Байгууллага, салбар бүр тухайн оныг “Хөгжил, дэвшил, амжилт, ашгийн… жил” болгон зарладаг нь шинэ юм биш. Гэхдээ юуны тулд ийн зарласнаа дарга нараас нь эхлээд ажилтан хүртлээ ойлгож, мэдэж байгаа болов уу. Бусдыгаа даган дуурайхдаа уриа лоозон дэвшүүлдэггүй л байгаасай. Учир нь бараг долоо хоног, сар, жил бүрийг уриа, уриалга, лоозонгоор Засгийн газраасаа эхлээд бүх байгууллага “чимж” буй ч үр дүн гардаг, эсэх нь тодорхойгүй.
Манай Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороо, албан байгууллагуудын олонх нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, зарим нь бүр мөрөөдлийн гэмээр уриа лоозон дэвшүүлж, түүнийгээ байгууллагынхаа хүндэт самбарын оройд жилийн турш байрлуулах болсоор цөөнгүй жилийг үджээ. Бүр уриа, уриалгадаа зориулсан лого гаргахын тулд ажилчдынхаа дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, зарим нь бусдад захиалга өгөн бичүүлдэг болсон.
Дээр нь уг уриагаа биелүүлэх сургалт, сурталчилгаа зэрэгт зориулан төсөв гаргаж, бас ч гэж нэлээд ажил болдог. Гэсэн ч Засгийн газар хийгээд яам, агентлаг, аймаг, дүүрэг, байгууллагуудын гаргасан “Хариуцлагаа сайжруулах”, “Хүнд суртлаа халах”... гэх мэт уриа, лоозонгийн хэрэгжилтийг хэн шалгаж, дүгнэдэг, үр дүн нь юу байв гэдэг өнөөдрийг хүртэл тодорхой бус.
Гэрэл гэгээтэй уриа, зорилт тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд сургалт, семинар зохион байгуулж байгааг буруутгах аргагүй. Гэвч энэ нь хэлбэр төдий зүйл болж хувирч байгаа нь сар, жилийн хугацаанд үр дүнд хүрэхээргүй, зарим нь бүр хэзээ ч бүтэхгүй уриалга дэвшүүлдгээс харагдана. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онд дэвшүүлсэн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгаас улбаалж бараг аймаг, дүүрэг, хороо бүр “Архигүй” хэмээх угтварыг өмнөө авч, багагүй шоу хийсэн. Гэвч үр дүн гаргасан нь хэд бол. Үүнийг 2012 оноос хойш архины үйлдвэрийн тоо буурсан ч үйлдвэрлэл, болоод борлуулалтын хэмжээ өмнөх жилүүдийнхээс 17 хувиар өссөн үзүүлэлтээс харж болно.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар спирт 1925, архи дарс 24774, шар айраг 64 сая литрийг үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан байна. Энэ нь өмнөх оныхоос дээрх хувиар өссөн үзүүлэлт. Түүнчлэн манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна архи, согтууруулах ундаа борлуулах цэгийн тоо улсын хэмжээнд хоёр жил гаруйн хугацаанд 350 гаруйгаар нэмэгдэж, 6150 болжээ.
Үүний 4000 орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй. Статистик дүнгээс үзэхэд, нийт гэмт хэргийн гуравны нэг нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд буюу нийт хэргийн 57.7 хувийг согтуугаар үйлдсэн байх юм. Энэ нь “Архигүй Монгол” гэсэн уриа дэвшүүлснээрээ монголчууд архи уухаа больж, архидалт буураагүйн нотолгоо. Түүнчлэн “Авилгагүй Монгол”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье”, “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая”, “Гэр хороололд хөгжил ирнэ”, “Эх бичгээ эзэмших эхлэлийн жил”, “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” гэх мэт мөрөөдлийн жагсаалт ар араасаа хөвөрнө.
Энэ оны хувьд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тэргүүтэй цөөнгүй аймаг, байгууллага 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ.
“Авлигагүй Монгол”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье”, “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая”, “Гэр хороололд хөгжил ирнэ”, “Эх бичгээ эзэмших эхлэлийн жил”, “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” гэх мэт мөрөөдлийн жагсаалт ар араасаа хөвөрнө.
Уг уриалгыг хэрэгжүүлж буй Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатараас энэ хүрээнд ямар ажил зохион байгуулах тухай тодруулахад “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон үйл ажиллагааг дэмжиж олонх аймаг, сум, байгууллага тухайн жил юунд түлхүү анхаарч, хөрөнгө зарах вэ гэдгээ тодорхойлдог. Хөвсгөл аймаг 126 гаруй мянган хүн амтай, нийт хүн амын 70-аас доошгүй хувь нь 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд. Тиймээс залуусын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг сайжруулж дэмжихээр 2015 оныг аймгийн хэмжээнд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.
Орон нутагт ажилгүйдэл их байдаг. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны төвшин тааруу талдаа. Тиймээс залуучуудыг идэвхтэй, санаачилгатай, зорилготой байлгах, тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдүүлэх, амьдралын төвшинг сайжруулах үүднээс энэ жилийг ингэж зарласан. Залуусын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд аймгийн 125 багийн 125 залууг Удирдлагын академийн сургалтад хамруулах, Хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, Урлаг, спортын хоёрдугаар наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд тодорхой хэмжээний төсөв зарцуулна. Бид үр дүнгийн хэрэгжилтээ жил бүр гаргаж, дүгнэж ирсэн” гэлээ.
2014 оныг Хан-Уул дүүргийн ИТХ-ааас “Архидалтгүй хороо” болгон зарласан. Уг ажиллагаа үр дүнгээ хэрхэн өгсөн талаар тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодруулахад “Хан-Уул дүүргийн ИТХ-аас 2014 оны хагас жилийн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үед “Архидалтгүй хороо” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Тус хөтөлбөрийн хүрээнд архидалт болон түүнээс үүдэлтэй гэмт хэрэг өндөр байгаа 5,6,7 дугаар хороог түшиглэн цөөнгүй ажил зохион байгууллаа. ХУД хороод болон дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамжийн хэлтэстэй хамтран иргэдийг “Архидалтгүй хороо” хөтөлбөрт хамруулах, орон гэртэй болгох, хувцас хэрэгслээр хангах зэрэг ажил зохион явуулсан нь тодорхой үр дүнд хүрсэн.
Түүнчлэн 30 орчим иргэн архинаас хамааралтайгаа хүлээн зөвшөөрч, архины хор хордлогоо тайлуулах хөтөлбөрт хамрагдсан. Энэ нь нийслэлд анх удаа Хан-Уул дүүрэг “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь бодит үр дүнд хүрч, эдийн засаг, нийгмийн 2015,2016 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал хүргүүлсэн” хэмээв. Энэ мэтээр дэвшүүлсэн ажлынхаа тухай тайлан тавьж, үр дүнг тодорхойлох хүн бишгүй бий.
Гол нь залуусын амьдралд өөрчлөлт орж, ажлын байр нэмэгдсэн, амьдрах орчин нь сайжирсан, эсэхээр л тухайн байгууллага, хороо, дүүрэг, аймгийн зарласан уриа, лоозонг дүгнэмээр байна. Үр дүн гаргаагүй бол тодорхой хөрөнгө мөнгө зарцуулсан энэ ажилд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.
Байгууллага, хамт олон тухайн жилд уриа лоозон тавьж, түүнийхээ төлөө ажилладаг уламжлал 1960-аад оноос үүдэлтэй. Гэхдээ соц нийгмийн үеийн уриа лоозон арай л амьдралтай байсныг баатарчуудын уриа, пионерийн чин эрмэлзлэл, эвлэлийн тангаргаас харж болно.
- “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой,
- “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр байх ёстой. Бат түшиг болсон энэ хоёр тулгуур баганагүйгээр социализм хөгжиж бэхжиж чадахгүй”,
- “Хоёр их хурал-нэг зорилт”,
- “Нам, ард түмнийхээ хувьсгалт дайчин, хөдөлмөрч уламжлалаас цуцалтгүй суралцаж, хичээл сурлагадаа мэрийн шамдаж арвин их эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрийн дадлага хослон эзэмшиж, олон нийтийн үйлсэд идэвхтэй оролцож, сурлага, хөдөлмөр, хүмүүжлийн гялалзсан амжилтаар эх орон, нам, засгийнхаа ачийг хариулах нь хүүхэд багачууд та бүхний эрхэм дээд зорилт мөн”,
- “Пионер багачууд аа, та нар бол төрөлх хайрт эх орондоо социализм, коммунизмын саруул сайхан барилгыг цогцлон босгох эрхэм хувь тавилантай хүмүүс юм”,
- “Зөвлөлт анд нөхдөөсөө сурцгаая”,
- “Энхрий хайрт намынхаа ойг сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, олон нийтийн ажлын гарамгай амжилтаар нэр төртэй угтацгаая”,
- “Эрэгтэй шурагтай техникээ эмээлтэй хазаартай морь шигээ эзэмшье”,
- “Ухамсарт ёс суртахуун хүнийг удирдан зална, Хөдөлмөр хүнийг бий болгоно,
Энэ мэтийн уриа, лоозонгоос иргэдийг хөдөлмөрлүүлэх, ажилд сургах, цэвэрч нямбай байдалд үлгэрлэхэд чиглэж, тиймдээ ч тэр үеийн хүмүүс “Ажилч, хичээнгүй, үнэнч, шударга” байсан хэмээн өдгөө үнэлэгддэг биз ээ.
Б.Март