gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     1.15
  • Валютын ханш
    $ | 3561₮
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ | 3561₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ 3561₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЖДҮ-ийн зээл авсан Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэргийн талаар мэдээллээ

А.Мишээл
Нийгэм
2020-07-09
141
Twitter logo
А.Мишээл
141
Twitter logo
Нийгэм
2020-07-09

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар шүүхээр шийдвэрлэсэн болон шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО

Б.Ундармаа нь ХХААХҮ-ийн сайд асан  Б.Батзоригт нөлөөлж, өөрийн хамаарал бүхий "Доктор Мэик" компанид 800 сая төгрөгийн зээл ЖДҮ-ийн дэмжих сангаас авсан. 

НПГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 5-р сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Урьдчилсан хэлэлцүүлэг нэг удаа хойшилсон. Урьдчилсан хэлэлцүүлгийг 7-р сарын 21-ний 09:00 цагаас товлогджээ. 

Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын -ын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа УИХ-ын гишүүний албан үүрэг, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд урвуулан ашиглаж, тухайн үед УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан  Б.Батзоригт нөлөөлж, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 8-р сарын 24-ний өдрийн А147-р тушаалаар өөрийн хамаарал бүхий "Доктор Мэик" компанид 800 сая төгрөгийн зээл ЖДҮ-ийн дэмжих сангаас авсан. Одоогийн байдлаар яллагдагч Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогджээ. 

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 6-р сарын 17-ны өдөр хүлээн авсан байна. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 7-р сарын 8-ны өдөр болж, гэм буруугийн 7-р сарын 20-ны өдөр товлосон байна.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогджээ. 

Тус компанийн захирлаар хүү нь, менежерээр нь эхнэр нь ажилладаг. "Монгол шаазан" ХХК малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах хүсэлтийг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлж, сайдын 2018 оны 4-р сарын 16-ны өдөр  УИХ-ын гишүүний бланк дээр 4081 дугаартай албан бичгийг уг төслийг дэмжээч гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байна. 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн сайдын тушаалаар 950 сая төгрөгийн зээл олгосон. Г.Солтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Д.ДАМБА-ОЧИРТ ХУВИЙН БАТАЛГАА ГАРГАХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААД БАЙНА

Д.Дамба-Очир нь н.Мянганбаярын хүү Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй "Сафир стоун" компанийн нэрээр 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн хавтаст хэрэг шүүхэд 6-р сарын 17-ны өдөр ирсэн. 6-р сарын 30-ны өдөр  яллагдагчийг 15 хоногийн хугацаагаар сунгасан. Мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. 
Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байх явцдаа ЖДҮ хөгжүүлэх дэмжих сангаас иргэн н.Мянганбаяртай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Бест коппер голд корпорешйн компанийн эзэмшлийн гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор н.Мянганбаярын хүү Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй "Сафир стоун" компанийн нэрээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригт нөлөөлж, 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан