gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хулуу үүрээр "жирэмсэлдэг"

Нийгэм
2009-06-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-06-13
Тариа, ногооны ажил ид өрнөж буй энэ үед хачирхалтай сонин "араншинтай" ургаж төлждөг нэгэн хүнсний ногооны талаар сонирхуулъя.

Ховдын казах, узбек иргэдээс өөр хулуу тарьж ургуулан хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс манайд ховор болов уу. Мэдэхгүй хүн томхон тарвас гэж андуурам эл ногоог тордож ургуулах тийм ч амар биш ажээ. Олон жил дараалан арвин ургац хураасан арга туршлагатай хүнд шавь орохгүйгээр хулууг ургуулах нь санахын гарз. Хамгийн түвэгтэй нь заавал "зохиомол хээлтүүлэг" гардан хийж байж хулууны үр төлийн бараа харна. Үр төл харж баястал та олон чимхлүүр ажил нугалах хэрэгтэй. Хавар эртхэн үрийг нь сайтар цэвэрлэж бүлээн усанд долоо хоног дэвтээсний дараа хөрсөнд суулгана. Харин бордооны хувьд бууц байхад л хангалттай.

Долдугаар сарын эхнээс газраар мөлхсөн ногоо ургаж үзэгдэнэ. Наймдугаар сарын дунд үеэс эр, эм хос ягаан цэцэг гарч таныг баярлуулна. Ингээд л ногоочин та наймдугаар  сарын сүүлчээр хос хоёрын "бал сар"-ын ажлыг тун  нямбай, зөв зохион байгуулах үүрэг хүлээнэ. Энэ үед л "зохиомол хээлтүүлэг" хийж амжихгүй бол хос хоёр танд "гомдож" хулуу төрүүлж өгөхгүй шүү. "Охин цэцэг"-ийн араншин бүр ч хэцүү. Тэрбээр тун ч бүрэг ичимхийг та мартаж огт болохгүй. Нар үзмэгц л "охин цэцэг" дэлбээгээ хумичихаад "авааль эрээ" "ойртуулахгүй" таныг зовооно. Харин үүрээр "охин цэцэг" "өврөө" буюу дэлбээгээ нээнэ. Энэ үед л амжиж "охин цэцгийн" дэлбээн дотор эр цэцгийг толгойн талаар нь уруу харуулж хийгээд "охин цэцгийн" дэлбээг зөөлөн боож уяна. Ингээд л "зохиомол хээлтүүлэг" болж байгаа нь тэр. Хэд хоногийн дараа хос хоёрын дундаас бяцхан хулуу бөндийгөөд гараад ирэх нь өхөөрдмөөр. Бас болоогүй ээ, бяцхан хулууны орой дээр охин цэцэг ургана. Харин хувь тавилан муутай хөөрхий "эр цэцэг" "бурхан" болно. Төдөлгүй "охин цэцэг" ч эрийнхээ хойноос одож бяцхан хулуу эрийн цээнд хүрнэ.

Та есөн сарын сүүлчээр хулуугаа хураана. Сайн арчилж чадвал ганц ширхэг хулуу 20-25 кг хүрэх нь энүүхэнд.  Харин танд анхааруулахад хос цэцэг томроогүй үед сониуч зан чинь хөдөлж "хээлтүүлэгт" яаран оруулчихвал хээл хаяна шүү. Манжин шиг амттай эл ногоонд хүний биеийн дархлаа эсэргүүцлийг сайжруулж, хүч тамир тэнхээ сэлбэдэг амин дэм элбэг байдаг. Хулууг голдуу "хуурай" хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Хулууг тарьж ургуулах, өсгөн үржүүлэх энэхүү сонин арга ажиллагааг насаараа тариа, ногоотой "ноцолдсон" казах буурайгаас сонссон болой.

Ү.Даваасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан