gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Одбаяр: Тийм ээ, би тэгж хэлсэн

Улс төр
2009-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-06-12
Д.Одбаяр: Тийм ээ, би тэгж хэлсэн

УИХ-ын гишүүн Д.Одбаярын талаар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав "Пянгаа тэгвэл өөрөө даагаарай" гэх мэтчилэн нэлээд таагүй зүйл ярьж, хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ талаар Д.Одбаяр гишүүнтэй чуулганы завсарлагаанаар уулзаж тодруулахад "Тийм ээ, би тэгж хэлсэн нь үнэн" гээд доорх товч яриаг өглөө.

-Та Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын таньтай холбоотой хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан уу?

-Хальт харсан.

-Тэр ярилцлаганд Ц.Жанлав дарга таныг "Пянгаа тэгвэл өөрөө даагаарай" хэмээн хэлсэн гэж ярьсан байна лээ. Та тэгж хэлсэн нь үнэн юм уу?

-Тийм ээ, би тэгж хэлсэн нь үнэн. Бид хоёр үүнээс өөр ямар нэгэн зүйл яриагүй.

-Та хэзээ тэгж хэлсэн юм бэ?

-Энэ яриа бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр яригдсан зүйл. Гэхдээ нэлээд эрт болсон явдал. Тэгээд ч Дорнодын телевизээр цацагдаж нийтэд ил болчихсон асуудал. Өөрөөр хэлбэл, Ц.Жанлав дарга өөрийнхөө буруутай үйлдэлд намайг татан оролцуулж байгаа хэрэг л дээ. Ер нь дорнодчууд болон аймгийн удирдлагууд надад итгэж Ц.Жанлав даргын талаар сөрөг мэдээлэл дуулгаад байхад би хэлье гэж бодоод хэлчихсэн юм. Тэгээд ч миний хувьд иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа даргад үг хэлэх үүрэгтэй биз дээ.

-Тухайлбал, ямар гомдол, санал ирж байв?

-Хууль зөрчин, эрх мэдлээ хэтрүүлээд, албан тушаалаа өөртөө ашигтайгаар урвуулан хэрэглээд, төсвийг дур мэдэн зарцуулаад, татвараас зайлсхийгээд, өөрийн хяналтад байдаг аж ахуйн нэгждээ газар олгож, хууль бусаар барилга бариулан хөрөнгө мөнгөнөөс нь завшаад, хутга шөвгө, хөрөнгө мөнгөний асуудалтай хүмүүсийг ажилд томилдог тухай мэдээлэл олонтаа ирдэг. Тэгээд ч хамгийн гол нь дээрх хүмүүс гомдол хүргүүлэхдээ хөдөлшгүй баримт дэлгэдэг юм. Гэхдээ би энэ талаар Ц.Жанлав даргад хэлэхэд, хүлээж авах маяггүй дэг шүү. Тэгэхээр нь би "Пянгаа тэгвэл өөрөө даагаарай" гээд хэлчихсэн юм. Хэлэх л ёстой үг байгаа биз.

-Та Ц.Жанлав даргатай холбоотой мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн юм уу?

-Тийм юм байхгүй ээ. Тэгээд ч энэ байгууллага бол ямар нэгэн хувь хүний захиалгаар биш, зөвхөн хуулийн хүрээнд ажилладаг гэдгийг хэлчихье.

-Ц.Жанлав дарга таныг иймэрхүү юм хэвлэлээр бичүүллээ гэсэн байсан?

-Сэтгүүлчдийн эрхэнд ингэж халдаж болохгүй. Тэгээд ч өөрийн бодлоор иймэрхүү янзаар төсөөлж болохгүй биз дээ. Харин ийм юм хэлж, ярьж явахынхаа оронд тэр бичсэн сонинг нь Ц.Жанлав дарга шүүхэд өгчихмөөр юм. Нэгэнт л өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа юм бол. Харин би одоо ажил ихтэй байна. Энэ талаар дараа нь дэлгэрэнгүй ярилцъя тэгэх үү.

О.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан