Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан сард 160 цаг ажиллана гэж заасан байдаг.
Гэтэл цагдаагийн алба хаагчид нэг сард багадаа 192 цаг ажиллаж улмаар жилд дундажаар 352 цаг илүү цагаар ажилладаг аж.
“Би цагдаагийн байгууллагад 10 гаран жил ажиллаж байна. Гэтэл энэ хугацаанд шинэ жил, цагаан сар, улсын баяр наадмаар гэр бүл, хамаатан садантайгаа хамт байж үзээгүй гэж бодохоор дэндүү харамсмаар байдаг юм” хэмээн нэгэн цагдаагийн алба хаагч ярив.
Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх, ажлын орчин нөхцөл, ажлын цагийн талаар энэ удаагийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд оруулсан байна.
Цагдаагийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй харин энд ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх эрсдэл өндөртэй байдаг тул Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт, шалгалт судалгааг хийсэн юм.
Төсөв хүрэлцээгүйн улмаас илүү цаг, амралт, баярын өдрүүдэд ажилласан цалинг олгохгүй байгаа
Ингэхдээ Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймаг болон Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын алба хаагчдыг хамруулжээ.
Судалгаанд оролцсон нийт алба хаагчаас “Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ” гэсэн асуултад,
- 8 цаг – 5 хувь
- 8-10 цаг – 22 хувь
- 10-12 цаг – 33 хувь
- 12 цагаас дээш – 40 хувь гэсэн хариулт гарчээ.
Илүү цагаар ажилласан бол нөхөж амрах эсвэл 1.5 дахин болон түүнээс дээш нэмэгдүүлсэн цалин хөлс авах хуультай. Харин үүний хэрэгжилт хэр байгааг судалгаанд оролцогчдоос тодруулахад 79 хувь нь нэмэгдүүлсэн цалин хөлс авдаггүй гэжээ. Мөн баяр ёслолын өдрүүдэд ажилласан тохиолдолд ч энэ хууль үйлчилдэггүй болохыг судалгаанд дурдсан байна.
Орон тоо цөөн учраас нийтийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдал хангах алба хаагчид байнга өндөр ачаалалтай, илүү цагаар ажилладаг. Тиймээс ажлын үр дүн, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага, гэр бүлийн байдалд шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тэд хэлж байгаа аж.
Мөн төсөв хүрэлцээгүйн улмаас илүү цаг, амралт, баярын өдрүүдэд ажилласан цалинг олгохгүй байгаа зэрэг хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгааг ХЭҮК илтгэлдээ дурдав.
Тиймээс цагдаа нарт илүү цагийн нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажлын байрны орчинг сайжруулах хэрэгтэй байна гэдэг саналыг илтгэлдээ дэвшүүлжээ.