gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Жавзан: Мод, зүлэг тарихыг бизнес болгож таарахгүй

Нийгэм
2009-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-06-12
"Ногоон хот"-ын энэ удаагийн зочин биологийн шинжлэх ухааны доктор С.Жавзан. 1966 онд Москвад К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн их сургууль төгсөж ирснээс хойш мод, буттай холбоотой судалгааны ажил хийж ирсэн. Өдгөө Улаанбаатар дээд сургуульд багшилж, "Цэцэрлэгжилт" компанид зөвлөхөөр ажилладаг юм.

-Нийслэлийн удирдлагууд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод зүлэг тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тал дээр нэлээд анхаарч байгаа. Энэ хавар олон ч мод тарилаа. Гэхдээ мэргэжлийн хүний үг зөвлөгөө дутаад байх шиг санагдах юм. Ер нь Монголчууд цэцэрлэгжүүлэх ажлын туршлага хэртэй юм бэ?
-Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх ажил 1942 оноос эхэлсэн. Хуучин Хотын намын хорооны үүдэнд улиас, хар мод, шинэс тарьснаар ногоон байгууламжийн суурь тавигдсан гэж үздэг юм. Мөн анхны цэцгийн мандлыг ч тэр жил байгуулсан. Оросын мэргэжилтэн Песков хуучин Тавын халуун усны хажуу талд жижиг галладаг зуухтай хүлэмж бариад тэндээ алаг нүдэн, гол гэсэр зэрэг гурав дөрвөн төрлийн 2000-2500 цэцэг тарьсан. Түүнээсээ Хотын намын хорооны орчмыг цэцэгжүүлж байсан гэдэг.

-Хотын намын хороо гэдэг одоогийнхоор хаана гэсэн үг вэ?
-Одоогийн "Улаанбаатар" зочид буудлын баруун талд намхан цагаан байшин байсан юм. Харин Тавын халуун ус гэдэг нь нэгдүгээр амаржих газраас урагшаагаа шинэ баригдсан Дамдинсүрэнгийн гүүрний орчимд.

-Тэр үед тарьсан мод одоо байгаа болов уу?
-Яг тэр үеийнх гэж хэлж мэдэхгүй нь. Ямартай ч 1960-аад онд Хот цэцэрлэгжүүлэх трест гэж байсан бөгөөд энэ үеэс Улаанбаатарыг ногооруулах ажил эрчимжиж, албан газрууд, сургууль цэцэрлэг нийтээрээ мод тарьж цэцэрлэгжүүлэх ажил хийж байв. Олон газар тэр дундаа хотын төвөөр тарьсан улиаснууд одоо ч байгаа. Бүдүүн бүдүүн улиаснуудыг дээрээс нь тайраад ургуулаад байгаа шүү дээ. Голдуу улиас, Нарс, шинэс цөөн бий. Хамгийн ахмад нь 40-50 настай болсон. Нэгдүгээр сургууль, Маршалын харшийн өмнөх гацууруудыг Цэдэнбал даргын эхнэр Филатова гуай тариулсан, 1960-аад онд. Улиас, нарс, шинэс гээд 10 орчим нэр төрлийн мод тарьж эхэлсэн.

-Одоо ч хотын төвд мод биш байшин л хурдан ургаж байна даа.
-1980 онд субботникоор мод тарьдаг үед нүхээ ухаад модоо суулгаад ганц хоёр хувин ус хийгээд орхичихдог болсон. Түүнээс өмнө нийслэлчүүд ургамалд хайртай, модоо усладаг, хамгаалдаг байсан юм шүү. Хөгшид өглөөд гараад хариуцсан модоо услаад, ойр орчмынх нь хогийг түүгээд хаячихдаг байсныг одоо ч хүмүүс мэднэ. Гэтэл зах зээл эхлээд хотын төвөөр байсан ногоон байгууламжуудыг хайр найргүй устгаж байшин барилга барьж эхэлсэн. Бүр 30-40 настай хачин гоё шилмүүст моднуудыг бөөн бөөнөөр нь тайрч хаясан, харамсмаар.

Харж хамгаалдаг газар ч байхгүй. Яриад л байдаг, юу ч хийдэггүй. Ингэсээр байгаад байгуулснаа сүйтгэчихсэн юм шүү дээ. Харин 2000 оноос ногоон байгууламж хэрэгтэй гэдгийг хүмүүс мэддэг болсон. Ер нь ч ахуй орчин нь шаардаж эхэлсэн гэх үү дээ. Улаанбаатар утаа ихтэй, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн учраас ногоон ургамал хэрэгтэйг ойлгоод мод тарьж байна. Дүүргүүд өөрийн эзэмшилд байгаа нийтийн эзэмшлийн газруудыг ногооруулах ажилд анхаарч эхэлсэн.

-Манайхны тарьсан мод нэг л сайхан ургаж өгөхгүй юм. Учир нь юундаа байна вэ?
-Нүхээ ухаад уулнаас мод авчирч тариад л орхичихдог. Ямар ч арчилгаа байхгүй. Тарихдаа усыг нь ихдүүлнэ багадуулна, хугацаа хожимдуулна. Хавар тавдугаар сарын 15-ны дотор тарих ёстой байтал манайхан зургаа, долдугаар сард ч мод тарьж байж магадгүй. Нисэхийн зам дагуу Японы хөрөнгө оруулалтаар хэдэн мянган нарс тарьсан. Хавар битүү ногоон байсан ч намар нь шав шар болсон. Тэнд арчилгаа дутагдсан, усалгаа байхгүй. Уулнаас авчирсан сайхан моднуудыг тэр орчинд нь дасгахын тулд услах хэрэгтэй, хог ургамлыг нь түүх хэрэгтэй. Мөн бордоо хийх хэрэгтэй. Гадна талын механик гэмтлээс хамгаалж хашаа хамгаалалт хийгээд манаач тавих хэрэгтэй. Баянзүрх дүүрэгт төв зам дагуулаад өчнөөн олон нарс тарьсан. Хавар нь тариад намар нь ухаж аваад дахиад хавар нь тарих байдлаар гурван жил үргэлжилсэн. Харин өнгөрсөн жилээс л овоо ургаж байна.

-Арчилгаанаас гадна мэргэжлийн талаас нь зөв тарьж чадахгүй байна уу гэж санагддаг. Манайхны олноороо явдаг урд хөршид элсэн дунд тарьсан мод арчилж байгаа нь харагдахгүй мөртлөө тун сайхан ургачихсан байх юм. Учир нь юундаа байна вэ?

-Мэргэжлийн талаас учир дутагдалтай нь яах аргагүй үнэн. Өөрсдийнхөөрөө дураараа тарина. Ойгоос ухаж авчраад ухсан нүхэндээ хийгээд шороогоор булчихад ургачихдаг гэж буруу ойлгоод байх шиг байна. Манай Улаанбаатар дээд сургууль ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн инженерийн ангийг гурван жилийн өмнө нээсэн. Мэргэжлийн хүмүүс олноор төрөн гарах юм бол Улаанбаатарт цэцэрлэгжүүлэлт зөв сайн явагдана.

-Сүүлийн үед ойгоос авчирсан том том модыг шууд суулгаад тарьдаг болсон байна. Ургах магадлал нь хэр вэ?
-Манайхны ойгоос авчирсан гээд гудамжинд зарж байгаа моднуудыг харахад доошоогоо 30-40 см ухаад доод талын бүдүүн үндсийг нь тас тас огтлоод ирсэн байдаг юм. Ийм мод яаж ургах билээ. Дээрээс нь ойгоос авчирсан модыг ямар ойн аль хэсэгт ургаж байсныг мэдэх хэрэгтэй. Битүү шигүү ойгоос авчирсан мод хотын орчинд яагаад ч ургахгүй. Тэгэхээр ойн захаар эргэн тойронд нь модгүй сийрэг газраас, байнга нар ээдэг газраас авах хэрэгтэй. Мөн тэр ургамлын үндэсний хэмжээгээр нь гүн ухаж авна. Тэгээд үндсийг нь хугарч гэмтэхээргүйгээр боох хэрэгтэй. Тарихдаа нүхээ үндэснийх нь хэмжээгээр нь том ухна. Хэрвээ үржил шимгүй газар тарих бол нүхийг нь ердийнхөөс арай том ухаад дотор нь ялзмагтай хөрс, бууц бордоо хийнэ. Нүхнийхээ ёроолын хөрсийг бордоотой зуурмаг болгоод модныхоо үндсийг бордоотой усаар булхаад тарина. Ингэж тарьсан мод үхнэ гэж байхгүй. Гэтэл манайхан шууд хуурай хөрстэй жижигхэн нүхэнд чихэж хийгээд дээрээс нь хоёр хувин ус хийгээд орхичихоор ургахгүй байгаа юм. Өдөрт усалж байна гээд ганц хувин ус хийгээд байхад дээд талын хэсэг услагдсан юм шиг харагдах ч үндэс нь хув хуурай байдаг. Тэгээд чийггүй юм чинь доод талаасаа үхэж эхэлнэ.

-Услахаас гадна зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлс гэж байна биз?

-Манайд хавартаа салхи ихтэй учир эргэн тойронд нь тулаас сайн хийж өгөх хэрэгтэй. Тулаас сайтай бол ямар ч хүчтэй салхинд хөрсөндөө хий үүсгэж, гол иш хөндийрч хатах аюулд орохгүй. Үндэсний хүзүүг хэтэрхий доор тарьснаас амьсгалж чадахгүй үхдэг. Хэтэрхий дээр болохоор амархан хатна гээд мод тарихад зайлшгүй мэдэх зүйл олон. Тийм учраас мод тарих гэж байгаа албан газар, айл өрхүүд мэргэжлийн хүний зөвлөгөөг байнга авч байх ёстой. Мөн мэдээллийн хэрэгслээр мод тарих талаар сургалт явуулах шаардлагатай байгаа. Өнгөрсөн жилээс мод их үнэтэй болсон. Ой нь түймэрт өртөж, хорхой шавьжинд идэгдээд дууслаа. Тийм болохоор мэргэжлийн зөвлөгөөг байнга авах хэрэгтэй.

-Хоёр жилийн өмнө ойгоос авчирч тарьсан зарим газрын модны шилмүүс цөөрөөд, зарим хэсгээрээ шарласан харагдах юм. Ийм модыг ургаж байна гэж үзэх үү?
-Гурав дөрвөн метр өндөртэйг авчраад тарилаа гэхэд тэр мод ууландаа 30-40 жил ургасан байна. Тийм модыг үндэстэй нь ухаж авчраад тарихад ургаад байна гээд байгаа юм. Тэр нь өөрт байгаа шим тэжээлээрээ ургаж байгаа болохоос хөрснөөс шим авч ургаж байгаа юм биш. Хуримтлуулсан шим тэжээл нь дуусахад, дээрээс нь бордож өгөхгүй бол 3-7 жилийн дараа үхнэ. Тэгэхээр энд авчраад ургуулсан ч юмгүй, дээрээс нь угаасаа багасч байгаа ойгоо сүйтгээд өнгөрнө.

-Тэгэхээр тарих модоо яаж бэлтгэх юм бэ. Үрээр тариад мөд ургахгүй шүү дээ?
-Жишээ нь, Японд байгаа манай хүүхэд ярьдаг юм. Тэр өндөр модыг ойгоос биш мод үржүүлгийн газраас авдаг. Намар хөрснөөс нь ухаж аваад доод хэсгийг нь боогоод дуслын тариа шиг зүйл зүүгээд орхичихдог гэсэн. Тэр нь үндсэндээ тэжээл өгөөд л байгаад байдаг. Хавар нөгөө дусалтай нь хамт суулгачихаар хөрсөндөө дасч шим тэжээлээ авдаг болтол нь тодорхой хэмжээгээр шахаад ургуулдаг. Хоёрдугаарт, тэнд байнга бороо ордог чийгтэй газар учраас нөхцөл нь их өөр. Манайх ялангуяа дөрөвдүгээр сараас зургадугаар сарын 10-д хүртэл хур тунадас бараг ордоггүй. Яг энэ үед нь бид мод ургамлаа тарьж байгаа учир усалгаа, арчилгаа маш их шаардлагатай. Мөн мод үржүүлгийн газруудыг олноор байгуулах хэрэгтэй.

-Манайд мод үржүүлгийн газар байхгүй гэж үү?
-Сонгины тэнд сөөг голдуу ургуулж байна. Мөн хүрээлэнгүүд өөрийнхөө туршлага бааз, суурин дээр нарс, хар мод зэргийг тарьж байна л даа. Тэр бол 10-20 жилийн дараа томорно. Цөөн учраас хэрэгцээг хангаж чаддаггүй. Мод үржүүлгийн газар тарьсан мод шинэ газар дасан зохицохдоо амархан. Ургах магадлал их. Анхнаас нь үрээр тариад ургуулаад тариалахаар хэр барагтаа үхэхгүй сайн талтай шүү дээ. Тэгээд ч бага үлдсэн ойгоо хамгаалах сайн талтай.

-Манайхан сүүлийн үед мод тарихыг бизнес талаас нь хараад байх шиг байна. Энэ сайн уу, муу юу?
-Уулнаас ном журмынх нь дагуу биш огтолж авчирсан модоо. 10-20 мянга, сүүлдээ бүр 40-50 мянга хүргэж худалдаж байгааг хараад харамсдаг. Модноос гадна сүүлийн үед танай байгууллагыг зүлэгжүүлээд өгье гэсэн хувь хүмүүс олон гарч ирсэн. Тэд яаж тарьдаг вэ гэхээр талбайн доод хэсэгт барилгын хог гээд янз бүрийн юм хийгээд дээр нь 5-10 см зузаан хар шороо асгаж зүлэгний үр тариад услаад ирэхээр тодорхой хэмжээгээр ургана. Тэгэхээр зүлэгжүүлчихлээ гээд мөнгөө аваад явчихна. Гэтэл дараа жил нь дахиад ургахгүй. Уг нь үр нь доошоо салаалаад ургах ёстой л доо. Гэтэл доод талд нь цемент, барилгын хог байгаа учир хөрсгүйдээд ургадаггүй. Бас манайхан дээгүүр нь гишгээд явчихдаг муу зантай. Хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүсийг хотжуулах, хотын соёлд сургах хэрэгтэй байна. Хаагуур явах ёстой гэдгээ мэдэж баймаар. Энэ талын сурталчилгаа их хэрэгтэй санагддаг.

-Хотод тарьж байгаа модны бүтцэд өөрчлөлт хийх шаардлага байна уу?
-Манай эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлд таарсан мод ургамлууд л тарьж байгаа шүү дээ. Гаднаас сүүлийн үед голт бор, агч зэрэг шинэ ургамлуудыг оруулж ирж тарьж байна. Голт бор бол сүүлийн үед их болчихлоо шүү дээ. Том том багц цагаан, ягаан цэцэгтэй. Байгалийн түүхийн музейн урд, Хүүхдийн парк, 15 дугаар хорооллын байрнуудын гол хэсгээр гүйлс тарьж эхэлж байна. Энэ мэтчилэн төрөл зүйлийн бүрэлдэхүүн нэмэгдэж өөрчлөгдөж л байна. Урдаас хайлаас оруулж ирж байгаа юм билээ.

-Оруулж ирсэн болгон ургадаггүйг хэдэн жилийн өмнө хотын төвөөр олноор нь суулгасан саваа шиг моднууд харуулсан шүү дээ?
-Тэр ч Шинжааны улиас л даа. Нэг хүн оруулж ирээд дүүргүүдэд хувааж өгсөн юм билээ. Байнгын чийгтэй, үржил шимтэй хөрсөнд бол навч нь багцаараа гардаг гоё ургамал. Даанч манайхан ургуулж чадаагүй. Бас түеэ гэдэг мод оруулж ирсэн. "Баянгол" зочид буудлын хажуугаар тариад өвөлжсөнгүй шүү дээ. Хэчнээн цаг агаар нь зөөлөн уур амьсгалтай орон ч өвөл нь модоо хамгаалдаг. Хүчтэй салхинд цохиулахвий гэж хаалт хийдэг. Ууршилтаас хамгаалаад тогоонд нь чулуу дэвсэн, хар модны холтос, үртэс хийчихсэн байдаг. Манайх бол тийм арга хэмжээ авдаггүй шүү дээ.

Мод тарих гэж байгаа бол мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө аваарай гэдгийг С.Жавзан доктор байн байн захисан. Мэдлэгтэй байж хийсэн ажил бүхэн үр дүнгээ өгдөг нь амьдралаар нотлогдсон үнэн. Мөн мод, зүлэг тарихыг бизнес болгож таарахгүйг ч дахин дахин онцолж байсан юм.

Н.Сарангэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан