gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ-ын Ерөнхий сайд Вень Жи Баог манай оронд айлчилна хэмээн найдаж байна

Улс төр
2009-06-18
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Зян Шушэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн тусгай элч ноён Зян Шушэнд талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлээд “хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч байна. БНХАУ бол Монгол Улсын хамгийн том түнш бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлж байгаа нь хоёр орны харилцаа тууштай хөгжиж байгаагийн илэрхийлэл юм.

2009 онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй тул БНХАУ-ын Ерөнхий сайд Вень Жи Баог манай оронд айлчилна хэмээн найдаж байна. Мөн БНХАУ-аас ирэх өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн айлчлал хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулах чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ноён Зян Шушэн Ерөнхий сайд С.Баярт хариу талархал илэрхийлээд, Ерөнхий сайд Вень Жи Баогийн мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүссэнийг уламжлахад таатай байна гэв.

Тэрбээр хоёр орны эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг дурьдаад Ерөнхий сайд С.Баярын энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд, гэрээ хэлэлцээрүүдийг биелүүлэхийн тулд хоёр тал бэрхшээлийг хамтран туулж, анхаарлаа хандуулахын чухлыг тэмдэглэсэн юм.

Ерөнхий сайд С.Баяр ноён Зян Шушэнтэй санал нэг буйгаа илэрхийлээд, өндөр дээд хэмжээнд хийсэн уулзалт, хэлэлцээрийн биелэлт удааширч олон асуудал шийдэгдэхгүй хуримтлагдаад байгаа тул дунд түвшний яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна гэж хэлэв.

Талууд Шивээ овоод цахилгаан эрчим хүчний цогцолбор барих асуудал удааширч байгаа талаар ярилцаад түүнийг хурдавчлах тал дээр санал нэгдсэн юм.

Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бусад салбарт хөгжүүлэх боломжтойг дурдаад Монгол Улсын Засгийн газар “Атрын III аян” хэрэгжүүлж байгаа тул БНХАУ-аас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж авах, хятадын ард түмний асар их туршлагаас суралцахыг хүсч байгаагаа С.Баяр илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монголын Засгийн газар БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэхдээ хэд хэдэн үндсэн чиглэлийг баримталдаг. Үүний нэг нь уул уурхайн салбар юм. Энэ салбарын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, ялангуяа төмөр зам, эрчим хүчний салбарт анхаарах шаардлага гарч байна. Тиймээс БНХАУ-ын Тээврийн сайдыг дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд оролцохоор Монгол Улсад ирэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаан, Монголын төмөр замын салбарын ажиллагаатай танилцуулах санал тавилаа.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан