gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай Ерөнхийлөгч хамгийн намхан нь биш

2009-06-10
0
Twitter logo
0
Twitter logo
2009-06-10

Монголчууд ерөнхийлөгчөө сонгох гэж нэлээдгүй л юм болов. Сайн муу сайхан муухайг нь уудалсан сонгуулийн компанит ажил явагдаж ард түмний сонголтод нөлөөлөх гэж нэлээд үзлээ. Энэ үеэр Элбэгдоржийн өнгөрсөн амьдралаас авахуулаад өндөр намыг нь хүртэл өөлж байлаа. Яахав пиар, имиж мэтийн үүднээс аваад үзэхэд 162 сантиметр гэдэг Европийн нуруулаг улс төрчидтэй харьцуулбал тийм ч сайн үзүүлэлт биш боловч дэлхийн улс төрчид тэр дундаа ерөнхийлөгч, ерөнхий сайд нар үргэлж нуруулаг байгаагүй юм байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын ерөнхийлөгч асан Владимир Путин 170 см өндөр байсан бол одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн (ерөнхийлөгч Элбэгдоржтой адил) 162 см / таван фунт гурван дюйм/ өндөртэй юм байна. Тиймээс ч Оросын сэтгүүлчид түүний зургийг авахдаа доороос нь эсвэл бусад хүмүүсээс нэг алхам урагшлахыг зөвлөдөг болсон аж. Гэвч Дмитрий хамгийн намхан нь биш юм. БНАСАУ-ын удирдагч буюу Умард Солонгосын Ардын армийн зэвсэгт хүчний командлагч, Солонгосын ард түмний "Агуу их удирдагч" Д.Медведевтэй бараг чацуу буюу 160 см өндөр аж.

Мөн дээрх хоёрыг бодвол арай өндөр боловч Францын ерөнхийлөгч Николя Саркози намхан удирдагчдын тоонд багтах нэгэн. Түүний өндөр нь 168 см бөгөөд манай ерөнхийлөгчтэй зэрэгцээд зогслоо гэж бодоход бараг л адилхан харагдана гэхэд буруудахгүй юм байна. Харин дэлхийн хамгийн намхан ерөнхийлөгч бол Мексикийн ерөнхийлөгчөөр 1867-1882 онд ажиллаж байсан Бенито Хуарес байсан юм байна. Түүний  биеийн өндөр ердөө л 135 см байв. Мөн л 1932-1934 онд ажиллаж байсан Австрийн Канцлер Энгельберт Дольфус түүнээс нэг их ялгараад байхгүй бөгөөд 148 см нуруутай нэгэн байж. Тэднээс арай өндөр байсан нь Израилийн анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион болон Хятадын удирдагч Дэн Сяопин нар 150 см өндөртэй байжээ.

Мөн Палестины удирдагч Ясир Арафат 155 см бол Орост Сталины дараа гарч ирсэн Никита Хрущев 158 см өндөр байсан юм байна. Ингээд урьдын болон одоогийн намхан удирдагчдын талаар ярих юм бол Францын жанжин Наполеон Бонапартыг орхиж үл болно. Дайнч жанжин үнэн хэрэгтээ Францчуудын хэлдгээр 165 см биш, ердөө л 155 см өндөртэй байжээ.

Өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяр 180 см өндөртэй байсан болохоор хүмүүсийн ингэж ярих нь зүйн хэрэг ч байж мэдэх. Тэглээ гээд чадварлаг удирдагч байхад намхан нуруу тийм их нөлөөлнө гэж үү. Харин ч түүхээс харахад сайн удирдагчид намхан байсан юм шиг.

Э.Баяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан