gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Энхболд: Хаанаас, хэн утас чагнаж байгааг мэдэх боломжтой

Улс төр
2009-06-11
0
Twitter logo

УИХ-ын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд тусгасан иргэдийн гар утасны яриаг чагнах тухай заалтыг гишүүд улсын нууц, аюулгүй байдалтай холбогдох асуудал хэмээн үзэж ийнхүү хаалттай хуралдсан юм. Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдоос зарим  зүйлийг тодрууллаа.
 
-Харилцаа, холбооны тухай хуулийн төслийг хэд хэдэн удаа хаалттай хэлэлцлээ. Ямар шийдвэрт хүрч байна вэ?
-Энэ асуудал их нарийн учраас хаалттай хэлэлцэж байна. Гишүүд, холбогдох байгууллагын хүмүүс хэлэлцсэний дүнд утас чагнах төхөөрөмжтэй байх боломжоор зарим байгууллагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хүнд гэмт хэрэг, нууц алдагдах гэх мэт явдлаас хамгаалах юм. Энэ нь цаашлаад улс орны аюулгүй байдалтай ч холбоотой. Гэхдээ хүмүүсийн ойлгож байгаатай адил хүн бүрийн утсыг байнга чагнана гэсэн үг биш.

-Иргэдийн хувьд хүн бүрийн утсыг чагнах нь гэсэн ойлголттой байгаа. Тэгэхээр ямар хүмүүсийн утсыг чагнах вэ гэдэг нь тусдаа гэж ойлгож болох уу?

-Нэг талаасаа ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа, шалгах шаардлагатай гэж үзсэн хүний утасны яриаг чагнах. Нөгөөтэйгүүр, хаанаас, хэн утас чагнаж байгаа вэ гэдгийг ч бас мэдэх боломжтой байхаар ярилцсан. Тэр утгаараа хүний эрхийг хамгаалж байгаа юм. Хэнийг чагнах вэ гэдэг нь тусдаа хуульчлагдсан байдаг. Тэгэхээр хүн бүрийн яриаг чагнах хэрэг биш гэж ойлгож болно.

-Утасны яриа чагнах эрх бүхий зургаан байгууллага байгаа гэсэн. Ямар ямар байгууллага вэ?
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг утгаараа Тагнуулын ерөнхий газарт мэдээж байна. Түүнчлэн гэмт хэрэгтнийг илрүүлэх зэрэгт тустай учир Шүүх, цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газар зэрэгт чагнах тоног, төхөөрөмж байх хэрэгтэй гэж үзсэн.

Ц.Мөнхзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан