Монгол бөхийн түүхэн дэх цуутай аваргуудын нэг Д.Хадбаатар агсан олон түмэндээ хүүхэд шиг уян зөөлөн сэтгэлтэй их аварга хэмээн хүндлэгдэж ирсэн билээ. Харин их аваргын хүү Даваажавыг аавынхаа үндэсний бөхийн төлөө зориулсан үйл хэргийг нь үргэлжлүүлэх зорилго бүхий "Аварга Хадбаатар" сангаа байгуулсныг олон нийт мэднэ. Тэгвэл Даваажав олон залууст эрч хүчийг өгч байгаа Global CEO нэвтрүүлэгт оролцож байна.
-Өөрийг чинь БХИС-ийн багш гэж мэдэх юм. Тэгсэн одоо СЕО болохоор шийдээ юу. Лав л ээждээ хэтэвчээ хураалгаж байж нэвтрүүлэгт орсон гэсэн байх аа?
-Хүн дандаа оргилын өөд явдаг учраас би өөрийгөө цэнэглэе, хөгжөе, соръё гэсэн үүднээс зүгээр суусангүй ээ. Угаасаа зүгээр суух дургүй. Тиймээс энэ нэвтрүүлэгт ороод явж байна. Global CEO-1 бол хүнд их хүрсэн. Харин дараагийн нэвтрүүлэг нь хийгдэнэ гэж бодоогүй байтал бүртгэл явагдаж байна гэж сонсоод бүртгүүлээд орсон. Үнэхээр сайхан сургалт байдаг юм байна. Нүд нээгдсэн юм шиг болдог тийм сайхан орчин байдаг юм байна. Маш чадалтай сайхан залуучуудтай мөр зэрэгцээд явж байгаадаа баяртай байна аа.
Мэдээж энэ бол өрсөлдөөн хүмүүс ихэвчлэн өөрийнхөө хаана алдаад байгааг, сул талаа мэдэж байдаг хэрнээ, тэрийгээ засаж залруулахын төлөөх үйлдэл нь хэрэгждэггүй. Олон дахин өөрт нь саад болсон тохиолдолд толгойд бууж ирдэг, өөрчлөхийг зорьж эхэлдэг. Тэр бол маш том алдаа. Хойрго байдлаа сайн цэгнэж өөрийгөө ялна дийлнэ гэдэг нь гол юм. Бид ерөнхийдөө бэлэнчлээд сурчихсан улсууд. Миний ээжийн хувьд бол "За миний хүү, ороод үзэхгүй юу" гээд ярьж байсан. Тэгээд хэтэвчийг минь аваад явчихсан байсан. Гэхдээ заавал ч үгүй мөнгө бүхнийг шийддэггүй юм байна шүү дээ. Мөнгийг бид бүтээдэг юм байна гэдгийг л ойлгож байгаа. Магадгүй би түрийвчээ сонгосон бол энэ нэвтрүүлэгт ороогүй бол би тэр мөнгөө одоо үрчихсэн ч байх юм уу, мэдэхгүй. Бид ер нь юмыг маш хүндрэлтэй талаас нь боддог. Гэтэл тийм биш юм байна шүү. Хариуцсанаа хийгээд явахад аяндаа асуудал шийдэгдэнэ. Одоо бид чинь сэтгэлээсээ хандаад, нэг л зорилготой явж байна шүү дээ. Өмнө нь цэгнэдэггүй байж, хэнэггүй байж. Тэгэхээр Монголчууд бид жаахан нүдээ нээгээд асуудалд зөвөөр хандаад оргил өөд улам тэмүүлэх ёстой.
-Ер нь өөрөө аливаад нухацтай ханддаг хүн шиг харагддаг?
-Магадгүй нас дарж байна уу гэж ойлгож болно л доо. Одоо 32 нас хүрнэ. Бодож санаснаа шууд ярих биш. Ийм, тийм асуулт байхад юу гэж хариулт өгвөл оновчтой вэ гэж боддог болсон. Одоо телевизээр гарахад өөрийн яриа, үйл хөдлөлдөө илүүтэй анхаарч байна. Үгний цаана үг гэдэг аймаар юм байдаг. Үгээр хүнийг айлгаж, үгээр хүнийг сэргээдэг учраас үг гэдэг чинь чухал байх ёстой юм гэдгийг ойлгож байгаа л даа. СЕО хүн яг тийм л байх ёстой гэсэн ойлголт бол биш. Маш хурдан шийдвэрийг гаргаад даалгаврыг хурдан биелүүлэх ч юм уу. Ер нь бол удирдагч хүн ямар байх ёстой, тэр бүх чанар л энд байгаа залуучуудад байна. Гэхдээ мэдээж жаахан сул болоод давуу тал харагдаж байна. Бид нэг ёсондоо өрсөлдөж байгаа учраас энэ хүний сул тал ийм байдаг юм байна. Миний сул тал эндээ байна гэж харьцуулан анализ хийдгээрээ маш хол явж байгаа. Одоо залуучууд бид залхуураад л, гэртээ хэвтээд ээж нь нэг л хоол өгөөд байдаг. Бид хэвтээд л байдаг байж болохгүй. Эсвэл гадаа гараад нэг л их мөнгө ярьсан, наймаа хийсэн улсууд байдаг. Тэгвэл тэр биш юмаа. Баг бүрдүүлээд багаар ажиллавал ямар амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг л залуучууд маань бидний нэвтрүүлгээр дамжуулаад харж байгаа байх.
-Аав ээж нь багш хүүгээ өрсөлдөөд эхлэхэд юу гэж байв. Таньж мэдэх хүмүүс чинь яаж хүлээж авсан бэ?
-Манай аав дэмжилгүй л яахав дээ. Сайхан дэмжинэ ээ. Ээж маань Global гэдэг нь юу юм бэ гээд мэдэхгүй байсан бол одоо мэддэг болчихсон. Үздэг болчихсон. Яахав найз нартайгаа уулзаж ярих зав бол гарахгүй байгаа. Ер нь хүн өөрөө өөрөөсөө л асуух хэрэгтэй юм байна. Бусдаас "Би яаж харагдаж байна. Миний гэдэс яаж харагдаж байна" гэж асуух биш. Хүнээс зөвлөгөө дуулах хэрэгтэй л дээ. Гол нь өөрөө өөрөөсөө л өөг хайдаг л юм байна гэдгийг ойлгож байна. Мөн баг гэж юу байдаг юм бэ. Наймуулаа нэг юмыг өргөхөд, нэг найз нь больчихвол тэрийг даахгүй жишээтэй. Баг гэж тийм агуу байдгийг л ойлгож байна. Хамгийн түрүүнд хүнд ачаагаа үүрүүлэх биш өөрөө өөрөөсөө өө хайх, өөрийнхөө ачааг даах чухал.
Нэвтрүүлгийн давуу тал бол тэр ол он залуучуудаасаа хамгийн гол нь шударга өрсөлдөөнөөр шалгарч гарч байгаа нь маш чухал. Жишээ нь Японы сүмо их шударга бөх учраас хүмүүс дуртай, Шударга юманд үзэгчид маань бас их дуртай байх болов уу гэж бодож байна. Мэдээж энд сул хүн байгаа. Сайн хүн байгаа. Гэхдээ бидний залуучуудыг "Чи ийм шүү, тэр тийм шүү" гэхгүйгээр ижил тэгш нэгэн жигд боломжийг олгож шударга өрсөлдөөнийг үзүүлэх нөхцөлийг бий болгож улмаар шударга өрсөлдөөнийг үзүүлж чаддаг учраас нэвтрүүлэг хүмүүст хүрдэг юм.
-Нэвтрүүлэг эхлээд зургаан залуу хасагдчихлаа. Даваажавын хувьд боломжийн үнэлгээг үзэгчид өгч байгаа?
-Би өөрөө нэвтрүүлгээ үзэж амжихгүй байгаа. Гол нь би яаж ард түмэндээ залуусдаа үлгэр жишээ болоё доо гэсэн санаатай л байгаа. Түүнээс биш "Би сайн" гээд байх нь хаашаа юм бэ. Нэг хүүхэд ч гэсэн намайг хараад "Өө ийм болдог юм байна шүү дээ" гэдгийг л ойлговол сайн байна. Тэгэхгүй гэрийнхээ мухарт лаа олдохгүй, шүдэнз олдохгүй байна гээд хэвтээд байх юм бол хэвтээд л байна. Харин түүний оронд лаагаа дэн болгоё дэнгээ дараа нь чийдэн болгоё гээд явах юм бол бид амархан хөгжинө. Би бэлэнчлэх сэтгэлгээг эсэргүүцэж энэ нэвтрүүлэгт орж байгаа. Бид өнөөдөр бүх юмыг бэлэнчилж байна. Ээж аав нь хүүхдээ дээд сургуульд нь оруулаад өмнөөс нь төлбөрийг нь өгчихөж байна. Өмнөөс нь багш нартай нь уулзаад дүнг нь ярьж өгч байна. Дипломыг нь авч өгч байна. Улмаар цаашаагаа түүхий бүтээгдэхүүн буюу түүхий хоол гарч байна гэж үзэж байна. Ямар ч хүн түүхий хоол идэхийг хүсэхгүй биз дээ. Тиймээс аливаад залхууралгүй л хандах хэрэгтэй.
-Ингэхэд хэр удаан багшилж байгаа билээ?
-2005 оноос хойш л багшилсан даа. Ерөнхийдөө манайд нийтдээ сургалтын систем маш буруу байна аа. Хуучны арга барилаар явж байна. Бид болохгүй гэдэг үгийг олон хэлдэг, хаацайлдаг. Боловсролын систем маш муу байдгийг би ойлгосон. Хүүхдийг өөрөө өөрөөр нь сургаж дээрээс нь бид чиглүүлж өгөх үүрэгтэй. Тэр харанхуй дотроос бид нар болоод, нарны гэрэлд тэр хүүхэд зөв юм хийх ёстой гэдгийг л багш хүн ойлгох ёстой гэж боддог. Гэхдээ би тийм олон жил багшилсан хашир туршлагатай нэгэн биш.
-Нээрээ хэд хэдэн улсын хэлээр ярьдаг байх аа. Яг шийдвэр гарахад яаж хүлээж авч байна?
-Зайлшгүй мэдэх ёстой англи, герман, орос хэлээр бол ярина аа. Яах вэ нэвтрүүлэг өрсөлдөөн учраас зайлшгүй нэг нь хасагдана. Нэг нь үлдэнэ. Шийдвэрийн өрөөнд байхад нэг бодлын их хэцүү. Нэг бодлын маш зөв. Өрсөлдөөн дунд үлдэнэ ээ гэдэг чинь "За дахиад өрсөлдөх юм байна. Биеэ илүү сайн авч явах юм байна" гэж бодно. Нэг нь хасагдах гээд байж байхад маш хэцүү. Хэсэгхэн хугацаанд маш ойр дотно найзууд болоод нэг баг байж байгаад салах, тэр хүнийхээ ямар их дэмтэй байсан юм бэ гэдгийг ойлгох үед нүднээс нулимс гарах үе ч байна. Ерөөсөө эмзэг хэрнээ зөв л асуудал юм даа. Өрсөлдөөн, тэмцээн гэдэг үүднээсээ бол дөрвөн хүний даацтай завин дээр 5-уулаа суучихаад нэг нь зайлшгүй хасагдах шаардлагатай болно оо доо. Тэгэхээр яахав ээ гэдэг асуудал хэцүү шүү дээ. Тэнд хүн гэдэг чинь үү, түлхэх үү, ямар арга хэрэглэх үү. Эсвэл 5-уулаа л үлдэхийн тулд яах вэ гэдэг асуудал байна. Тэнд л СЕО хүн маш оновчтой цагийн байдлыг үнэлж дүгнэж шийдвэрийг гаргаж, тэндээ бат зогсох хэрэгтэй.
-Уг нь өөрөө "Хадбаатар сан" байгуулаад Монгол бөхөө хөгжүүлье гээд ярьж явсан байх аа?
-Бид аливаа юмыг сэтгэлийн хөөрлөөр их хийж байжээ. Сангийн ажил сайн явагдаж байгаа. 21 аймгаар бөхийн барилдаан хийгдэж байгаа. Финал нь 7 сарын 5-нд явагдана. Гэхдээ цаашдаа маш бодлогын чанартай ажлууд явагдана. Амжилттай ч явна. Үр өгөөжөө ч өгнө. "Хадбаатар" санг байгуулснаараа, бий болгосноороо сэтгэлзүйн хувьд их юмыг олж авсан. Магадгүй миний аав мөн ч юм уу биш ч юм уу гэж бодох үе байсан байж болно. Энэ санг цаашдаа жинхэнэ СЕО хүн авч явна аа гэсэн ойлголттой байж болно.
-Аварга аавынхаа хөшөөг босгоно гэж байсан. Яасан бэ?
-Нэвтрүүлгийн гурав дахь даалгавар оршуулгын талаарх хууль боловсруулах, батлуулах гэж байгаа. Тэгээд судлаад явж байхад ямар улсуудыг далд оршуулдаг юм бэ, ямар улсуудыг ил тавьдаг юм бэ гэх зэргээр олон зүйлийг өөрийн биеэр сайн судалсан. Тийм учраас би бурхан болоочийнхоо аавынхаа хөшөөг барихын тулд маш их судалгаа хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Жирийн нэг хүний хүүхдүүд мөнгөний хүчээр хөшөө барьж болно. Гэхдээ хөшөө гэдэг маань шүтээн. Тэр үүднээс нь нарийн ширийнийг бодож хийхгүй бол сэтгэлийн хөөрлөөр явж болохгүй. Гэхдээ босгоно. Яагаад хөшөө босгохоор болсон бэ гэхээр Монголдоо нэрийн хуудас болсон том хүн аварга цолтой бөх гэдэг үүднээсээ. Хэрэг төвөг хийж байсан, ийш тийшээ орж байсан гэх юм бол болохгүй тал байх л байх.
-Уучлаарай. Төрсөн аав тань аварга бөх. Өсгөсөн аав тань бас л армидаа нэртэй хүн байх аа?
-Хүний хоёрдогч амьдралыг хүлээн зөвшөөрнө гэдэг дэндүү сэтгэлийн тэнхээ байдаг юм байна гэж ойлгосон. Хүн амьдралдаа алдана, ононо. Хүүхэдтэй хүнтэй суулаа гэхэд тэр хүний хүүхдийг хүлээж аваад хайрлана гэдэг аугаа их тэнхээтэй сэтгэлтэйн илрэл. Тийм учраас миний аав шиг сэтгэлийн тэнхээтэй хүн их ховор байх. Миний аав Хадаа аварга саяд нэг хүн бол, миний аав бас тийм сэтгэлээрээ саяд нэг хүн гэж ойлгож болно. Хоёрын хоёр хүүхэдтэй хүнийг аваад сууж байдаг аугаа сэтгэл. Энэ саяд нэг нэг л байгаа хоёр аавыгаа насан туршдаа мөнхжүүлж явна овоглож явна. Үр удмаар нь үлдээх болно. Би их азтай байгаа биз. Уучлаарай. Муугаар ярихад маш олон хүмүүс гадуурхагдсан, дотуурхагдсан байдалтай амьдарч байдаг. Мэдээж сайн аавууд байгаа ч манай аавыг бол гүйцэхгүй. Зэвсэгг хүчин даяараа аавыг маань мэднэ гэж бодож байна.
-Нээрээ ч өөрөө бөх ч барилдаад, цэргийн ч хүн болоод хослуулжээ?
-Ер нь хослуулсан. Амжилтанд хүрээгүй гэж хэлж болохгүй. Одоо бол барилдахгүй ч зохион байгуулж барилдуулж байна. Тэгж байгаад сайхан хань гэдэг хүнтэй болчихвол ерөнхийдөө амьдрал жигдэрлээ дээ.
-Үнэндээ бол ард түмэн бөх хүнийг зүлэг ногоон дэвжээн дээр нь л харахыг хүсдэг. Удирдагч энэ тэр болоод явна гэхээр нэг л үнэмшихгүй талтай?
-Би наад асуудлын чинь эсрэг зогсож байгаа. Бөхчүүдийг л бяртай, хойрго, тэнэг мангар хэнэггүй энэтэр гэж дууддаг. Тэгвэл би СЕО-д оролцоод энэ сайхан залуустай мөр зэрэгцээд явж байгаа нь тийм биш юм гэдгийг харуулж байгаа. Бөхчүүдээс маш олон сургууль төгссөн мундаг хүмүүс байна. Бид тэр үүднээсээ өөрсдийгөө харуулах ёстой л доо. Намайг даалгавраа гүйцэтгээд явж байхад "Өө за яаж байгаа билээ" гээд гоё хүлээж аваад, даалгаврынхаа талаар ярихаар бараг л итгэж өгөхгүй маягтай. "Өө чи СЕО-д байгаа юм уу" гэх хандлага байна. "Аварга Хадбаатар" сангийн тэргүүн гэдгээр хүмүүс намайг мэдэж байна. СЕО-д орсон чинь "За хаана бөхийн барилдаан болох гэж байна" гэж угтаж авч байгаа хүн байгаа. Гэхдээ тэр миний давуу тал л даа.
-Олны сэтгэлд хоногшсон, хайрыг нь татсан Хадаа аварга таны аав. Гэхдээ аав тань хувийн амьдралын хувьд хэцүү бэрхийг туулсан байдаг?
-Бид хол хөндий өссөн л дөө. Энэ хүний амьдрал бол кино байсаан. Маш олон ангитай сайхан кино байсан. Энэ киног хүмүүс үзэх дуртай байжээ. Киноны гол дүрийн баатрыг хорлох гээд байдаг шулмас, чөтгөр, мангасууд байдаг. Тэд нар тэр хүнийг хорлочихсон юм болов уу гэсэн ойлголт ард түмний сэтгэлд байгаа. Одоо энэ киног би, үр удам нь үргэлжлүүлээд хийгээд явж байна. Энэ кинонд өрсөлдөгчид байхгүй. Маш гэгээлэг сайхан явцгаахын тулд үр удам нь киногоо үргэлжлүүлнэ. Миний кино дуусахад миний үр сад цаашаа үргэлжлүүлээд өөрсдийнхөөрөө авч явна шүү дээ. Тийм болохоор энэ кинондоо яаж тоглох вэ, энэ амьдралаа яаж авч явах вэ гэдэг биднээс хамаарна. Тэр хүний кино дуусчихсан. Миний кино эхэлчихсэн учраас одоо тэр хүний тухай "Тэр үед нь тэгдэг байж, ингэдэг байж" гэсэн ойлголт байхгүй. Сайхан мөнхжүүлээд үлдээх ёстой сан байгууллаа. Магадгүй хөшөө байгуулна. Жил болгон уламжлал болгоод бөх барилдуулна. Кино үргэлжилж байгаа.
-Өөрийнхөөрөө үргэлжлүүлээд явахад шантрах үе гарч байх юм уу?
-Шантрах юм юу вэ гэхээр ганцаардал байдаг. Биеэ даачихсан боловч эхнэр аваагүй гэдэг ч юм уу. Манай ах нар бүгд гадаад дотоодод байж байдаг. Тэгэхээр ганцаардалаас жаахан айдаг юм даа. Заримдаа юуны төлөө яваад байгаагаа ч мэддэггүй, сэтгэлээ хуваалцаад ярих гэхээр хүн байхгүй тийм үе байна. Магадгүй залуучуудын маань шалгуур улам нарийсаад байгаа юм болов уу. Миний хувьд эхнэр хүн, эмэгтэй хүн өнгө мөнгө харах биш, орчлонг миний нүд шиг л хараасай гэж боддог. Тэгэхгүй Land унасан мөнгөтэй хүн хараад л явах юм бол тийм залуучууд байгаа ч хэцүү шүү дээ. Мөнгө л байвал бүх юм болно гэдэг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.