gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газрын наймаа цэцэглэх цагаар

Нийгэм
2009-06-11
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-06-11
1990-ээд оны дундуур УИХ-ын гишүүн, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсан газар хувьчлалыг эсэргүүцэж "Гишгэх газаргүй хөл" зэрэг нэлээд хэдэн нийтлэл бичиж төвийн сонин хэвлэлд нийтлүүлж эхэлснээр газрыг эзэмших тухай ойлголт, төсөөлөл монголчуудын сэтгэхүйд бий болсон гэж хэлж болох юм. Тэр үед УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ бас л энэ талаар жинтэй дуугарч байсан. Гэхдээ тэр үеийн газрын төлөө тэмцэгчид газар хувьчлалыг үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байж болзошгүй зүйл хэмээн сонгуулийн үеийн уриа лоозонгоо болгож байсан санагдана. Хүмүүс газрын үнэ цэнийг нэг их ойшоохгүй. Хашаа барьж, ханаа дугуйлчихмаар газар тэр үед нийслэлд мөн ч их байж дээ. Харин өнөөдөр байдал эрс өөр болжээ. Нийслэлийн гэр хорооллын муруй тахир гудамжуудын өнцөг булан, нүх сүв бүхэн эзэнтэй болчихсон. Хоосон газар очоод хашаагаа хатгах гэвэл нууц эзэд нь гарч ирээд л тэр даруй хөөж, тууж сүйд болно. Шинэ мянганы эхний жилүүдэд газар хувьчлалын тухай хууль, эрх зүйн "баримт бичгүүд бий болж, хаа дуртай газраа нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд газар шорооны үнэ цэнийг мэдэрч эхлэв. Хүмүүс тэр үеийн гэнэн төсөөллөөсөө салж, бүгд л өөрийн гэсэн хуваарьт газраа авахыг хүсэх болов. Авах авахдаа бүгд л нийслэлийн төвд юм уу, эсвэл нийслэлийн ойр орчимд газар хувьчлалын тухай хуульд заасан 0.07 га газраа авахыг хүсэх болсон нь зовлонгийн үрийг дагуулах бөлгөө. Үнэндээ цаг ийм болчихно гэж хэн мэдэх вэ дээ.

"Үүнийг мэдэж байсан бол 1990-ээд оны сүүлээр хоосон газар дээр баахан хашаа барьчихаад одоо нөгөөхөө худалдаад хага баяжихгүй юу" хэмээн халаглах хүн ч зөндөө. Гэхдээ хөдөө орон нутагт газар авбал бас л бөөн боломж гэдгийг иргэд бодох л зүйлийн нэг. Магадгүй таны газар алтны судалтай, эрдэнийн чулуутай, нефтьтэй ч байж болох шүү дээ. Хөдөө орон нутагт газар авах юм бол хэмжээ нь ч томсоно. Өөрөөр хэлбэл та аймгийн төвд газар авбал 0,35 га, суманд газар авбал 0,5 газар авах бололцоо хуулийн дагуу нээлттэй. Гэхдээ сүүлийн үед нийслэлд газар өмчлөх нь нэлээд хэцүү болоод байгаа. Газар хувьчлал 2012 он хүртэл үргэлжилнэ. Үүнээс өмнө яаж нэг 0.07 га газартай болох вэ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа хүн байхад, газрын наймаагаар хөлжиж, газар олж чадахгүй байгаа иргэдэд үнэгүй авах ёстой газрыг нь өчнөөн саяар худалдаж яваа нэгэн байх юм. Бид яавал амархан газар авч болох талаар Нийслэл, дүүргийн газрын албаны хүмүүстэй уулзаж мэдээлэл авахыг хүссэн боловч эдгээр газруудын хаалга цонх нь хаалт саад ихтэй, албатууд нь ч хөшүүн хойрго хүмүүс бололтой. Арга ядсаны эцэст иргэдээс бидэнд ирүүлсэн цөөн асуултад хариулт авч амжсан юм.

СБД-ийн иргэн С.Балдан
-Манай хамаатны хүн хорих газарт ял эдэлж байгаа. Ер нь хоригдож байгаа хүмүүс газар өмчлөн авах эрхтэй юу?
-Хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж байгаа, эрүүл мэндийн хувьд газар өмчилж авах эрхээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй зэрэг иргэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан газар өмчилж авах эрхтэй. Энэхүү итгэмжлэлийг "Нотариатын тухай хууль"-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар нотариатч гэрчлэх ба нотариатын үйлчилгээ байхгүй газарт бол "Нотариатын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлд зааснаар нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэрчилж болно. Харин цэргийн албан хаагч, хорих ял эдэлж байгаа хоригдлын итгэмжлэлийг "Иргэний хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар түүний алба байгаа анги, байгууллагын удирдлага, хорих байгууллагын дарга гэрчилнэ.

БЗД-ийн иргэн Х.Нэргүй
-Сайн байна уу, Асууж тодруулах нэг зүйл байна. Манайх БЗД-ийн ҮIII хороо Улаанхуарангийн тавдугаар гудамжинд амьдардаг. Хашаандаа энэ жил шинээр байшин барих гэтэл манай тэр хэсэг газарт орох сураг сонсогдоод байна. Энэ үнэн үү. Хэрэв тийм бол зөвхөн газрыг нь үнэлэх үү эсвэл байшинтай нь хамт үнэлэх үү. Энэ талаар хариулт өгч туслана уу?
-Нийслэлийн газар зохион байгуулалтын 2009 оны төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн ҮIII хороонд ямар нэг барилгажилт, өөрчлөлт хийгдэхээр тусгагдаагүй байгаа. Ер нь иргэдийн ярьж заншсанаар газарт орох буюу газрыг төрөөс эргүүлэн авах шаардлага гарсан тохиолдолд тухайн газар иргэнд өмчлөгдсөн эсэхээс шалтгаалж газрын үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ, нөхөх олговор олгох эсэхийг хуулийн дагуу шийддэг.

СХД-ийн С.Баярбат
-Сайн байна уу. Орон нутагт газар авах бол яаж авах вэ?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар орон нутагт газар өмчлөх хүсэлтийг тухайн аймаг, сумын Засаг даргад гаргана. Хэрэв та нийслэлийн иргэн бол нийслэлийн нутаг дэвсгэрт газар үнэгүйгээр өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг Нийслэлийн Газрын албанд хандаж гаргуулан авсны дараа орон нутагтаа хандаарай.

АНУ-аас
-Сайн байна уу? Би Америкт амьдардаг. Надад Баянзүрх дүүрэгт 600 м/кв газар бүхий хашаа бий. Энд амьдарч байгаа нөхцөлд тэр газраа яаж хувьчилж авах вэ? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Хэмжээ нь нэг хүний үнэгүй эзэмших хэмжээнд багтах уу? Хэрэв багтахгүй бол илүүг нь Улаанбаатарт байгаа ээжтэйгээ хамтарч эзэмшиж болох уу?

-Та гадаадад амьдарч байх хугацаандаа газар эзэмших эрхийг бусдын нэр дээр шилжүүлэлгүйгээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эзэмшил газраа өмчилж авах боломжтой. Ямар материал бүрдүүлж хүсэлт гаргах тухай манай сайтын "Маягтууд" буланд байгаа иргэний эрхээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй иргэдэд зориулан батлагдсан маягттай танилцаж мэдээлэл авах боломжтой.

Налайх дүүргийн иргэн Б.Ишгэн
-Гэр бүлийн хэрэгцээнд газар хувьд шилжүүлж авч байгаагүй бол гэр бүлийн хоёр гишүүн тус тусдаа газар авч болох уу?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд батлагдан гарснаар 2008 оны 5 дугаар сарын 22-ноос эхлэн нэг гэр бүлийн 2 иргэн тус тусдаа газар өмчилж авах эрхтэй болсон. Үүний тулд тухайн газар байрлаж буй дүүргийн Засаг даргад хандаж хүсэлтээ гаргаарай.

Өндөр настан Н.Зундуй
-Сайн байна уу. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Би насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. Гэр бүлийн хэрэгцээндээ зориулж газар өмчилж аваагүй байгаа бөгөөд 2009 оны төлөвлөгөөнд орсон газруудаас газар өмчилж авах өргөдөл гаргахдаа нэг мөр хүүхдүүдтэйгээ хамт нэг дор газар өмчилж авахын тулд гурван хүүхдийнхээ өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тус бүр 0.07 га нийт 0.28 га газар өмчлөхөөр тус тусад нь өргөдөл гаргаж газар өмчилж авч болохыг хэлж өгнө үү. Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн маягт нь байгаа боловч зөвхөн насанд хүрсэн хүнд л зөвшөөрнө гэх юм. Нэгэнт монгол улсад төрсөн гээд гэрчилгээ авсан ч 16 нас хүрэхлээр нь л газар өмчилж авах эрх үүсэх юм уу. Уул нь тэгэж өгнө гэхээргүй хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авч болох юм байна гэж ойлгосон маань буруу ойлголт уу? Надад тайлбарлаж хэлж өгөөч. Би нэг дор нэг мөсөн дөрвөн айлын газар өмчилж аваад жимсний мод тарьж , хүлэмж барьж үр хүүхдээ өсөхийн цагт нь хэрэг болохоор зүйл хийхийг хүссэн юм. Үнэхээр цаг хэцүү болж хүнсний аюулгүй байдал алдагдаж байна шүү дээ. Бүх л эцэг эх ингэж бодож байгаа байх аа. Даанч асуугаад явахлаар зөвхөн иргэний үнэмлэх авч байж гэх юм. Ямар замаар гурван хүүхдийн хамт нэг дор газар авч болох вэ? Зориулалт нь гэр бүлийн хэрэгцээнд гэж байгаа газар өрхийн хэрэгцээний ногоо тарина гэж газар өмчилж авч болох юм уу? Хэлж өгөөч баярлалаа та бүхэнд.

-Газар өмчлөх эрхээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй иргэн / насанд хүрээгүй г.м./ хууль ёсны төлөөлөгч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан газар өмчилж авч болно. Өөрөөр хэлбэл, та насанд хүрээгүй гэр бүлийн гишүүнд итгэмжлэлээр газар өмчлөн авч болно. Гэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.5 болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар иргэнд шинээр газар өмчлүүлэхдээ өмчлүүлэх газарт дэд бүтэц бүхий суурьшил үүсгэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга өргөдөл хүлээн авч өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, хүсэлт гаргасан иргэдийн тоог иш үндэс болгон өмчлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжилна. Харин одоо эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэхийн тулд тухайн иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ёстой буюу Газрын тухай хуульд зааснаар 18 нас хүрсэн байх ёстой.

БГД-ийн иргэн Ц.Жигмэдготов
-Хотод 0.07 га газар эзэмшдэг хүн өөр газар ногоо тарих зорилгоор Хонхор эсвэл өөр газар 1-3 га газар давхар эзэмшиж болох уу?

-Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хэд хэдэн газар эзэмших эрхтэй. Харин газар өмчилж авахдаа нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй болно.

Иргэн Ц.Мөнхөө
-Баянзүрх дүүрэгт хаана газар өмчлүүлж байгааг хэлж өгнө үү?

-Таны шинээр авахыг сонирхож буй газар нь ямар зориулалттай, хаана байрлаж байгаагаас хүсэлтээ хэнд хандаж гаргах, газар эзэмших эрх олгох журам өөр өөр байхаар Газрын тухай хуулинд тусгасан байгаа тул та сонирхож буй асуудлаараа тодорхой асуувал бид танд дэлгэрэнгүй хариулт өгөхөд бэлэн байна. Иргэнд газар өмчлүүлэх хуулиар Баянзүрхийн товчооноос цааш энэ жил газар төлөвлөлт хийсэн.

Ц.Мөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан