдээ бид
цомхон ч гэсэн чадалтай хамт олон. Бидний нэг нь ч өвдөж болохгүй.
-Хэцүү юм аа. Монголын сонгодог урлаг, балетийн хөгжил бүрхэг байна гэж та
хэлэх үү?
-Хэлнэ. Ер нь би тэгж бодож байна.
Одоо л ямар нэгэн юм хийхгүй бол болохоо болилоо, таминь ээ. Энэ урлагийг
цаашид хөгжүүлэх сэтгэл хэрэгтэй байна. Санхүүгээс гадна. Гэхдээ сүүлийн үед
нээгдэж байгаа хувийн сургуулиуд бас нэгэн бодлын сайн. Сурагчдаасаа мэргэжлийн
ангиуд гаргана. Тэгэхээр бас ирээдүйгээ балетчид бид өөрсдөө бэлтгэж л байна
гэсэн үг.
-Тэгээд одоо юу хийх ёстой вэ. Яаж сонгодог урлагаа бид аврах вэ?
-Мэдэхгүй ээ. Гэхдээ энэ ажлыг
хийх ёстой хүмүүс цалингаа аваад тэр дээгүүр сууж байгаа биз дээ. Бас л бодмоор
юм шиг ээ. Бид нар бол гүйцэтгэгчид байхгүй юу. Гэхдээ бид нар гүйцэтгэгч
гэхээсээ илүү их ажиллаж байна шдээ. Сургууль байгуулаад л. Ер нь дэлхийн
туршлагаас хараад байхад сайн театргүй газрыг нэг их үнэлдэггүй, дэлхийн
түвшинд. Италийн Венеци гэхэд л ямар жижигхэн хот билээ. Тэгэхэд л... Аливаа орны
хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг. Сонгодог урлагийнх нь хөгжил бүхнийг
илэрхийлдэг. Манай орон харин энэ бодлогыг орхигдуулаад байх шиг. Саяхан тэр
оросын их театрыг ямар гоё засч байна вэ? Бараг л дахиад театр барьчихсан
байна. Тэгэхэд манай театр одоо бараг л хоёр хуваагдлаа ш дээ.
-Уг нь уран бүтээлчид нь дэлхийн түвшинд гарчихаад байдаг.
-Харин тийм. Япончууд манай театрт
ирдэг л дээ. Бид нараас илүү гараад байх юм байхгүй л харагддаг. Жишээ нь би
одоо ингээд хувийн сургуультай болчихлоо ш дээ. Тэгээд би театртаа “цалин бага
байна. Би сургуулиа бодоод ажиллана” гэж хэлээд гарч болно л доо. Гэхдээ би
чадахгүй. “тэр тоглолтонд ороорой” гэхэд л хэд хоногийн өмнө гүйж очоод л
бэлтгэж эхлэх жишээтэй. Бид бүгдээрээ л адилхан. Театраасаа холдож чаддаггүй
өрөвдмөөр хэдэн хүмүүс байна аа.
-Би гайхаад барахгүй юм. Яагаад ингээд байгаад байна вэ?
-Бид нар чинь бүр багаасаа энэ
ажилдаа амьдралаа зориулчихсан хүмүүс л дээ. Сурсан сургууль маань гэхэд л
зөвхөн сургууль, байр хоёрынхоо хооронд л явна. Гэртээ ч очихгүй. Эцэг эхээс нь
бүрэн тасалчихдаг юм л даа. Тийм орчинд дасчихсан хүмүүс чинь нийгмийн орчинд
орж чаддаггүй. Жишээлэхэд л хэзээ ч би наймаа хийж чадахгүй. Би ямар нэгэн юм
худалдаж бүр хэзээ ч чадахгүй. Ингээд бүжиглээд явж байх нь л сайхан. Энэ
цалингаа аваад. Авахгүй байсан ч яахав дээ. Буцаагаад бэлэглэчихье. Бүжиглээд л
явж байвал боллоо. Хүмүүс бид нарыг гайхаад л байдаг юм. Та нар гэрийн ажил
хийдэггүй юу, хүүхэд гаргадаггүй байх даа гээд л. Монголын нөхцөлд бол бид бүх
ажлыг хйиж байгаа юм. Азиуд чинь эрт нөхөрт гарч, эрт хүүхэдтэй болдог. Би
жишээлэхэд л есөн настай хүүхэдтэй. Хорин настайдаа л би гэхэд хүүхдээ
гаргачихсан л байгаа юм.
-Үзэгчдийн хувьд ямар байдаг талаар ярихгүй юу. Манайхан үнэхээр мөн
чанараар нь хүлээж авч чаддаг болов уу? Соёлтой болж харагдах гэж үзэгч болдог
болов уу?
-Үгүй ээ. Би тэгж хэлж чадахгүй.
Энэ бол хүмүүсийн сонголт. Балетийг хүрээнийхэн нь л ирж үздэг. Тэр хүрээнд
багтах эсэхээ хүн өөрөө л сонгоно. Заримдаа хүмүүст билет шахсан нь харагддаг.
Тийм үзэгчдийг бид тайзан дээрээс мэдэрдэг. Шуугилдаад л, утас нь хангинаад л.
“Хүүе ээ, тэр ээ энэ ээ” гээ орилоод л. Аягүй аймаар. Тэр хүний өмнөөс тайзан
дээр зогсож байгаа би ичээд байдаг. Гар утас нь дуугараад байгаа хүний өмнөөс,
тэр биеийн тамирын хувцастай сонгодог урлаг үзэх гээд ирчихсэн хүний өмнөөс би
ичээд байгаа байхгүй юу. Тэгж хүчээр үзэж байснаас үзэх хүмүүс нь л үзсэн нь
дээр. Урамгүй, ичмээр. Заримдаа бүр бүжигээ хаяад тайзны ар луу орчихмоор
санагддаг. Хамгийн гол нь хүн өөрийнхөө өмнөөс ичнэ гэдэг нэг хэрэг. Би түүнийг
засч болно. Хүний өмнөөс ичнэ гэдэг ямар хэцүү
гээч.
-Тэгвэл та балет үзэх гэж ирэхийн сайн сайхан тал нь энэ юм гээд хэлээч
гэвэл?
-Гэхдээ нэг үеэ бодвол манай
сонгодог урлагийн үзэгчид одоо овоо нэмэгдчихсэн шүү. Тэр дундаа балетад овоо
их ирдэг юм. Хүмүүс балетыг арай илүү сонирхдог юм болов уу. Сүүлийн үед хүмүүс
их стрессэнд орох болж. Тэгэхээр бас сонгодог урлаг, балет гэдэг хүнийг
стрессээс салгадаг гайхалтай зүйл л дээ. Тийм болохоор бас үзэгчдийн тоо
нэмэгдсэн нь үүнтэй холбоотой байх. Гэхдээ ер нь хүн амьдралдаа гоё сайханыг
мэдэрч байх хэрэгтэй.
-Танд манай урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Баярлалаа.
О.Ариунбилэг