Киноны зураг авалт бүтэн 12 жил үргэлжилж, нэг л жүжигчид тоглосоор өнгөрсөн жил нээлтээ хийсэн Ричард Линклетрийн “Boyhood” уран бүтээл үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн. Месон хүүгийн амьдралыг өгүүлэх энэхүү уран сайхны киног үзэж суухад хүү таны нүдэн дээр өсөж том болно.
Эдгээрээс гадна хүү бага багаар өссөөр байх бөгөөд кино эхлэхэд зүлгэн дээр хэвтэх бяцхан жаал нэг л мэдэхэд 18 нас хүрчээ
Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөж байгааг харуулахын сацуу өнгөрсөн үеийг танд мэдрүүлэх энэ бүтээлийг бид өөрсдийн өнгөрснийг эргэн санахгүйгээр үзэх боломжгүй аж.
Өнгөрсөн оны долдугаар сард олон нийтийн хүртээл болсон “Хөвгүүн нас” уран сайхны кино 140 шагнал хүртэж, 122 кино наадам, фестивалийн төрлүүдэд нэр дэвшжээ.
Spoiler Alert* 2002 он. Зургаан настай Месон Еванс хүү, түүний эгч Саманта нар Техаст ганц бие ээж Оливиатайгаа цуг амьдарна. Месон ээжийгээ найз залуутайгаа муудалцаж байгааг сонсох бөгөөд үүнээс хойш тун удалгүй тэд Хьюстон руу нүүж Оливиа Их Сургуульд суралцан, ажилд орох боломжтой болно.
Нэг өдөр хүүгийн эцэг Хьюстонд ирж хүүхдүүдтэйгээ хамт боулинг тоглохоор явав. Эцэг Месон хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрүүлэх болно гэж амлах хэдий ч тэднийг гэрт нь хүргэж өгөөд Оливиатай муудалцдаг. Гэвч хүүхдүүд энэ бүхнийг харж байжээ. Үүний дараа Оливиа хүүгээ дагуулан сургууль дээрээ очих бөгөөд түүнийг профессор Билл Уеллброктой танилцуулав. Месон харин профессор ээжтэй нь сээтгэнэж байгааг харлаа.
2005 он. Оливиа Биллтэй гэрлэж хоёр гэрийн хүүхдүүд хамт амьдардаг болжээ. Билл анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэйгээ үлдсэн аж. Тэд гэр бүлээрээ цагийг өнгөрүүлж, хүүхдүүд видео тоглоом тоглох бөгөөд “Харри Поттер ба Эрлийз Хунтайж” номын нээлтэд шөнө дунд очицгоодог.
2006 он. Саманта, Месон нар төрсөн эцэгтэйгээ хамт амралтын өдрөө өнгөрүүлнэ. Тэд Хьюстон Астрос багиaйн тоглолтыг үзэж, гадуур зугаалж, аавынхаа гэрт аймшгийн кино үзсээр нэг хоног өнгөрөв. Гэхдээ тэд аз жаргалтай байлаа. Харин Оливиа шинэ нөхөр Биллийнхээ хүүхдүүдэд хэтэрхий хатуу хандаж байгаа хүмүүжлийн арга барилыг зөвтгөсөөр байв. Тэр ч бүү хэл Биллээс бол Месон үсэээ засуулах хэрэг гарчээ.
2007 он. Билл архинд донтож, энэ нь даамжирсаар Оливиад гар хүрнэ. Түүнчлэн хүүхдүүдэд хатуурхаж эхэлмэгц Оливиа хүүхдүүдээ аван найзындаа очлоо. Тэрээр салах өргөдөл бичиж эхлэв.
2008 он. Эцэг Месон охиноо найз хөвгүүнтэй болсныг мэдэв. Тиймээс эцэг хүний ёсоор хүү Месон болон охин Самантадаа бага зэрэг бэлгийн боловсролын хичээл орно. Учир нь Саманта найзуудтайгаа хамт үдэшлэг хийхээр болжээ. Харин аав хүү хоёр хамтдаа аялалд гарав. Месон энэ үеэс эхлэн охидыг шохоорхож эхэлдэг. Аав нь түүнд “найрах” хичээл орно.
2009 он. Месон Саманта нар том болжээ. Тэд одоо Остны ойролцоох Сан Макрос гэдэг хотод амьдардаг. Месон сургуулийнхаа хөвгүүдэд дээрэлхүүлэх хэдий ч охидын анхаарлыг бас татдаг болов. Оливиа коллежид сэтгэлзүйн хичээл орж Афганистан, Иракын дайнд алба хаасан, өөрийнх нь ангид суралцдаг Жим гэх залуутай нэг гэрт оржээ.
2010 он. Месоны 15 насны төрсөн өдөр. Хүү анх удаа архи ууж, өвс татаж үзэв. Эцэг Месон дахин гэрлэж нялх хүүхэдтэй болжээ. Тэрээр өөрийн хадмууд дээрээ Саманта, Месон хоёрыг авч очив. Аав нь хүүгээ том эр болж байгааг тохиолдуулан Бийтлзийн цомог, хослол бэлэглэсэн бол “Хойд өвөө, эмээ” хоёр нь түүнд Библи, эртний загвартай шааз буу бэлэглэдэг. Харин Месон энэ үеэс гэрэл зураг сонирхож эхлэв.
2011 он. Месон гэрэл зургийн хичээлд суудаг болжээ. Нэг үдэшлэг дээр Шийна гэх охинтой танилцав. Тэд удалгүй үерхэж эхэлдэг. Гэвч Месон үдэшлэгээс оройтож ирэх бөгөөд Жим согтуу байж тааран түүнийг загнана. Тэгээд Оливиа түүнээс сална. /Гэхдээ Жим тийм ч муу залуу биш/
2012 он. Месон, Шийнатай хамт Техасын их сургуульд дээр очив. Энд түүний эгч Саманта суралцдаг. Саманта шинэ найз залуутай болсон. Месон найз охинтойгоо үүр цайтал коллеж болон ирээдүйн тухай ярилцана.
2013 он. Ахлах сургуулиа төгсөхийн өмнөхөн Месон найз охиноосоо салав. Хүү гэрэл зургийн тэмцээнд орж мөнгөн медал хүртэх бөгөөд үүний ачаар коллежийнхоо сургалтын төлбөрийг олдог. Месоны гэр бүлийнхэн түүнд амжилт хүсэж, эцэг нь хүүдээ салалтын тухай зөвлөгөө өгнө.
Ингээд Месон гэрээсээ явах өдөр ирлээ. Гэвч ээжид нь энэ бүхэн хамгийн гунигтай санагдах аж. “Шувуухай даль жигүүр нь ургаж үүрээ орхин ниснэ”. Мэдээж хэрэг хүн бүхэнд л энэ цаг мөч ирдэг. Месон дотуур байранд ирж, шинэ найз, шинэ сургууль гээд бүх зүйл түүний хувьд шинээр эхэлнэ.
“Хөвгүүн нас” хэмээх энэхүү кино танд Америкийн сүүлийн үеийн түүхийн хичээл орно. Киноны дунд хэдэн он гэдгийг илтгэх ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй. Харин оронд нь тухайн жилийн онцлох дуу сонсогдож, ном зохиолын нээлт болж, эсвэл хэн нэгэн Иракийн дайны тухай ам нээнэ. Эдгээрээс гадна хүү бага багаар өссөөр байх бөгөөд кино эхлэхэд зүлгэн дээр хэвтэх бяцхан жаал нэг л мэдэхэд 18 нас хүрчээ. Бараг л гурван цагийн урттай энэ бүтээлийг заавал үзээрэй.