Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хамтын ажиллагааны талаар “Сар гаруй хугацааны өмнө би "Оюутолгой"-н уурхайн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон танай компанийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр асуудалгүй борлуулагддаг учраас өрсөлдөгчид биш, хамтрагч юм. Тиймээс Монгол дотроо хамтран ажиллах нь зүйтэй гэж хэлсэн. Хоёр үйлдвэрийн удирдлага энэ чиглэлийн дагуу өнөөдөр гэрээ байгуулж байна. Энэ хоёр үйлдвэр баяжмал үйлдвэрлэдэг, төстэй үйл ажиллагаатай. Компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохдоо боломжийн хэмжээгээр нийлүүлэн гаргах нь Оюутолгойн гэрээг сайжруулах, эсэхээс илүү Монголын эдийн засагт хэрэгтэй учраас хамтран ажиллаж байна. Дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд жил ирэх тусам Монголоос худалдан авдаг худалдан авалтын хэмжээ болон бүтээгдэхүүний нэр төрөл өсч байгаа юм. Тэр туршлагаасаа “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн байгаа юм. “Оюутолгой” ХХК-ийн хувьд ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс давуу тал олон, үзүүлэх зүйл их бий. Тиймээс хамтын ажиллагаа зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хүрээнд биш олон чиглэлийг хамарч байна” гэлээ. Мөн “Оюутолгой” ХХК 15.000 хүн амтай хот байгуулах үүрэгтэй бөгөөд далд уурхайн асуудал шийдэгдэж байгаа учраас удахгүй энэ ажил хийгдэх ёстой гэсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар асуудалд өргөн цар хүрээтэй хандан, тэргүүн туршлагаасаа суралцаж, Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.