- Сайхан байна, тайван байна, секунд ч амрахгүй намайг авч явж байна гэж шивнэн, илж хайрлавал зүрх удаан амьдарна
- Би Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад нэг биш удаа орсон. Аль нэг намын гишүүн бус болохоор тухайн албан тушаалд очих боломж багатай юм байна гэдгийг ойлгосон
- Хэдийгээр насныхаа амралтад суусан ч “Ач” АУИС- ийн тэнхимийн эрхлэгч, “Бриллиант” эмнэлгийн зөвлөх эмчийн албыг хашиж, шавь нартайгаа сурсан мэдсэнээ харамгүй хуваалцаж явна
- Ямар ч мэргэжил туршлага суух тусмаа үнэ цэнтэй болдог. Харин эмч хүн онолын сайн мэдлэгтэй, маш сайн практик дадлагатай, судлаач байж л хол явна
Монголд “Зүрхний” гэх тодотголтой шилдэг эмч хуруу дарам цөөн бий. Тэдний нэг бол Намсрайн Ариунцэцэг. Мэргэжил нэгтнүүд нь эргэлзээ төрүүлсэн оношийг ёс юм шиг түүний тусламжтай баталгаажуулдаг. Зүрхний цахилгаан бичлэгийг тайлж уншихдаа тун гаргууд, бас зүрхний Эхо-гоор түүн шиг оношилдог эмч цөөн билээ. Тиймээс түүний ур чадварыг гүйцэх эмч байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй.
Тиймдээ ч онош тодруулах хариуцлагатай том даалгавар ямагт Ариунаа эмчид оногддог төдийгүй АШУҮИС-ийн урдаа барьдаг багш нарын тоонд зүй ёсоор бичигддэг. Эмчийн мэргэжил эзэмшиж, хөдөөг зорьсон олон арван шавь нарынхаа найдвартай туслагч, асуудал шийдэж чадахгүй тохиолдол бүрт цааргалахгүй туслах нь сайхан. Хүнд өвчтөнтэй нүүр тулах бүртээ багш руугаа утас цохиж зөвлөгөө, заавраар нь эмчилгээгээ удирддаг тухайгаа шавь нар нь хуучилж байлаа.
“Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэсэн үг түүнд л зориулагдсан гэлтэй. Хэдийгээр насныхаа амралтад суусан ч “Ач” АУИС-ийн тэнхимийн эрхлэгч, “Бриллиант” эмнэлгийн зөвлөх эмчийн албыг хашиж, шавь нартайгаа сурсан мэдсэнээ харамгүй хуваалцаж явна. Ингээд “Бриллиант” эмнэлгийн зөвлөх эмч, “Ач” АУИС-ийн дотор-мэдрэлийн өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Н.Ариунцэцэгийг энэ дугаарынхаа зочноор урилаа.
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхэлье. Та Улаанбаатар хотын унаган иргэн үү?
-Хүний хувь заяаны тохиол их сонин байдаг юм билээ. Миний аав Увс аймгийн Тэс сумын харьяат баяд хүн. Ээж маань Улаан-Үдийн агын буриад. Тэд маань хол газраас нийлж, Төв аймгийн Эрдэнэ суманд гал голомтоо бадрааж долоон охин, нэг хүү төрүүлж өсгөсөн хүмүүс. Би айлын долоо дахь хүүхэд нь. Тиймээс Эрдэнэ сумын уугуул иргэд гэсэн үг л дээ. Ээж маань “Туяа” нэгдлийн анхны саальчин байлаа.
Аав гарын ур сайтай хүн байсан гэдэг. Хувьсгал эхлэхээс өмнө хөгшин ээжийн маань эцэг, эх Монголд суурьшихаар хүүхдүүдээ дагуулаад хойноос Монголд ирсэн юм билээ. Миний өвөөг Цэрэнжав, эмээг Сэжив гэдэг. Тэд Төв аймгийн Мөнгөнморьт суманд суурьшиж байх үед манайх хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, өвөг эцэг маань буудуулан нас нөгчсөн.
Хөгшин ээж хоёр хүүхэдтэйгээ Эрдэнэ суманд ирж суурьших үед ээж маань 20 гаруй настай байхдаа аавтай танилцаж, гэр бүл болсон юм билээ. Аав маань бурхан болоход би гэдсэнд байсан учраас түүний тухай сайн мэддэггүй юм. Би бага насаа таван буудалд өнгөрөөсөн. Зургаан нас хүрэх гэж байхдаа миний дээд талын эгч сургуульд ороход нь дагаж уйлсаар байгаад нэгдүгээр ангид элсэж байсан юм.
Тиймээс би эмээгийнхээ бага дүүгийнд очиж эрхлэх дуртай байлаа. Хүүхэдгүй айл болохоор биднийг их эрхлүүлнэ.
Намайг сургуульд оруулахгүй бол айлын хүүхэд болно гэж ижийдээ эрхэлж, айлгаж байгаад сурагч болсон тухай ээж минь хожим надад хуучилж билээ. Цаг үе хэдий сайхан байсан ч бид олуулаа болохоор идэх уухаар тийм ч элбэг хангалуун өсөөгүй юм. Тиймээс би эмээгийнхээ бага дүүгийнд очиж эрхлэх дуртай байлаа. Хүүхэдгүй айл болохоор биднийг их эрхлүүлнэ.
Тэгээд ээжийгээ сургуульд оруулахгүй гэхэд нь эмээгийнхээ дүүгийнд урвана гэж айлгасан хэрэг л дээ. Аргаа барахдаа ээж 35 дугаар сургуулийн захирал Гомбожав гэдэг хүнээс гуйж байж намайг сургуульд явуулсан юм. Гомбожав гуай “Айлд өгч байснаас сургуульд явуул даа” гээд би гэдэг хүн сурагч болж билээ.
Эгч бид хоёр ангидаа хамгийн сайн сурлагатай байсан болохоор шинэ жилээр албан ёсоор сурагч гэж бүртгүүлсэн гэдэг. Гуравдугаар ангиа төгсөөд Хайлаастын 49 дүгээр сургууль руу шилжиж, наймдугаар анги хүртлээ онц сурсан. Дараа нь есдүгээр ангидаа 17 дугаар сургуульд ирж суралцсан.
-Ямар тохиолдлоор анагаахын сургуульд орох болов. Багаасаа эмч болохыг хүсдэг байв уу?
-Би багаасаа л их том мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тоглохоороо дандаа эмч болж тоглодог байсан тухай эмээ маань хуучилдаг байв. Жаахан томроод ухаан орсон цагаасаа аавынхаа тухай ээжээс их асууж, аав маань улаан хоолойн хавдраар нас барсныг нь сонсоод хүүхдүүдийг элэг бүтэн байлгах юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн анагаахын сургуульд орсон.
-Яагаад заавал зүрхний эмч мэргэжлийг сонгосон юм бэ. Энэ бас нэг хувь тохиол байх гэж бодогдлоо?
-Элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байсан би шинэ ѳмд оёж конкурсдээ ѳмсѳж гангарах санаатай тухайн үед хамгийн сайхан загвар болж байсан кашмеран даавуу авах гэж яваад осолд орчихвоо. Ослоос болж таазны яснууд хугарч гэмтлийн эмнэлэгт хэвтлээ. Хоёр хоногийн дараа элсэлтийн шалгалт болох гэж байхад эмнэлгийн орон дээр хэвтэж байна гээд төсөөл дөө.
Миний эгч Жавзан анагаахын сургуульд элсэлт өгөх зөвшөөрөл авах гэж АУИС-ийн хичээлийн эрхлэгч Батсүх багшаас шалгалтад оруулахыг гуйж, зөвшөөрүүлсэн юм. Ингээд би гэдэг хүн дамнуурга дээр дамжлуулан ирж одоогийн АШУҮИС-ийн 111 тоот хичээлийн заалны самбарын өмнө хэвтээгээрээ шалгалт өгч билээ.
Зүрхний шалтгаант нас баралт жилээс жилд өссөөр байгааг ДЭМБ мэдээлж байна.
Над шиг ингэж шалгалт өгсөн хүн анагаахын сургуулийн түүхэнд байдаггүй юм. Намраас нь суга таягтай хичээлдээ явдаг боллоо. Тэгээд гуравдугаар курст орох жилээ таягнаас салж бөөн баяр болж билээ.
Тэр үед хариуцлага өндөртэй, шинэ төгссөн бүх эмч нарыг ЭМЯ-наас хөдөө орон нутаг руу хуваарилж, томилсон газартаа очиж ажилласны дараа дипломыг нь өгдөг байв.
Харин би нөхрийнхѳѳ ажлын шаардлагаар Улаанбаатарт ажиллахаар болж “Арьс өнгөний эмгэг судлалын төв” одоогийн Арьсны өвчин судлалын үндэсний төвд хуваарилагдан очсон юм. Зүрхний эмч болох зорилго тээж явсан би Арьс өнгөний эмнэлэгт очоод идээшдэггүй ээ. Өнөөх л зүрхний эмч болох хүсэл маань дотроос хатгаад, тус төвийн захирал Ядамсүрэн даргад хүсэлт гаргаж, дотрын эмчээр дахин сурч байлаа.
-Зүрх судасны өвчнөөр нас барах шалтгаан нэгдүгээрт бичигддэг. Хүмүүс яагаад зүрхээр нас бараад байдаг юм бол?
-Биднийг залуу байх үед зүрхний шалтгаант нас баралт одоогийнхтой харьцуулахад цөөн тохиолддог байсан юм. Харин мэргэжлийн тамирчид спортын өндөр ачаалал авах үед, дасан зохицох чадвар муу, эсвэл гэнэт спортоо орхиж зодог тайлах үед зүрхний гэнэтийн үхэлд өртөх тохиолдол өндөр байдаг тухай уншиж, судалж “Жүдо бөхийн тамирчдын зүрх судасны тогтолцооны дасан зохицол” сэдвээр ОХУ-ын Уралын Анагаах ухааны академид АУ-ы докторын зэрэг хамгаалсан.
Гэхдээ хүмүүс кофе ууж, архи хэтрүүлэн хэрэглэж, тамхи татаж, өөрийн биеийн жинг хянаж чадахгүй байна шүү дээ.
Олимпын дөрвөн жилийн дасгалжуулалтын явц, яг тэмцээн уралдааны үеийн тамирчдын зүрх судасны тогтолцоо яаж өөрчлөгдөж, дасан зохицдог нь надад сонирхолтой санагддаг байв. Ингээд хүний амь аврах, гэнэтийн үхэлд хүргэхгүй байх хүсэлдээ хөтлөгдөөд зүрхний эмч болсон.
1988 оноос сургуульдаа физиологи, эмгэг физиологийн багшаар ажиллаж байгаад 2000 оноос зүрхний тэнхимийн багш болсон юм. Статистик судалгаараар ганц Монголд биш, дэлхийн бүх улс оронд зүрхний эмгэгийн шалтгаант нас баралт нэгдүгээрт орж байгааг бүгд мэдэж байгаа гэж бодож байна.
Зүрхний эмгэг, түүний хүндрэл нь тухайн хүний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байдаг. Хотжилт ихсэж, сэтгэцийн ачаалал ихтэй, архи, тамхи хэрэглэдэг, тарган, чихрийн шижин өвчтэй хүмүүс зүрхний өвчинд илүү өртдөг. Уг нь амьдралын зөв хэв маягийг мөрдөж чадвал зүрх өвчлөхгүй л дээ.
Гэхдээ хүмүүс кофе ууж, архи хэтрүүлэн хэрэглэж, тамхи татаж, өөрийн биеийн жинг хянаж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр зүрхний шалтгаант нас баралт жилээс жилд өссөөр байгааг ДЭМБ мэдээлж байна.
-Та 36 жил багшилсан байна. Энэ хугацаанд олон шавьтай болов уу?
-Би 2018 онд гавьяаныхаа амралтад гарахдаа тайлангаа тавьж, хүндэтгэлийн лекц унших гээд анх багш болж журнал хөтөлснөөсөө хойших шавь нараа тоолоод үзэхэд 13847 шавь байсан. Энэ тоонд дотрын, зүрхний нарийн мэргэжлээр дагалдуулан сургасан, магистр, докторын зэрэг удирдаж хамгаалуулсан шавь нар ороогүй л дээ. Хэрэв оруулж тооцвол 15000 гаруй шавьтай болсон байх.
-Эмч хүн ямар байх ёстой юм бэ. Сүүлийн үед их муулах болсон. Та шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Эмч хүний хамгийн гол чанар бол шударга байх ёстой. Хүмүүсийг хөрөнгө, чинээ амьдралын түвшингээр нь алагчилж үзэх ёсгүй. Хүний амь хариуцсан ажил учраас маш хянамгай байж “Хүний амь миний гарт ирлээ, тиймээс би чадах бүхнээ хийнэ” гэдгээ чин сэтгэлээсээ ойлгож, хариуцлагатай байх нь чухал. Зүрхний гэнэтийн үхэл их байдаг болохоор хүний бие муудлаа гэхэд яг хажууд нь зогсож байх үүрэгтэй. Өвчтөнөө хаячихаад дэлгүүр явах, хүүхдээ цэцэрлэгээс авах асуудал зүрхний эмчид огт байх ёсгүй.
-Эмч нар эд эрхтэнтэйгээ ярилцах хэрэгтэй гэж зөвлөдөг. Зүрхийг хүмүүс хайрын эрхтэн гэдэг юм билээ?
-Бидний багш Рагчаа гэж хүн байсан юм. Багш бидэнд “Та нар өөрийн эрхтэнээ сонсохгүй, мэдрэхгүй байж яаж эмч болох хүмүүс вэ” гэдэг байлаа. Зүрх бол яах аргагүй хайрын эрхтэн.
Тэгэхээр хайр даадаг. “Сайхан байна, тайван байна, нэг минут секунд ч амрахгүй намайг олон жил авч явж байна” гэж зүрхтэйгээ ярилцаж, хайрлавал зүрх удаан амьдарна. Харин гэдэс бол хайрлах тусам давардаг эрхтэн гэж багш маань хэлдэг байлаа. Тэгэхээр таван цул, зургаан сав гээд уламжлалт анагаахын үүднээс энергийн нөлөө байдаг байх. Итгэл үнэмшлийн хувьд, уламжлалт анагаах ухаанд ч тэр дотогшоо өөрийн эд эрхтэнтэйгээ ярих зайлшгүй чухал гэж үздэг.
-Анагаах ухааны салбар үсрэнгүй хөгжиж байна. Зүрхний эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа вэ?
-Технологи, IT программчлалын эрин үетэй холбоотой эмчилгээний дэвшилтэт технологи хурдацтай хөгжиж байна. Зүрхний цахилгаан гажуудал, хэм ба дамжуулалтын алдагдлыг эмчлэх төхөөрөмжийг зүрхний хөндийд суулгах, судас өргөсгөх стентийг өргөн хэрэглэдэг болсон.
Нэг судас нь болохоо байчихвал орлуулаад л суулгачихдаг болсон. Намайг гуравдугаар курст сурч байхад л зүрхний хагалгаа хийхэд нь ямар мундаг юм бэ гэж гайхдаг байлаа. Одоо тэгтэл хиймэл зүрх суулгадаг болсон шүү дээ. Тиймээс орчин үеийн эмч нар эмчилгээний дэвшлийг хянаж чаддаг мэдлэг, чадвартай байх ёстой.
-Эмнэлгүүд гаднын эмч нарыг авчирч эмчилгээ хийдэг болжээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Гадаадаас ирж байгаа эмч нар шүүлтүүргүй байгаад нь сэтгэл зовинож явдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг эмч, доктор, профессорууд ирж бидэнтэй хамтран ажиллаж байгаа нь маш сайн. Сайны хажуугаар саар гэгчээр хэн нь ч мэдэгдэхгүй эмч ирэхэд нь очиж үзүүлээд байх шаардлагагүй болов уу.
-Салбарын бодлогын хувьд та ямар бодолтой байдаг вэ. Эрүүл мэндийн салбарт магтаал, шүүмжлэл аль аль нь л байна шүү дээ?
-Тусгаар тогтносон улсыг “Эрүүл мэндийн бодлогогүй оршин тогтнож байна” гэж хэлж болохгүй л дээ, бодлогоо цэгцэлж л чадахгүй байна. Хоёрдугаарт, бодлогодоо тусгасан ажлуудыг хараа хяналтгүй орхих, хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь гол дутагдал гэж болно.
Манайд 30, түүнээс дээш жил ажилласан хамгийн үнэтэй капиталаа 50, 60 нас хүрэнгүүт тэтгэвэрт гаргадаг буруу тогтолцоотой.
Манай салбарын эмч нарын 80 гаруй хувь нь мэдлэг чадвар сайтай боловч эрүүл мэндийн салбарын ажилчдын 60-70 хувь нь харилцааны соёлгүй, ёс зүйгүй байна. Бидний үед харилцааны соёлыг дээд зэргээр төлөвшүүлдэг байсан. Одооны хүүхдүүдийн хандлага, харилцаа доголтой болчихоод байгаа нь үнэн. Мөн эмч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин үгүйлэгддэг.
-Хуульч, шүүгч, эмчийн мэргэжил их онцлогтой байдаг. Нас ахих тусам туршлагаждаг гэдэг. Эмч нар 50, 60 хүрэхээрээ улам их үнэ цэнтэй болдог шиг байгаа юм?
-Ямар ч мэргэжил туршлага суух тусмаа үнэ цэнтэй болдог. Харин эмч хүн онолын сайн мэдлэгтэй, маш сайн практик дадлагатай, судлаач байж л хол явна. Манайд 30, түүнээс дээш жил ажилласан хамгийн үнэтэй капиталаа 50, 60 нас хүрэнгүүт тэтгэвэрт гаргадаг буруу тогтолцоотой. Энэ асуудлыг төрийн бодлого, байгууллагын бодлогоор зохицуулах ёстой гэж боддог.
Ялангуяа, анагаахын сургуулиудад олон жил багшилсан, эрдмийн зэрэг, цолтой багш ажиллах нь их давуу талтай. Би гавьяаны амралтанд байгаа боловч зүрхний Баасанжав багшийнхаа урилгаар “Ач” АУИС-д тэнхимийн эрхлэгчээр, шавь нарынхаа урилгаар “Бриллиант” эмнэлгийн зѳвлѳх эмчээр ажиллаж байгаа. Багшдаа тоогдож, шавь нартаа хүндлэгдэнэ гэдэг нэр төрийн хэрэг, их хувь заяа юм даа.
-Хувийн сургуулиуд эмч бэлтгэдэг болсноос үүдээд эмч нарын ур чадвар сул байна гэх шүүмжлэл гардаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хувийн сургуулийг би эергээр хүлээж авдаг. БНСУ-д гэхэд л улсын ганцхан сургууль бусад нь бүгд хувийнх байдаг. Зөв хөгжүүлж чадвал өрсөлдөөнийг бий болгодог учраас хувь, хувьсгал хоёрын аль аль нь байх шаардлагатай. Гэхдээ орон сууцны хонгилд сургууль байгуулчихаад оюутан сургаж байгааг хүлээн зөвшөөрдѳггүй, хатуу хяналт хэрэгтэй л дээ.
-Та Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хэд хэдэн удаа оролцсон хүн. Гэхдээ манай улсад ийм хэмжээний албан тушаалыг намын харьяалал, танил талаараа өгдөг. Хэрвээ удирдах албан тушаалд очих боломж тохиовол энэ салбарын бодлогод ямар өөрчлөлт хийх бодолтой явдаг вэ?
-Эрүүл мэндийн салбарын бодлого нь удирдлага, гадаад харилцаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм хангамж, урьдчилан сэргийлэх гээд тодорхой хэдхэн багцад л багтаж байна. Би Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад нэг биш удаа орсон.
Аль нэг намын гишүүн бус болохоор тухайн албан тушаалд очих боломж багатай юм байна гэдгийг ойлгосон. Уг нь энэ суудалд мэдлэг чадвартай, чадалтай, шударга хүнийг томилох ёстой гэж боддог. Төрийн албаар улс төржиж болохгүй. Төрийн албан хаагч жинхэнэ “төрийн хар хүн” байж, түүнийг меррит тогтолцоогоор, заавал төрийн албаны шалгалт авч байж томилох нь зүйтэй.
-Манай улс эмнэлэг барих тухай л ярьдаг болохоос биш урьдчилан сэргийлэх талаар огт юм хийдэггүй. Энэ талаар юу гэж дүгнэдэг вэ?
-Анагаах ухаан урьдчилан сэргийлэх болон эмчилгээний гэсэн хоёр чиглэлд хуваагддаг. Манай улс 60 гаруй жил эмчилгээний анагаах ухааныг түлхүү хөгжүүлж, энэ талын бодлого баримталж байсан. Сүүлийн 20 гаруй жил урьдчилан сэргийлэх анагаах ухааны салбар руу шилжих гээд дуншаад л байна. Гэтэл ард түмний сэтгэл зүй бэлэн биш, эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас нөгөө л эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, эмч миний эрүүл мэндийг хариуцах ёстой гэсэн бодлоосоо салж чадахгүй байна.
Уг нь үйлчлүүлэгчдэд сайн ойлгуулж, тайлбар зөвөлгөөг зөв өгвөл нэг үеийг бодход архи, тамхинаас гарч, жингээ барьж эрүүл мэнддээ анхаардаг хүний тоо нэмэгдэж байгаа. Том улс орнуудад эрүүл мэндийг дэмжих төвүүд, клубүүд төсвөөс цалинжаад ажилладаг юм билээ. Уг нь өрхийн эмнэлэг нь эмч, эрүүл ахуйч, хөдөлгөөн засалч, биеийн тамирын арга зүйч, сэтгэл судлаач гэсэн бүрэн багаар ажиллах ёстой юм л даа.
Урьдчилан сэргийлэх анагаах ухаан хөгжсөн улсуудын анхан шатны эмнэлгүүдэд дээрх бүрэлдэхүүнтэй ажилладаг. Би АНУ-д сүүлийн 10 жилд улсдаа эхний гурван байрт шалгарч байсан Юта мужийн өрхийн эмнэлэгт Юдал гэдэг профессорыг дагалдан сурч байх явцдаа багаар ажиллахын давуу талыг олж харсан. Манайд яг гаднын улс орнууд шиг өрхийн эмнэлгийн түвшинд асуудал шийдвэрлээд явж хараахан чадахгүй, боломж ч сул байна даа.
-Та шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа юм билээ. Ийм цол хүртсэн хүн цөөн байдаг шүү дээ?
-Гавьяаны амралтад гарахаараа гавьяатай үйл хиймээр санагдаад (инээв) Баасанжав багшийнхаа болон “Ач” АУИС-ийнхаа эрдмийн зөвлөлийн хамт олны урилгаар шинжлэх ухааны докторын сэдэв авсан. Эрдмийн зөвлөл, АУ-ы Академийн зөвлөлөөр сэдэв аргачлалаа батлуулж, судалгаагаа хийж байна. Маш чадварлаг, ёстой л жинхэнэ мундагчуудтай нэг баг болж ажиллаж байгаадаа баяртай байгаа.
Б.Гандолгор
-Ярилцсанд баярлалаа.