Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг улсаас дотаци авах, эсвэл үйлчилгээний тарифтаа өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулалтаа нэмэх боломжид найдахаа больжээ. Xэдий тийм ч энэ оныг 700 сая рублийн ашигтай дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ 97.1 тэрбум рублийн алдагдал хүлээх эрсдэл ч бас бий. Оросын төмөр замын монополь энэ оныхоо санхүү эдийн засгийн төлөвлөгөөнд тодотгол хийхэд Монголд хаягласан зардал 8.2 тэрбумд хүрэх дүн гарчээ. Өнөөг хүртэл энэ зардлыг улсаас даана хэмээн төлөвлөж байсан хэдий ч нэг мөр болгон шийдсэн зүйл байхгүй. Тиймээс ОТЗ нийгэмлэг амлалт бодитой гэдгээ Монголын шинэ удирдагчид яаралтай батлах шаардлага тулгараад байна.
Тээврийн яамны сайдын зөвлөлийн энэ сарын 10-нд болсон өргөтгөсөн хуралдаанд ОТЗ нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Морозов, хэдийгээр ОТЗ-ыг энэ онд 97.1 тэрбумын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа ч хямралын нөхцөлд компанийг хэрхэн 700 сая рублийн ашигтай ажиллуулах тухай нэмэлт хөтөлбөрийг танилцуулав.
Ноён Морозовын хэлж буйгаар тарифыг өсгөлгүй барьж буйгаас үүдсэн алдагдлыг нөхөхөд төрөөс 50 тэрбумыг өгвөл байдлыг сайжруулахад чухал нөлөө болно гэнэ. Тус компани үйл ажиллагааны тэтгэмж, эсвэл үйлчилгээний үнийг нэмэлгүй барьж байгаагийн зөрүүд 30 тэрбумыг олгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан ч одоо хүртэл шийдэгдээгүй. Тиймээс зардлаа дор хаяж 34.6 тэрбумаар бууруулах шаардлага гарч байгаа аж. Хэмнэлтийг гол нь түлшний зардал, эд хөрөнгийн татвар, элэгдэл хорогдол зэргээс хийхээр төлөвлөжээ. Түүнээс гадна улс орны эдийн засаг, инфляцийн түвшинтэй уялдуулан ажилчдын цалинг нэмэх тухай яриаг цэглэснээр 15 орчим тэрбум рубль хэмнэж болох гэнэ.
Үүний хажуугаар ОТЗ нэгэн чухал зардлыг тооцохоос аргагүйд хүрчээ. Энэ нь Монголын төмөр замын дэд бүтцийн шинэчлэлд зориулах 8.2 тэрбум рубль буюу 250 сая орчим ам.доллар. Засгийн газрын тэргүүн В.Путиний өнгөрөгч тавдугаар сард Монголд айлчлах үед хоёр улсын хамтарсан компани байгуулсантай энэ зардал холбоотой.
Энэ компаниар дамжин Монголын нүүрсний том орд Тавантолгой, зэс, алтны Оюутолгойн лицензийг эзэмших ёстой байсан. Тэр үед ОТЗ-ын зүгээс ямар ч чухал хөрөнгө оруулалтын талаар төсөлд тусгаагүй байв. Хамтарсан компанид дүрмийн сангийн 1.8 сая ам.долларын хөрөнгийг бүрдүүлэх, мөн улсаас 125 сая ам.долларыг 50 хувийг нь эзэмшдэг Улаанбаатар төмөр замд оруулах тухай л яригдаж байв. Түүнчлэн лицензийн урьдчилсан төлбөр 1.5 тэрбум долларын тухай ч хөндөж байсан юм.
Гэхдээ тухайн үеэс хойш Монголын нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тавдугаар сарын сүүлээр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд барууны талыг баримтлагч АН-ын лидер Цахиагийн Элбэгдорж ялсан нь Оросын мөрөөдлийн төслүүдийг аюулд учруулсан юм. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт ОТЗ нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монголын шинэ Ерөнхийлөгчтэй уулзаж өмнө хийсэн хэлцлүүд хэвээр үргэлжилнэ гэсэн баталгааг авсан байна. Үүний дараа гэнэт босч ирсэн нэг асуудал нь Монголд хэрэгжүүлэх төслийг хэрхэн ямар хугацаанд яаж санхүүжүүлэх төлөвлөгөөг Оросын Засгийн газар батлаагүй учраас ОТЗ хөрөнгө оруулалтын баталгааг дангаараа дааж байгаа аж.
ОТЗ нээлттэй хувьцаат нийгэмлэг доторх нэгэн эх сурвалжийн ярьж буйгаар 8.2 тэрбум рубль гэдэг хамтарсан компанийн татвар төдий юм. Үүнийг Монголын ашигт малтмалын орд газрууд руу татах төмөр замын төсөлд зарцуулна. Гэхдээ энэ бол хэтэрсэн зардал хэмээн үзэх хүмүүс ч байна. Учир нь аливаа төслийн хөрөнгийн 10 хувийг дэд бүтцэд зарцуулахаар тусгадаг. Тиймээс энэхүү 8.2 тэрбум рублиэр тооцвол Монголд барих шинэ төмөр замын өртөг 2.6 тэрбум ам.доллар болох аж.
ОТЗ төрийн бодлогын гол хөшүүрэг болж байгаа нөхцөлд тус нийгэмлэгийн арилжааны ашиг хоёрдугаар байрт тавигдахаас аргагүй. Тэгээд ч В.Якунин Монголд зөвхөн төмөр замыг сайжруулах зорилготой биш, Оросын Засгийн газрын сонирхлыг төлөөлж буйгаа нуухгүй байгаа юм.
Коммерсант