Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр “Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол салбарууд болох уул уурхай, харилцаа холбоо, мэдээлэл технологи, барилгын салбарын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж олгох тус форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ.
Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн олон төлөөлөгч багтсанд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол-Болгарын бизнес эрхлэгчид нүүр тулан уулзаж, цаашид хамтран ажиллаж бодит үр дүнд хүрэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэлээ.
Мөн хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжих гурван гол хүчин зүйл байгааг дурдлаа. Түүхэн болон өндөр хэмжээний улс төрийн айлчлалууд хийгдэж байгаа нь эдийн засаг, бизнесийн түншлэлийг эргэн сэргээх, харилцан ашигтай зарчимд суурилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхол байгааг илтгэж байна.
Манай хоёр улс мэдээлэл технологи, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Монгол Улсаас Европын холбооны орнууд руу, Болгар Улсаас ОХУ, алс дорнод, БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, бие биендээ гарц болох бололцоо байгаа гэж харж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Мөн Монгол-Болгарын бизнес, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ технологийг нутагшуулах, шинэ зах зээл рүү гарах та бүхний хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана гэж онцолж хэллээ. Форумд Болгар Улсын 25, Монгол Улсын 60 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.