gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүннүгийн булш олдлоо

Нийгэм
2007-08-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-23
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээн газраас Хүннүгийн үеийн язгууртны булш олдлоо. Булшийг Монголын үндэсний түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний анги илрүүлжээ. Тэд долдугаар сарын 9-нөөс энэ сарын 18-нд малтлагаа эхэлсэн.

Хэнтий аймаг нь Чингис хааны амьдралтай нягт холбоо бүхий газар төдийгүй Монгол Улсын нутаг дахь Хүннүгийн язгууртны зургаан том оршуулгын газрын нэг. Түүнчлэн огт судалгаа хийгдэж байгаагүй хоёр газрын нэг нь юм. Мөн битүү нарсан ойтой нутаг.
Монголыг Үндсэний түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн Монгол-Солонгосын хамтарсан судалгааны ажлын хүрээнд манай нутагт археологийн хайгуул болон судалгаа явуулжээ. Өдгөө тус төсөл нь 10 дахь жилтэйгээ золгоод буй гэнэ.
Энэ удаагийн малтлага судалгаа ч шинжилгээний ангиас 2002 онд Хэнтий аймгийн нутагт явуулсан хайгуулын үр дүнд тулгуурлажээ. Өнгөрсөн жилээс эхэлсэн малтлагын үр дүнд үүдэвч бүхий томоохон хэмжээний булш нэг, дөрвөлжин хэлбэрийн жижиг булш хоёрыг илрүүлжээ.
Үүдэвч бүхий томоохон хэмжээний булш нь 11x9 метрийн хэмжээтэй. Урд талдаа 15 метр урт үүдэвчтэй. Харин гадна талдаа чулуу овоолж булшны заагийг тодруулсан байжээ. Булшны нүхийг нь доошлох тусам хоёр метр шаталж, хэмжээг нь багасгасан аж.

Шаталсан хэсэг бүрээс дараас чулуу, модон байгууламж, зураг оршуулгын байгууламжийн үлдэц олдож байсан нь археологичдийн сонирхлыг ихэд татжээ.
Мөн зургаан метр орчим гүнд, булшны хойд талын хананд 12 адуу, 10 гаруй хонь, ямаа байжээ. Эдгээр малын яс нь тухайн үед хийсэн тахилгын зан үйлтэй холбоотой хэмээн археологчид үзэв. Уг булшийг дөрвөн өдөр ухаж гаргасан байна.
Газрын хөрснөөс доош найман метрийн гүнээс модон хашлага, модон авс илэрчээ. Авсны ханыг улаан өнгөөр лакдаж, нимгэн алтан ялтсаар чимэглэсэн байсан нь тогтоогдов. Энэ булшнаас 125 см орчим диаметртэй хар өнгийн чий будаг бүхий морин тэрэг болон шүхрийн дог зэрэг морин тэрэгний хэрэгсэл, төрөл бүрийн төмөр болон хүрэл эдлэл олджээ. Харин авснаас алтан чимэглэл олдсон байна. Уг чимэглэл нь ханан хэлбэртэй, дуган чимэгтэй.

Уг олдворын нэг гайхалтай нь морины иж бүрэн хүрэл тоноглол олдсон байна. Хүрэл хазаар, амгай зэрэг. Өмнө нь амгай, цулбуур олдож байсан ч иж бүрнээрээ гарч байгаагүй гэнэ. Түүнчлэн булшнаас хүзүүний зүүлт, хаш эдлэл, том хэмжээний ваар, мөнгөн халбага зэрэг олдвор олджээ. Уг булшны зэрэгцээ судалсан дөрвөлжин хэлбэрийн хоёр жижиг булшнаас хүрэл тогоо, бүсийн алтадсан арал, төмөр эдлэл, лакан эдлэл, ваар зэрэг олон янзын олдвор олдов. Түүнчлэн хүрэл дэнгийн суурь гарчээ. Суурь нь гурван хөлтэй. Энэ нь Хятадын Хан улсын булшнаас олдож байсан ч манай хувьд анхных гэнэ.
Мөн хүрэл хоолны халбага археологчдийн сонирхлыг татсан байна. Учир нь хүрэл хоолны халбага язгууртны булшнаас олддог ч суурь байсан удаагүй гэнэ.
Монголын үндэсний түүхийн музейн захирал А.Очиртой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад Хүннүгийн үетэй холбогдох хэдэн булш байдаг юм бэ?
-Хүннүгийн үеийн олдвор 4000 гаруй бий. Язгууртны таван газар, 1000 орчим эд хэрэглэл, 12 хот суурин газар илрүүлээд байгаа.

-Булшийг сэргээнэ гэлээ. Хаана сэргээх юм бэ?
-Солонгос улсад 1-2 жилийн хугацаатай сэргээхээр болсон. Тэнд сэргээх орчин үеийн иж бүрэн лабораторитай. Ухсан нүхээ ч хамтарч сэргээн засварлана.

-Сэргээн засварлах ажилд манай археологчид оролцох уу?
-Үндэсний түүхийн музей, ШУА-ийн Архелогийн хүрээлэнгээс нэг, нэг хүн явна. Солонгосын хөрөнгөөр тэнд суралцаж, бас сэргээн засварлах ажилд хамтран оролцоно.

-Олдворыг хаана хадгалах юм бэ?
-Солонгос улсад сэргээн засварлачихаад тэнд үзэсгэлэн гаргана. Үүний дараа Монголдоо авчирч үзэсгэлэн гаргачихаад. Үндэсний музей юм уу, эсвэл ШУА-ийн Археологийн хүрээлэнд хадгална.

-Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтаар судалгаа хийгдсэн гэж сонссон?
-Тиймээ, энэ удаагийн судалгаа "Мон-Сол" төслийн хүрээнд хийгдсэн ажил. Энэ төслийн хөрөнгө оруулалт нь Солонгосын тал. Төслийн энэ удаагийн судалгаа нь Хятадын Хань улсын эхэн үед түүнтэй эн зэрэгцэхүйц хүчирхэг гүрнийг байгуулсан Хүннүчүүдийн түүх, соёлын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлээд зогсохгүй Солонгосын эртний түүх, соёлын судалгаанд ч ихээхэн тус нэмэр болохуйц олон чухал хэрэглэгдэхүүнийг нээж илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой юм.

Л.Нинжсэмжид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан