Жиргээчид жил бүр шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Тэдний шинэ жилд улстөрийнхөн, УИХ-ын гишүүд, сайд нар ч “тууж” яваа харагдана.
Шинэ жил эхлэхдээ баахан утсаа барьсан жиргээчид байдаг ч тун удахгүй нүүр хагарна. Ер нь хаана ч утсаа барьсан хүмүүс л байдаг хойно доо.
“Жиргээчид” гэх нийгмийн нэг хэсэг бас ч үгүй улстөрийн томоохон шийдвэрүүдийг гаргахад ч нөлөөлж дөнгөнө. Тиймээс улстөрчид энэ эгнээнд багтаж, өөрийгөө рекламдахыг хүснэ. Бас твиттер орчинд өөрийнх нь талаар хар бараан цуу дэгдэх вий ч гэж айдаг биз.
Хамгийн сүүлд л гэхэд төрийн ордны баруун талд зөвхөн УИХ-ын гишүүдийн машины зогсоол байсныг жиргэн шүүмжилсээр болиулсан. Энэ мэт тэдний дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хүрнэ. Заримдаа хамхуул мэт нэгнийгээ дагаж жиргэдэг тэднийг ашигладаг улстөрийн хүчнүүд ч ажиллаад авна.
Юутай ч жилийн турш тасралтгүй жиргэсэн болжморууд 90 мянгын такстайгаар шинэ жилээ тэмдэглэхээр зэхэж байгаагаа жиргэж эхэлжээ.