gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хан-Уул дүүргийн захиргаа Богд уулаа арилжаад дуусах нь ээ

2009-06-16
0
Twitter logo

-Тэдний хөрөнгийн эх үүсвэр нь энэ уул-

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч асан Занданбатын зөвшөөрөл олгосноор Богдхан уулын дархан цаазат газар "Монос групп" ХХК-ийн мэдэлд шилжлээ. Хэдийгээр тус компанийнхан Зайсангийн ам гэх нэртэй газарт аялал жуулчлалын чиглэлээр таван жилийн хугацаатай 1.1 га талбайг дөрвөн сая гаруйхан төгрөгөөр авсан ч хэдэн давхар гоёмсог барилга баригдсанаар тэрхүү нутаг дэвсгэр тэр чигээрээ "Монос гурпп"-ын мэдэлд шилжлээ гэсэн үг. Хичнээн дархан цаазат газар байлаа ч тухайн компанийн түр эзэмших таван жилийн хугацаа нь дуусгавар болоход хувь компанийн байгуулсан барилгыг улс өөрийн эзэмшилд шилжүүлээд газар нутгаа буцаагаад авна гэдэг үлгэр болж байгаа гэдгийг газрын зөвшөөрөл олгосон хүмүүс бүрэн мэдэж буй биз ээ. Гэтэл өнөөдөр тэнд оршин суугаад төвхнөсөн айл өрхүүдийг хөөж, албан бичиг хүргүүлсээр, хүч түрэмгийлэх болсон байна.

Уг нь тус газар нутагт аль эрт бүр социализмын үед засаг захиргаанаас нь зөвшөөрөл олгон айл өрхүүдэд оршин суух эрхийг нь үнэ төлбөргүй олгож байсан түүхтэй. Гэхдээ тухайн үед "Богд хан уулын энгэр бэл, дархан цаазтай газар нутаг" гээд барилга байшин барихыг хориглож, түр оршин суулгахаар болж байсан гэдэг.

Өнөөдөр тэдгээр айл өрхийн үр удам эцэг эхийнхээ амьдран суусан газарт үргэлжлүүлэн амьдарсаар 40-50 жилийг ардаа орхижээ. Бүр үр хүүхдээ өсгөн, ач гучаа үзсэн буурай нэгэн ч байх аж. Гэтэл олон жил амьдарсан гэрээс нь нэг л өдөр хөөж, гудамжинд гаргахад бэлэн болжээ. Гэхдээ өнөөдөр л тэднийг хөөчихөөд байгаа хэрэг биш. Тус дүүргийн Засаг дарга, Тамгын газар нь энгийн иргэдэд газар олгох болохоор "Дархан цаазат газар. Үүнийг хамгаалах нь бидний үүрэг" гээд "Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэдгийг үүсгэн байгуулсан байдаг. Ингэж энгийн иргэдээс учир зүггүй хамгаалсан газраа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст нь зүгээр л найр тавиад, газар эзэмших гэрчилгээг нь 5-10 жилээр гаргаад өгчихдөг.

Өнөөдөр дархан цаазат уул маань түм түжигнэсэн их хороолол болчихоод байгааг та бид мэднэ. Хашаа хатгаж, гэр барьсан айлыг нүд үзүүрлэн "Энд айл амьдруулахыг зөвшөөрөхгүй" гэсэн юм яриад хууль барин хөөж байдаг. Харин тэдний нүдэнд энд тэндгүй баригдсан сүүлийн үеийн хорооллуудад хуулийн хэрэгжилт огтхон ч харагддаггүй нь харамсалтай.

Одоогоос гурван жилийн өмнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд хэдэн га газрыг аялал жуулчлалын нэг компани худалдан авч тэнд оршин суудаг иргэдийг хөөн, харуул хамгаалалтынхныг авчран гэр барааг нь буулган сүрийг үзүүлж байхад Д.Загджав Засаг даргаар томилогдох гэж явахдаа "Та бүхэн оршин суугаа газартаа тайван амьдарцгааж болно. Харин та бүхний тав тухыг алдуулаад байгаа тэрхүү компанид хариуцлага тооцно" хэмээн ам алдаж бүр захирамж гаргаж байжээ. Гэтэл түүний хэлсэн сайхан үг өнөөдөр салхинд хийссэн мэт замхарч иргэдийн амьдарч байгаа газрыг нэгээр тогтохгүй компаниуд хоорондоо гар дамжуулан дамлаж байна.

"Жигүүр гранд групп" ХХК Зайсангийн баруун урд талд нэг га газрыг аялал жуулчлалын зориулалтаар худалдан авсан байдаг. Гэтэл зориулалтаар өгсөн ашиглалтын талбайг хэтрүүлэн эзэмшиж, ойролцоох оршин суугчдыг хөөн, барилгын хог материалыг их хэмжээгээр асгаж байгаль орчныг бохирдуулж байсан нь бий. Гэвч үүнийг нь мэдсээр атлаа тус дүүргийн засаг захиргаа арга хэмжээ авалгүй нүдэн балай суусаар л байж. Харин оршин суугчдын байгуулсан төрийн бус байгууллага тэр бүхэнд бухимдахдаа Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэнээр энэ сарын есөнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ууганбаяр шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус компанийнхан "Газрын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Барилгын тухай" гээд хэд хэдэн хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байсныг илрүүлжээ. Зохих арга хэмжээ авч, холбогдох хүмүүст нь албан шаардлага хүргүүлсэн боловч тэд өнөөдрийг хүртэл ямар ч шийд гаргалгүй гомдол гаргасан айл өрхүүдийг газар нутгаа орхин нэн даруй нүүхийг шаардсан албан бичиг шидчихээд явсан.

Хамгийн хачирхалтай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас явуулсан нүүхийг шаардсан бичигт нь "Иргэн та тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн заалтуудыг зөрчин амьдарчээ" хэмээн тусгасан хэрнээ "Энэхүү газар нь "Монос групп"-ын ашиглахаар авсан хувийн газар юм" гэсэн байж. Тэрхүү газар нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарч айл амьдрахыг хориглосон хэрнээ яахаараа аялал жуулчлалын зориулалтаар "Монос групп"-т зарж, хэдэн давхар барилга барихыг нь зөвшөөрсөн байдаг билээ. Эсвэл төрийн нэрийг өмнөө барьж, хууль бусаар авсан талбайгаасаа уугуул иргэдийг нь хөөлгөх захиалгыг "Монос"-ынхон хүсч үүнийх нь дагуу бүхэл бүтэн яамны төлөөлөл бичиг цаас үрэн 12 өрхийг хөөж байгаа юм болов уу.

Энэ нь дээр дурьдсанчилан энгийн иргэдэд газар эзэмших эрх олгодоггүй атлаа компани, аж ахуйн нэгжид үг дуугүй зөвшөөрөл олгочихдог гэдгийг баталж байх шиг. Арга ч үгүй шүү дээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрийг зарсан хөрөнгөний 60 хувь нь тухайн дүүргийн засаг захиргаанд, 40 хувь нь "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-нд шилждэг дүрэмтэй. Иймд тэдэнд үндсэн ажлаа умартан уулын энгэр бэлийг хөрөнгө чинээтэй нэгэнд худалдан ашиг олох сонирхол давамгайлж байдаг бололтой. Нэг ёсондоо Богдхан уул маань Хан-уул дүүргийн Засаг дарга, түүний доод албан тушаалтан болон Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхны бизнесийн эх үүсвэр нь гэсэн үг. Тиймээс тэд өнөөдөр хуулийн нэр барин дүрэмдсэн болоод хариуцсан газраа бусдад шилжүүлэн зарж, түүнээсээ хувь хүртсээр Богд уул гишгэх газаргүй хувийн өмч болоод дуусах нь ээ.

Б.Өлзийдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан