gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Зулгэрэл: Дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй

Эрүүл мэнд
2009-06-16
0
Twitter logo

ЭМШУИС-ийн Зүрх судасны тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Зулгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр цусны даралт ихсэх өвчний оношлогоо, эмчилгээ, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг өгсөн юм.

-Цусны даралттай эсэхийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Сүүлийн хоёр долоо хоногт артерийн даралт буулгах ямар нэгэн эм уугаагүй байхад систолын даралт 140 ба түүнээс дээш, диастолын даралт 90 буюу түүнээс дээш хэмжигдэж байвал үүнийг артерийн гипертензи буюу цусны даралт ихсэх өвчинтэй байна гэж үздэг.

-Зүрх судасны өвчин түүн дотроо цусны даралт ихсэх өвчин дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэлд тооцогддог гэсэн байх аа?
-Зүрх судасны өвчин дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Нас барагсдын 80 орчим хувь нь ядуу буурай болон хөгжиж буй орныхон байдаг. 2005 онд 17.5 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан гэсэн тоо бий. Хэрэв энэ байдлаараа цааш үргэлжилбэл 2015 он гэхэд энэ тоо 20 саяд хүрэх тооцоо гарсан байдаг юм.

-Цусны даралт ихсэх өвчний улмаас хорвоог орхисон хүмүүсийнхээ тухай нарийн тоо судалгаа гаргасан улс байвал мэдээлээч?
-Сүүлийн жилүүдэд америкчууд энэ өвчинд илүүтэй өртөж байна. Тухайлбал, АНУ-д 2004 онд 54.186 хүн цусны даралт ихдэх өвчнөөр нас барсан. Мөн насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь ийм өвчтэйг тогтоосон байна билээ.

-Тэгвэл Монголчуудын хувьд энэ үзүүлэлт ямар хэмжээнд байдаг бол?
-Манай улсын насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихтэй байгааг 2005 оны Халдварт бус өвчний халгаат хүчин зүйлийн эпидемилог судалгааны дүнгээр тогтоосон.

-Цусны даралт ихсэлтийг эрт илрүүлж, хянахад хэр түвэгтэй вэ?
-Хялбар гэж хэлж болно. Юуны өмнө оношлогоо хийх шаардлагатай. Цусны даралтыг хэдэн удаа давтан хэмжиж, өвчтөний түүхийг үзэн, бодит үзлэг хийнэ. Мөн лабораторийн болон багажийн шинжилгээ хийдэг. Харин дараа нь эмчилгээндээ орно доо.

-Эмчлэх арга олон уу?
-Эмийн бус болон эмийн эмчилгээг хийдэг. Эмийн бус эмчилгээнд: Хоол эмчилгээ буюу жимс, хүнсний ногоо, ханасан өөх тосыг хэрэглэх, биеийн жинг хэвийн байлгахын тулд долоо хоногийн ихэнх өдөрт хамгийн багадаа 30 минут явган алхах, архи, тамхины хэрэглээг хориглох, биеийн хүчний ачааллыг зохицуулах, давсны хэрэглээг бууруулах болон физик эмчилгээ ордог. Харин эмийн эмчилгээнд сүүлийн үед Монголд худалдаанд гараад байгаа үйлчилгээ өндөртэй эмүүдийг хэрэглэж байгаа.

-Энэ өвчин хэр хурдан явцтай хүндэрдэг вэ?

-Зүрхний систолын даралт 160-аас дээш хүмүүст хүндрэх магадлал 4-5 дахин илүү бөгөөд 45-60 хувьд нь зүрхний шигдээс үүсэх магадлалтай. Систолын даралт 200-гаас өндөртэй хүмүүст тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлт бусдаас гурав дахин илүү тохиолддог. Бөөрний цусан хангамжийн доройтол, хүндрэл 2-3 хувьд нь тохиолддог.

Зүрх, тархи, бөөр, гол судасны талаас болон гипертензийн криз гэж артерийн гипертензийн хүндрэлийг таван бүлэгт хувааж үздэг. Гипертензийн криз нь даралт гэнэт өндөр болж, зүрх, тархины үйл ажиллагаа хүчтэй хямрах байдлаар илэрдэг юм.

-Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн зөвлөгөөг хэлж өгөөч?
-Юуны өмнө биеийн жингээ хэвийн хэмжээнд байл гаж, хэт цадтал хооллохгүй байх хэрэгтэй. Мөн ажил амьдралын дэглэм барин давсны хэрэглээгээ хязгаарлах нь чухал. Түүнчлэн нэгэнт өвчилсөн бол хүндрүүлэхгүй, байнга хянаж байх нь хамгийн үр дүнтэй арга.

Р.Сарангэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан