МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд зориулав
САРС, МЕРС зэрэг амьтнаас болон хүнээс хүнд халдварладаг вирусээс КОВИД 19 хамаагүй илүү өргөн газар нутагт тархаж, олон сая хүн энэ вирусээр өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 24 сая хүн халдвар авч, тэднээс 846 мянга нь нас баржээ.
Олон мянган гэр бүл гэнэтийн хагацал амсан, улс орнуудын эрүүл мэнд төдийгүй эдийн засгийн бүх салбар цохилтод өртөв. КОВИД 19-ийн улмаас хамгийн их хохирол амссан салбаруудын нэг нь яах аргагүй аялал жуулчлал. Аялал жуулчлал бүрэн зогсоход бүх төрлийн тээвэр, зочид буудал, хоол үйлчилгээ, гар урлал, үзвэр үйлчилгээний салбарууд ч дагаад уналтад оров. Мөн орон нутгийн иргэдийн орлого тасалдсан нь тодорхой. Орлогоо алдахын сацуу мэргэжлийн боловсон хүчнээ банк санхүү, уул уурхай гэх мэт харьцангуй баян салбарт алдах эрсдэл энэ салбарынханд нүүрлэжээ. Энэ бол ганц Монгол төдийгүй аялал жуулчлалаас тодорхой орлого бүрдүүлдэг бүх улсад нүүрлэсэн сорилт юм.
БИД 25 ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД РҮҮ БУЦЛАА
Нэг гадаад жуулчин ирэхэд тухайн улсын арван иргэний орлого нэмэгддэг аж. Харин энэ үзүүлэлт манайд өндөр буюу нэг жуулчин 30 монгол иргэнийг ажилтай байлгадаг. Дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбар энэ оны эхний 6 сарын байдлаар 980 сая ам.долларын алдагдал хүлээжээ. 150 сая ажлын байр эрсдэлд орсон байна. Зургаадугаар сарын байдлаар дэлхий нийтэд жуулчдын тоо 92 хувиар, Ази, Номхон далайн улсуудад 99 хувь буурчээ. Манай улсад эхний найман сарын байдлаар жуулчдын тоо 92 хувиар, орлого 400 орчим сая ам.доллараар буурлаа. Бид 25 жилийн өмнөх үзүүлэлтүүд рүү буцлаа гэж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан тайлбарлав.
Нэг жуулчин 30 монгол иргэнийг ажилтай байлгадаг.
Манай улсад 1300 орчим ААН энэ салбарт ажиллаж байна. Дотоодын жуулчдын урсгалын улмаас орон нутгийн зочид буудлууд бага боловч орлоготой байжээ. Гэвч тур оператор компаниуд хамгийн их эрсдэл үүрсэн хэвээр байна. 2019 оны байдлаар 318 тур оператор ажилласан бол энэ онд тэд бүрэн зогсож, эдгээрт ажилладаг хөтөч, жолооч нар ажлын байраа алдах эрсдэл үүслээ. Эхнээсээ ажилгүй болсон нь ч бий. Бид хилээ хаагаад найм дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Энэ нь аялал жуулчлалын салбарынханд хэрхэн нөлөөлснийг тодруулахаар “Discover Mongolia” компанийн захирал Б.Барсболдтой ярилцав. Хөвсгөлд байдаг нэг малчин маань залгаад “Хүүхэд их сургуульд орсон. Сургалтын төлбөрийг нь өгөх гээд, ахдаа мөнгө зээлээч гэв. Бид олон жил хамтран ажилласан болохоор надаас асууж байгаа хэрэг л дээ. Даанч би ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрсэн болохоор учир байдлаа хэлсэн. Бидний байдал ийм л байна” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
УРЬДЧИЛСАН ТООЦООГООР ДАХИН 6 САР ТЭСЭХЭД БИДЭНД ЦАЛИНГИЙН ЗАРДАЛД 2-3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ
Тэрээр “Бид дотроо халдвар алдаагүй тул бусад үйлчилгээний байгууллагууд тодорхой цагийн хязгаартай ч үйл ажиллагаагаа явуулсан.
Харин манай салбарынхан бүрэн зогссон. Ажлын байрыг нь хадгалж үлдсэн ААН-үүдийн ажилтан тус бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлсэн. Энэ мөнгийг ажилтнуудад олгосон.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөвдүгээр сарын 1-нээс хойш чөлөөлсөн шийдвэрт манай салбарын ААН-үүд хамрагдсан. Гэсэн ч байдал хүндэрч, компаниуд орлогогүй болж, цалин тавих, урсгал зардлаа нөхөх чадваргүй болоод байна. Иймд цомхтгол хийх, ажлын цагийг бууруулах замаар зардлаа бууруулах арга хэмжээ авч байна. Уг нь оператор компаниуд манай салбарын зүрх нь байгаа юм. Өнгөрсөн онд манай улс 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэднийг нааш авчирсан, жуулчдын урсгалыг бий болгодог хүмүүс нь оператор компаниуд. Жуулчдыг дагаад 88 мянган ажлын байр бий болдог. Хэзээ хилээ нээх нь тодорхойгүй ч жуулчид ирэхэд бид бэлэн байх ёстой. Аялал амьдралын салшгүй нэг хэсэг. Хүмүүс эргээд аялна гэдэгт би итгэж байна.
Энэ онд манай улс 1.7 их наяд төгрөгийн экспортын орлогоо нэгэнт алдчихлаа. Зочид буудал, операторуудаас гадна агаарын болон авто тээвэр эрхлэгчид, нутгийн иргэд, гар урлаачид гар дээрээ мөнгө тавьсангүй. Санхүүгийн нөөц дутагдалтай болсон энэ онцгой үед аялал жуулчлалын компаниудад дэмжлэг үзүүлээсэй. Засгийн газраас хүүгүй зээл олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс түр чөлөөлөхийг хүсэж байна. Урьдчилсан тооцоогооор дахин 6 сар тэсэхэд бидэнд цалингийн зардалд 2-3 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэснээр бид эрсдэл багатайгаар хүндрэлийг давахын сацуу ажилгүйдэл, ядуурал ч буурна. Засгийн газрын нөөц сан эсвэл ЖДҮХС гэх мэт эх үүсвэрээс бидэнд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэж ярьсан юм.
Энэ бол ганц Б.Барсболд захиралд тулгамдсан асуудал биш. Дээр дурдсан 1300 ААН-ийн дийлэнхэд нь тохиолдсон тул Монголын аялал жуулчлалын холбоо асуудлаа албан ёсоор шинэ сайддаа уламжилж, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлж эхэлжээ. Хувийн хэвшлийнхний хүсэлтэд ямар хариу өгөх бол хэмээн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай уулзав:
-"Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг. Уг нь аялал жуулчлалыг дэмжих сан байсан ч 2014 онд татан буулгасан. Энэ санд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тогттолцоо байгаагүй. Шууд улсын төсвөөс санхүүжиж байсан юм. Одоо яам яагаад компаниудаа дэмжиж чадахгүй байна гэхээр санхүүжилтийн тогтолцоо төгс биш байна.
Иймд БОАЖЯ 2019 оноос хойш арилжааны банкуудтай уулзан, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судаллаа. Аялал жуулчлалын салбар ЖДҮХС-гаас зээл авах боломжгүй байв. Арилжааны банкуудаас л өндөр хүүтэй зээл авдаг. Дэлхийн банк, ЖАЙКА-гаас олгодог, бага хүүтэй зээлд ч хамрагддаггүй байсан тул энэ онд ХХААХҮЯ, ЖДҮХС-д хандан, аялал жуулчлалын жижиг компаниуд зээл авах боломжтой болсон. Мөн арилжааны банкуудын олгодог, 18 хувийн хүүтэй ногоон зээлд жуулчны баазуудыг хамруулах санал тавьсан юм. Энэ зээлийн хүүгийн 10 хувийн татаасыг БОАЖЯ-наас олгоно. Бизнес эрхлэгчид жилийн 8 хувь, сарын 0.6 хувийн хүүтэй зээл авна гэсэн үг. Энэ зээлд оператор компаниудаа нэмж хамруулах боломжийг судалж байна. Зээлийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах сангаас гаргах тул зээлийн зориулалт нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэх ёстой. Иймд энэ зээлд оператор компаниудыг хамруулж чадахгүй байна. Зөвхөн барьцаа хөрөнгөтэй жуулчны баазуудад олгох боломжтой" гэв.
Хүүгийн татаасыг төр олгоно гэхээр банкууд нааштай хүлээж авчээ. Ингэснээр банкуудын үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлнө.Эдийн засаг ирэх онд сэргэнэ гэж мэргэжилтнүүд зөгнөж байгаа ч -9.7 хувийн агшилтаас эргээд өслөө өслөө V хэлбэрийн буюу огцом өсөлт ирэхгүй гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч Б.Болд анхааруулсан. Мөн тус банкны ахлах мэргэжилтэн Ясу Савада “Улс орнуудын эдийн засгийн сэргэлт рүү хүрэх зам хэцүү, тодорхойгүй” гэснийг энд ишилье.
Эдийн засаг чөлөөт уналтаар уначихсан энэ нөхцөлд бид гэнэтийн сэргэлтээс илүүтэй бүх салбарт тогтвортой байдлыг бэхжүүлэх нь эрх баригчдын эхний зорилго байх ёстой. Энэ нөхцөлд БОАЖЯ-наас боловсруулсан, ногоон зээлийн бүтээгдэхүүн ихээхэн онцлогтой. Хэрэв БОАЖЯ арилжааны банкуудтай тохиролцон, ирэх оны сайдынхаа багцаас 2 тэрбум төгрөгийг ногоон зээлд зарцуулбал ААН-үүдэд өгөх нийт зээлийн хэмжээ 20 тэрбум төгрөг болж арвижна. Банкууд өөрсдийн хөрөнгөөр зээл олгоно. Төр буюу БОАЖЯ зээлийн хүүгийн 10 хувийг төлөх юм. Хоёр тэрбум төгрөг олон ААН-д хүрэлцэхгүй тул БОАЖЯ аль болох олон компанийг зээлд хамруулахын тулд эргүүлээд банкуудад зээлийн нийт дүнгээ өсгөх болзол тавьж, зөвшөөрүүлсэн байна. Онцгой нөхцөл бүхий энэ зээлийг олгох замаар санхүүжилтийг шийдэхгүй бол бүх зээлийг улсын төсвөөс 100 хувь хангах ямар ч боломжгүй. Улсын төсвийн орлого энэ оны эхнээс байнга тасалдан, 2.7 их наяд төгрөгийн алдагдал хэдийнэ үүсчихээд байна.
Бид өнөөдрийг хүртэл дотоодод халдварыг хянаж чадсан нь бидний давуу тал болно. КОВИД-ын улмаас жуулчдын сэтгэл зүйд маш том өөрчлөлт орлоо. Ирэх жилүүдэд масс буюу хэт олуулаа явдаг аялал жуулчлал буурна.
2021 оны улсын төсвийн төсөөллийг яамдууд саяхан боловсруулж дуусжээ. Одоо Сангийн яам нэгтгэх ажил ид явагдаж байна. Дараа нь ирэх сарын 1-нд эхлэх УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2021 оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ.
Ямартаа ч БОАЖЯ-наас санаачилга гарган, Сангийн яаманд хандаж, аялал жуулчлалын салбар хүнд байдалд орсон тул эргэн сэргэхэд нь зориулж, санхүүжилт олгохыг хүсжээ. Тэдний боловсруулсан төсөлд ирэх онд 10 тэрбум төгрөгийг БОАЖ-ын сайдын багцад оруулах, үүнээс 2 тэрбум төгрөгийг ногоон зээлийн санд төвлөрүүлэхээр тусгасан байна.
Эдийн засаг хүндэрч, төсвийн гол эх үүсвэр болсон уул уурхайн экспорт саатсан энэ үед Сангийн яамны мэргэжилтнүүд зарлагад нарийн шинжилгээ хийж, зайлшгүй гаргах зардал мөн эсэхийг нягтлах нь гарцаагүй. Тэдний шалгуурыг давбал Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг 2 тэрбум төгрөгөөр дэмжих, эсэхийг хэлэлцэнэ. Үнэндээ энэ нь нийслэлийн төвд барьсан, шинэ цэцэрлэгт хүрээлэнгээс ч бага зардал.
Мөн улсын төсвөөс ердөө 2 тэрбум төгрөг зарцуулахад, энэ мөнгө ААН-үүдэд нийт 20 тэрбум төгрөгийн зээл болж үржинэ гэдгийг Д.Сарангэрэл сайд сайтар тайлбарлан ойлгуулах биз. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж их ярьдаг өнөө үед энэ загварыг бусад салбарт ч хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажилтан шинэ сайддаа итгэл тавин, ногоон зээлийг эрх баригчдаар хэлэлцүүлэн, шийдүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Тэд хилээ нээ, бид ажилгүй хоцорлоо гэсэнгүй. Харин арга ядсан тул хөнгөлөлттэй зээл олгохыг л хүсэж байна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж үг бий. Б.Барсболд захирал “Манай салбарт төрөөс их хэмжээний хөрөнгө гарган, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан удаагүй. Бид анх удаа л төрөөс дэмжлэг хүсэж байна. Өндөр хөгжилтэй орнууд КОВИД 19-ийн эсрэг вакцин гаргахаар шаргуу ажиллаж байгаа тул байдал эргээд хэвийн болно гэдэгт би итгэдэг. Гэхдээ манай улс хилээ нээн, эрсдэл үүрэх ямар ч шаардлагагүй. Аялал жуулчлалаа аварна гээд бусад салбарыг эрсдэлд оруулж болохгүй. Аялал аюулгүй байх нь хамгийн чухал. Тэр үед бид жуулчдаа хүлээн авахад бэлэн байх ёстой. Бид өнөөдрийг хүртэл дотоодод халдварыг хянаж чадсан нь бидний давуу тал болно. КОВИД-ын улмаас жуулчдын сэтгэл зүйд маш том өөрчлөлт орлоо. Ирэх жилүүдэд масс буюу хэт олуулаа явдаг аялал жуулчлал буурна. Сингапур, Хонконг гэх мэт хүн ам шигүү суурьшсан улсууд руу жуулчид зорчихгүй. Харин онгон зэлүүд байгальтай газар руу гэр бүлээрээ аялах хүсэлтэй болсон. Энэ шаардлага, эрэлтэд Монгол Улс бүх талаараа яв цав тохирно” гэсэн юм.
Хэрэв бид энэ давуу талаа дөвийлгөсөн, сайхан байгальтайн сацуу гол нь аюулгүй улс мөн гэдгээ баталж чадвал энэ онд алдсан 1.3 их наяд төгрөгийг ирэх жилүүдэд амархан нөхөх боломж байна. Тэгээд ч ААН-үүдэд олгосон хөнгөлөлттэй зээл эргэж ирнэ. Гагцхүү төр эргүүлээд ажлын байраа хадгалах хатуу амлалтыг л ААН-үүдээс заавал авах ёстой. БОАЖЯ-наас анх удаа хэрэгжүүлэхээр зэхэж буй ногоон зээл нь аялал жуулчлалын компаниудыг торгоон барихын сацуу тэдгээрт ажиллагсдыг АЖИЛТАЙ БАЙЛГАХ давхар зорилготой. Аялал жуулчлалын салбарт 88 мянган хүн ажилладаг. Нэг өрх дунджаар 4 гишүүнтэй гэхээр 350 орчим мянган хүний амьжиргаанд эрх баригчдын шийдвэр шууд нөлөөлнө. Энэ нь Эрдэнэт хотын хүн амын тоотой тэнцэх юм.
Төгсгөлд нь энэ нийтлэлдээ аялал жуулчлалыг яагаад онцлов, яагаад энэ салбарыг одоо л дэмжих ёстойг хэдхэн баримтаар танилцуулъя.
- Дэд бүтэц сул хөгжсөн манай улсад алс бөглүү суугаа айл өрхүүдэд хүрч, нэмэлт орлого олоход нь тусалдаг,
- Уул уурхайн дараа, экспортын хоёр дахь том эх үүсвэр болж, валютын орлого оруулдаг (2019 онд 607 сая ам.долларын орлоготой ажилласан),
- Монголбанкнаас хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын өгөөжөө хурдан нөхдөг салбаруудын нэг,
- Худалдаа, үйлчилгээний салбарын гарцыг тус бүр 25-иас дээш хувиар нэмдэг нь бусад салбараас өндөр үзүүлэлт,
- Ажлын байрыг олноор нь бий болгодог, дэлхий дахинд шинээр бий болдог 5 ажлын байр тутмын 1 нь энэ салбарт байна. Мөн хүнд суурилсан үйлчилгээ үзүүлдэг тул хиймэл оюун ухаанаар орлуулах боломжгүй,
- Дотоодын аялал жуулчлалаас 2019 онд 870 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилласнаар салбарын нийт эргэлт 3 тэрбум төгрөгт хүрсэн,
- Урт хугацаандаа Монгол Улсын гол тулгуур салбар болж хөгжинө,
- Монгол ёс заншил, нүүдлийн ахуй, бидний ялгарал ондоошил гэх мэт монгол үндэстний үүх түүх, өвөрмөц онцлогийг дэлхий дахинд түгээн, МОНГОЛ-ын нэрийн хуудас болдог,
- Аялал жуулчлал тээврийн салбарт ямар эерэг нөлөө үзүүлдгийг судалсан албан ёсны судалгааг хараахан хийгээгүй. Мөн манай улс экспортын орлогоо зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдаанд үндэслэн тооцоолдог. Бусад улсууд үйлчилгээний экспортыг тусгайлан тооцдог жишиг манай улсад мөн л нэвтрээгүй байна. Энэ судалгааг хийснээр аялал жуулчлалын үр шимийг илүү бодитой дүгнэх боломж бүрдэх юм.