Монголчуудыг Цагаан сар тэмдэглэж байх зуур, хоёрдугаар сарын 20-нд хүүхдүүдийн дунд алдартай “Том ба Жерри” хүүхэлдэйн кино 75 нас хүрлээ.
Дэлгэцнээ анх гарсан даруйдаа тэнэгдүүхэн, харамч муурыг Жаспер, харин овсгоотой хулганыг Жинкс хэмээн нэрийджээ. Анх “Мууранд шанг нь хүртээв” гэсэн нэртэйгээр дэлгэцнээ гаргасан гэдэг.
Энэ нэр ямар нэгэн байдлаар 163 анги бүрийд хамааралтай гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Хүүхэлдэйн киног 1967 он хүртэл хийсээр иржээ. 116 ангийг Уильям Ханна ба Жозеф Барбера нар бүтээсэн бөгөөд энэ бүтээлээрээ үнэхээр алдартай болцгоосон юм.
Уг киног бүтээхэд оролцогч гурав дахь чухал хүн бол продюсер Фред Куимби байжээ. Муур болон хулганын өнөөгийн нэр хоёр дахь ангид бий болж, нэг жилийн дараа 1941 онд дэлгэцнээ амилсан аж.
Хүүхэлдэйн кино бүтэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн бол хөгжмийн зохиолч Скотт Брэдли. Тэрээр жааз, сонгодог хөгжмийг чадамгай ашиглаж чадсан нэгэн. “Том ба Жерри” Оскарын шагналыг долоон удаа хүртсэн төдийгүй өөр бусад төрлийн шагналыг ч нэг бус удаа хүртсэн байдаг юм.
Том, Жерри хоёр орон зай, цаг хугацаанд аялж, найз нөхөд, дайсантай болж, гэнэт төрөл садан гарч ирэх мэтээр анги бүр өөрийн гэсэн онцлогтой болж байсан. Хоёр гол баатрын дүр төрх ч цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн аж.
Том, Жерри хүүхдүүдэд төдийгүй нас бие гүйцсэн хүмүүст ч маш их таалагддаг байсан хэдий ч ихээхэн шүүмжлэлд өртсөн гэдэг. Гэхдээ энэ олон жилийн турш бие биетэйгээ хөөцөлдсөн хэвээр үлдсэн нь энэ хүүхэлдэйн кино үнэхээр хүчтэй болохыг илтгэх мэт.