БНТУ-ын Элчин сайдын яам энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийнэ. Мөн Туркийн “Эбру” (усан дээрх гар зураг) зураач Айшегүл Кавасын уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын урчуулын эвлэлийн хороонд дэлгэх юм байна. Үүнээс гадна тэрбээр Чингис хааны талбайд Туркийн “Эбру” урлагийг олон нийтэд танилцуулна.
Соёлын өдрүүдээр Туркийн Кемпински зочид буудлын тогооч нар хүрэлцэн ирж Турк хоолны өдөрлөг зохион байгуулах аж.
Олон улсын кино наадмуудын шагналт таван киног Туркийн кино долоо хоногийн хүрээнд олны хүртээл болгоно.