Насанд хүрэгчдийн балетын хичээл, түүний ач тус, үр дүнгийн талаар “Art in motion” бүжгийн сургуулийн багш Б.Алтанзултай ярилцлаа. Тэрбээр долоон жилийн өмнөөс эхлэн сонирхогчдод балетын хичээл орж, өдгөө нөхөртэйгөө хамтран өөрийн сургуулиа нээгээд жил гаруй болж байна.
-Балетаар багаасаа хичээллэх ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Танай сургуульд насанд хүрэгчид хичээллэдэг юм байна. Хамгийн ахмад нь хэдэн настай хүн явдаг вэ?
-Манай сургуульд хамгийн ахмад нь 52 настай хүн хичээллэдэг. 52 настай хэр нь чөлөөтэй А, Б суудаг, сунгалтаа ганцаараа шахдаг болчихсон. Харин насаа бодоод хойшоо суугаад байгаа хүмүүст үр дүн илүү удаан гардаг. Тэгэхээр насанд ач холбогдол өгч хойшоо суух биш нас бол тоо гэж бодоод, бусад хүмүүстэй адил хичээгээд дасгалаа хийвэл хэдэн ч настай хүн хичээллэж болно.
-Балетаар хичээллэхийн ач тус юу вэ?
-Анзаараад байхад насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь нурууны өвчтэй байдаг. Сунгалтын дасгалууд хийснээр энэ өвчин бүрэн арилж, эдгэдэг. Сунгалтын дасгалууд болон нарийн булчингуудаа мэдэрч хийдэг балетын үндсэн дасгалуудыг хийснээр булчин зөв хөгжиж, хөл, гар уртсаж, арьс сайн чангардаг. Мэдээж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл, урт удаан амьдрах үндэс болно гэх мэтчилэн олон давуу талтай.

-Хэдийгээр насанд хүрсэн хүн хичээллэж болох ч жин, уян хатан байдал зэрэг ямар нэгэн шаардлага тавьдаг уу. Шинээр элсэж буй хүмүүсээс шалгалт авдаг уу?
-Ийм асуулт их ирдэг. Балетаар хичээллэхэд нас, хүйс, жин ямар ч хамаагүй. Хамгийн гол нь өөрөө дасгал хийхдээ бэлэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Би хийж чадна гэж бодож байвал балетын ч гэлтгүй ямар ч дасгал хийх бүрэн боломжтой гэж бодож байна. 1 цаг 30 минут ч юм уу хоёр цаг өөрийгөө дайчлаад дасгал хийнэ гэдгээ ухамсарлаад, сэтгэл зүйгээ сайн бэлдчихвэл ямар ч хүн балетаар хичээллэх боломжтой.
-Нас, хүйс хамаарахгүй гэж хэллээ. Балетаар эрэгтэй хүмүүс хичээллэж болох уу?
-Тийм ээ. Балетын дасгал хийхэд нас, хүйс хамаарахгүй. Эрэгтэй, эмэгтэй балетчин байдагтай л адил гэсэн үг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн хатуу биетэй байдаг болохоор сунгалт хийхэд өвдөлт ихтэй байхаар айгаад, тэрийгээ тэсвэрлэж чадахгүй шантардаг. Эмэгтэй хүмүүсийг бодвол эрэгтэй хүмүүс өвдөлт даах чадвар багатай юм шиг анзаарагддаг. Эрэгтэй хүмүүс балетаар нэг их хичээллээд байдаггүй нь үүнтэй холбоотой байх. Мөн балетын хөдөлгөөнүүд эмэгтэйлэг санагддаг байж магадгүй.
Насанд хүрэгчдийн балетын ангийн суралцагчдад олон үр дүн гардаг. Дээр хэлсэнчлэн нурууны өвчингүй болдог, эрүүл, чанга биетэй болдог.
-Ямар зорилготой хүмүүс ихэвчлэн балетаар хичээллэдэг вэ?
-Би нэг тийм эв хавгүй байдаг, эмэгтэйлэг болмоор байна. Сунгалт муутай учраас сунгалтаа сайжруулмаар байна гэсэн хүмүүс ихэвчлэн ирдэг. Тэгээд эхний хичээлийн дараа би хөдөлгөөний дутагдалд орсон байж, хөл гараа ч өргөж дийлэхээ больсон байна гэх мэтээр өөрийгөө сайн мэдэрч эхэлдэг.
-Насанд хүрснийхээ дараа балетаар хичээллэж эхэлсэн хэр нь мэргэжлийн түвшинд хүртэл суралцсан хүн байдаг уу?
-Яг мэргэжлийн балетчин болно гэвэл хэцүү. Балетчин болохын тулд Хөгжим бүжгийн консерватурт тавдугаар ангиасаа ороод найман жил сурдаг. Багаасаа хичээллээгүй болохоор хүндрэлтэй зүйлүүд байна. Мэдээж тухайн хүний өөрийнх нь цаг зав, тууштай байдал зэргээс хамаарна л даа. Гэхдээ яг мэргэжлийнх юм шиг болж болно. Манай сургуульд долоо дахь жилдээ хичээллэж буй эмэгтэй байдаг. Хүүхэд төрүүлсэн хэр нь хүүхэд төрүүлж байгаагүй юм шиг биетэй, арьс нь чанга, хөл, гар, хүзүү нь маш гоё урт яг л балетчин шиг харагддаг. Дасгалуудаа ч мэргэжлийн түвшинд хийдэг болчихсон. Хүмүүс балетчин юм уу гэж андуурч асуумаар.

-Балетаар хичээллэхэд хүндрэлтэй зүйл юу байдаг вэ. Тууштай байдал, тэсвэр хатуужил шаарддаг гэсэн яриа байдаг.
-Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүндрэлтэй тал гэвэл биеийнх нь булчин, шөрмөс хатуурчихсан байдаг. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос хамаарч зөөлөн ч хүн байна. Шөрмөс нь хатуу хүмүүс сунгалт шахахад бусдыгаа бодвол өвдөлт ихтэй байдаг. Тэр өвдөлтийг даах чадвартай байх хэрэгтэй. Мэдээж байнга өвдөөд байхгүй л дээ. Ялангуяа эхний хичээлүүд бүх хүмүүст хэцүү санагддаг. Тэрийгээ даван туулаад, тэсвэрлэж өнгөрөөд, тэвчээртэй болчихвол дасгалууд нь хүний биед сууж өгнө. Үүний дараа хүн байнга л дасгалаа хиймээр санагдаад бие нь цаанаасаа нэхдэг болчихдог.
-Балетын бусад урлаг спортын төрлөөс ялгарах онцлог юу вэ?
-Балет нь бүжгийн урлагийн оргилд байдаг төгс урлаг гэж хэлж болно. Бүх бүжгийн суурь дасгал нь дандаа сонгодог дасгалууд байх жишээтэй. Түүнээс гадна балет техник ихтэй, бүх хөдөлгөөнийг яг техникийн дагуу л хийх ёстой байдаг. Тиймээс бүрэн төгс сурч, оргилд нь хүрэхэд хэцүү. Хүнээс их хөдөлмөр шаарддаг. Сурах зүйл олон байдаг учраас тэр хэрээрээ хүмүүс удаан, тууштай хичээллэж чаддаг.
-Анхан шатны балетын ангид ямар дасгалууд хийдэг вэ?
-Хүмүүс шууд каски өмсөөд дасгал хийх үү, хөл эвдрэх үү гэж маш их асуудаг. Каскин дээр гарахын тулд бид нар гурван жил дасгал хийдэг. Дасгал хийж өвдөг, шагай, подъемоо гүйцэд сайн чангалж байж каски өмсдөг гэсэн үг. Харин анхан шатны балетын ангид хөлөө сайн уртааш нь жийж мэдэрдэг болох, чангалах дасгалууд хийдэг. Манай сургуулийн нэг удаагийн хичээл 1 цаг 30 минут үргэлжилдэг. Эхлээд бие халаана. Харин дараа нь палкин дээр балетын үндсэн арван дасгалыг сурч, хамгийн сүүлд сунгалтын дасгалууд хийдэг. Эдгээр дасгалуудыг уртааш нь жийж мэдэрч хийснээр булчин бүдүүн болоод хөгжсөн хүний хөлийн булчин нарийсаж хөгждөг. Гадагшаа буруу хөгжсөн бол тэр нь засраад дотогшоо болж зөв хөгждөг.

-Балетаар хичээллэвэл биеийн жин хасагдах уу?
-Балетаар тууштай хичээллэснээр жингээ бага багаар хасдаг. Ингэж хассан жин балетаар хичээллэхээ больсон ч гэсэн буцаж нэмэх магадлал маш бага. Түүнээс биш огцом жин хассан жин бол буцаж нэмэх магадлал өндөр. Мөн балетын дасгалууд хүний биеийн булчингуудыг жигд хөгжүүлж, арьс чангалдаг. Тиймээс олон эмэгтэйчүүд төрснийхөө дараа балетаар хичээллэж биеэ буцааж залуугынх шигээ чанга болгох зорилготой ирдэг.
Насанд ач холбогдол өгч хойшоо суух биш нас бол тоо гэж бодоод, бусад хүмүүстэй адил хичээгээд дасгалаа хийвэл хэдэн ч настай хүн хичээллэж болно.
-Балетаар хичээллэхээр сонирхож буй хүмүүс ямар хувцас бэлдэх шаардлагатай вэ?
-Балетанд яг зориулалтынх нь л хувцсыг өмсөх ёстой. Зориулалтын, цайвар өнгөтэй бүжгийн тирко, чишк болон купальник өмсдөг. Яагаад гэвэл бүжгийн тирко нь хөдөлгөөнд саад болдоггүй, маш сайн сунадаг материалтай, юм өмсөөгүй мэт мэдрэмж төрүүлдэг. Мөн сурагчийн хөлийн ажиллагаа, булчиныг багшид гүйцэд сайн харуулахын тулд заавал цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Зориулалтын купальникний нуруу хэсэг ихэвчлэн ил гарсан онгорхой байдаг. Энэ нь нурууг цэх байгаа эсэхийг харуулж, мөн биеийн илүү цэгцтэй байлгахад тустай байдаг. Балетын дасгалууд ихэвчлэн хөлөөрөө газар зурж, илж хийдэг дасгал байдаг учир хөлдөө зориулалтын даавуун чишк өмсөх шаардлагатай.
-Хүмүүс богино хугацаанд үр дүн хүсдэг. Тэгвэл балетаар хичээллээд хэр их хугацааны дараа үр дүнгээ өгч, биед өөрчлөлт гардаг вэ?
-Хамгийн доод тал нь гурван сарын хугацаанд үр дүн мэдэгддэг. Гэхдээ гурван сар дотор ч эрс сайжирдаг хүмүүс байна. Ер нь тухайн хүн долоо хоногт гурван удаа хичээллэхдээ дасгалдаа бүрэн анхаарч, дасгалаа гүйцэтгэлтэй хийж чадаж байна уу гэдгээс шууд хамаардаг. Харин эхний нэг сар бол ерөнхийдөө хүний бие дасгалдаа дасаж, хүлээж авах хугацаа гэж ойлгох хэрэгтэй.

-Шавь нарт тань гарсан үр дүнгээс хуваалцаж болох уу?
-Насанд хүрэгчдийн балетын ангийн суралцагчдад олон үр дүн гардаг. Дээр хэлсэнчлэн нурууны өвчингүй болдог, эрүүл, чанга биетэй болдог. Түүнээс гадна манай шавь нар хүзүүний үрчлээ арилсан байна, нүүр жижгэрээд V хэлбэрийн эрүүтэй болсон, хөлийн булчин майга байсан нь зөв дасгал хийгээд тэгшхэн болж байна гэх мэтээр үр дүнгүүдээ байнга хуваалцаж, талархаж байдаг. Гэхдээ ийм үр дүнд шууд хүрнэ гэж байхгүй. Гол нь тууштай, тасралтгүй л явах хэрэгтэй. Ер нь ямар ч дасгал хийсэн бай түүндээ тууштай байж үр дүнг нь заавал үзээрэй гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Энхмарал