Ашигт малтмалын газар (АМГ)-аас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг өчигдрөөс эхлэн цахим хэлбэрээр олгож эхэллээ. Өчигдөр эхний 30 өргөдлийн дугаарыг олгосон байна. Эдгээр ААН-үүд өргөдлийн материалаа өнөөдөр АМГ-т авчирч өгөх үүрэг хүлээжээ.
Өчигдөр өглөө 08.00 цагт цахим өргөдөл авч эхлэхэд нийт 377 компани бүртгүүлсээс 373 нь системд нэвтэрсэн буюу дугаар авах үйл ажиллагаанд амжилттай оролцжээ.
Эхний өдрийн байдлаар цахим бүртгэл хэвийн явагдсан байна. ААН-үүдэд гарааны ижил нөхцөл олгох зорилгоор цахим бүртгэл явуулж байгаа юм. Өглөө эрт бүртгэл дөнгөж эхлэхэд ААН-үүд нэгэн зэрэг хандсанаас системд ачаалал үүсч, гацах тохиолдол гарсан аж.
Гэсэн ч 08:10:53 секундэд системээс эхний дугаарыг олгожээ. Хамгийн сүүлийн буюу 30 дахь дугаарыг 08:19-д олгосон байна. Систем зогсох, дугаарыг зүй бусаар олгох явдал гараагүй байна. Гэхдээ төхөөрөмж зөв ажиллахгүй байна гэсэн гомдол АМГ-т иржээ.
Тухайн ААН-ийн регистрийн дугаараар гомдлын дагуу шалган, газар дээр нь хариу өгч ажилласан гэдгээ АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа онцолсон юм.
Хайгуулын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо ААН-үүд өдөр бүр цахим хэлбэрээр өргөдлөө өгөхөөр төлөвлөсөн боловч үүнд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр ААН-үүд өдөр өнжөөд цахим систем рүү хандах юм. Учир нь өчигдөр дугаар авсан ААН-үүдийн материалыг өнөөдөр АМГ-ын мэргэжилтнүүд судалж дуусгана. Харин маргааш шинэ дугаар олгох ажиллагаа өглөө дахин эхэлнэ. Энэ мэтээр өдөр өнжөөд бүртгэл үргэлжлэх юм байна. Энэ нь талбайн давхацлыг хянах боломжийг ч АМГ-Т олгох аж.
Өөрөөр хэлбэл өмнөх ААН-үүдийн бүртгүүлсэн талбайд дараагийн ААН давхар бүртгүүлэх боломжгүй болж байгаа юм. Энэ мэтээр түрүүлж бүртгүүлсэн ААН АМГ-ын Кадастрын албаны нэг цэгийн үйлчилгээнд заасан цагт буюу маргааш нь өргөдлөө авчрах ёстой. Ингээд тухайн өдөртөө өргөдөлд заасан талбайн солбилцлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбилцлоос хасаад явах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АМГ-ын цахим хуудсаар тухай бүрт нь мэдээлэх аж.
ААН-үүдэд цахим дугаар олгохдоо нэг долоо хоног болон нэг сар гэсэн хоёр өөр хугацаагаар олгожээ. Эдгээрийг сунган нэг долоо хоногийн хугацаанд л цахим бүртгэлд хамрагдах эрх авсан ААН-үүд хоёр долоо хоногийн турш бүртгүүлэх эрх нь нээлттэй байна. Нэг сарын эрх авсан ААН-үүд хоёр сарын турш энэ эрхээ эдлэх болж байна.
АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Цахим бүртгэлд ашиглаж буй, 289 мянган ам.доллараар худалдаж авсан ВиПиЭн төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн гомдол гарчээ.
-Бид гарааны тэгш боломжийг ААН-үүдэд олгосон. Ер нь бол нийт 500 ААН АМГ-т хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Системд 373 компани нэвтэрсэн. Дөрвөн ААН-ийн хувьд хүссэн солбилцол нь байгаагүй байх.
-Цахим бүртгэл явуулах бааз суурийг хангасан хоёр компанийг хэрхэн сонгосон бэ?
-Бидний хувьд цахимаар бүртгэл явуулах нь цоо шинэ үйлчилгээ. Бид сонгон шалгаруулалтдаа компаниудын ийм үйл ажиллагаанд оролцсон туршлагыг нь илүүтэй харсан. ВиПиЭн төхөөрөмжийг нэг л компани оруулж ирсэн. Бид хэд хэдэн газраас санал аван, виртуал сүлжээ үүсгэх боломжтой компанийг сонгосон.
-Өчигдөр дугаар авсан боловч өнөөдөр материалаа өгөх гэхэд нь танай солбицол алдаатай байна гээд өргөдлийг нь хүлээн аваагүй тохиолдол гарчээ.
-Бид цахим бүртгэлд оруулсан мэдээллээр л өргөдөл хүлээн авна гэдэг шаардлага тавьж байна. Гомдлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана.
Хайгуулын тусгай зөвшөөрлөөс олох орлого ч нэг дахин өснө. Дор хаяж гурван тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах юм.
АМГ-ын Кадастрын албаны нэг цэгийн үйлчилгээний газрын дарга Н.Чинбаатар:
-Манай кадастрын зурганд өргөдөл хүлээж авах, төрөөс тогтоосон солбицол бүрэн бий. ААН-үүд тэндээс өөрийн дуртай солбицлоо сонгох ёстой. Гэвч алдаатай солбицол бичсэн байж болно. Цахимаар бүртгэл явуулах тоног төхөөрөмж солбицол дээр ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөхгүй. Бичсэн солбицлыг тэр чигээр нь уншаад л бүртгэлийн дугаар олгоно. ААН-үүдийн бичсэн солбицлыг шалгах нь кадастрын мэдээллийн системд холбогдон хийх бидний ажил байгаа юм. Ийм зөрүү бий. Өнөөдөр үнэхээр ийм асуудал гарсан. Тэгэхээр ААН-үүд уртрагийн 104 градусаас баруун тийших, нийт 9 сая га талбайгаас л сонголтоо хийхдээ алдсан байна.
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хадгална гэжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид зааснаар нийт хөрөнгө оруулалтад эзлэх нэг улсын хөрөнгө оруулалт 30 хувиас хэтрэх ёсгүй. Энэ дагуу л ажиллана. Хятад, Канад, Австралийн хөрөнгө оруулалт тус бүр хэдэн хувь эзэлж байгааг анхаарна гэсэн үг юм. Тусгай зөвшөөрөл хүсч байгаа ААН-үүдэд энэ талаар анхааруулсан. Цахимаар бүртгэл явуулахынхаа өмнө бид сургалт явуулан, эрх зүйн зөвлөгөө өгсөн юм. Нийт 700 орчим хүн хамрагдсан.
-Уртрагийн 104 градусаас баруун тийших гэдэг нь аль аймгуудын газар нутаг болж таарч байна вэ?
-Бид юуны өмнө судлагдаагүй талбай дээрээ өргөдөл авч эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод заасан байдаг. Энэ нь баруун аймгийн нутгууд. Уртрагийн 104 градусаас баруун тийших гэдэг нь манай орныг босоо тэнхлэгээр яг дундуур нь хуваасны баруун тал нь юм.
-Эхний 30 ААН брртгэлийн дугаараа авчээ. Энэ тоог яаж тогтоосон бэ?
-30 гэдэг тоог АМГ-аас тогтоосон. Нэг компанийн өргөдлийг судлахад манай нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтнүүд дунджаар 15 минут зарцуулна гээд тооцохоор өдөрт 30 ААН-д л бүртгэлийн дугаар олгох боломжтой байгаа юм. Өдөр өнжөөд л 30 шинэ ААН-д бүртгэлийн дугаар олгоно.
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Одоогоор 300 орчим ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэ тоо нэг дахин нэмэгдэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс олох орлого ч нэг дахин өснө. Дор хаяж гурван тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах юм.