Дуучин BX-ийн шинэ цомгийн нээлт энэ даваа гаригт болж өнгөрсөн юм. Түүний энэхүү хоёр дахь бие даасан цомог нэлээд хугацаанд дуншиж байж гарсан бөгөөд цомгийг нь хүлээсэн BX-ийн фенүүдэд томоохон бэлэг болжээ.
Шляп малгай захдуулан тавьж, костюм өмсөн өөрийн стилиэ тодорхойлж байсан түүний энэ хэв маяг шинэ цомогноос нь “ханхлахгүй”.
Учир нь хөгжмийн хувьд өмнөх цомгийг бодвол илүү хэмнэлтэй, хурдан темптэй дуунуудыг шинэ цомогтоо оруулжээ.
“I have a dream” буюу Надад мөрөөдөл байна гэх шинэ цомогт залуусын дунд хит болсон “Promise”, “Gate”, “In the club”, “100%” болон “Луйврын хот”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Ийм нэгэн дурлал-2” киноны дуунууд багтсан байна.
Тус цомгийн тухай болон BX-ийн хувийн амьдралын талаар түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна.
-Шинэ цомгийн онцлогийн талаар яриагаа эхэлье. Хөгжмийн хувьд нэлээд шинэ зүйлийг эрэлхийлсэн гэж байсан?
-Тийм ээ. Нэлээд удаан хүлээлгэсний эцэст цомог маань хэвлэлтнээс ирж, энэ сарын 8-ний өдөр нээлтээ хийлээ.
Энэ цомгийг анх хийх болсон цагаас хөгжим, дугаралтын хувьд арай өвөрмөц, шинэлэг байдлаар хийе гэж зорьсон. Миний хувьд анх дуулдаг байсан поп маягийн хэв загвараа эвдэж, жаахан хэмнэлтэй, орчин үеийн хөгжмийн дугаралттай, хүчтэй, доргио дуунуудыг дуулахыг баримталсан. Агуулгын хувьд зорилго маань цомгийн нэрнээс л харагдаж байгаа байх. “I have a dream” гээд. Надад мөрөөдөл байна, хүн болгонд мөрөөдөл байдаг. Тэр дундаа залуусынхаа хүсэл мөрөөдлийг, тулгамдаж буй асуудлуудыг дуугаараа илэрхийлж энэ цомогтоо шингээж өгөхийг хүссэн.
1960-аад оны үед залуусын маш том хөдөлгөөн, урсгал баруунд өрнөж байсан. Хиппи гээд бид ярьдаг. Тэр үед Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин
Льютер Кинг “I have a dream” гэж хэлж байсныг орчуулахгүйгээр энэ цомгоо нэрлэсэн.
Тиймээс ч цомгийн маань хавтасны загвар ерөнхийдөө хүсэл, мөрөөдөл, тэмүүллийн илэрхийлэл болох шар, улаан, ягаан гээд тод өнгүүдийг сонгосон.
Мөн хөгжмийн чанар, дуугаралтад анхаарч, шинийг эрэлхийлж хөгжмийн продюссерээр Oki гэж залуутай, хөгжмийн найруулагчаар Рагу, болон “Negun” хамтлаг, Цэрэн гээд дандаа залуучуудтай хамтарч ажилласан. Гэх мэтчилэн олон шинэлэг зүйлийг эрэлхийлж, чанартай бүтээл гаргахын тулд нэлээд цаг хугацааг зарцууллаа. Ямартай ч цомгийнхоо ард гарсандаа баяртай байна.
-Шинэ цомгийн өдөрлөг бас их гоё болсон гэсэн. Энэ тухай?
-Цомгийнхоо нээлтийг хийх тухай сурталчилгааг нэг их идэвхтэй хийж чадаагүй. Яах бол доо гэж жаахан санаа зовж байсан ч намайг дэмждэг, сонсдог олон залуу нээлтэд ирж, халуун дулаан уур амьсгал дунд нээлт маань болж өнгөрсөн. Эхэлж ирсэн залуустаа цомгоо үнэгүй бэлэглэж мөн 30 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулсан байгаа. “Hi-Fi”-аас гадна CD-гээ кино театруудаар борлуулах санаа байна. “Тэнгис” кино театрт худалдахаар сая ярилцаад ирлээ. Бүтвэл “Өргөө” кино театрт зарах байх. Учир нь шинэ цомогт маань олон киноны дуу орсон байгаа.
-“I have a dream” цомгийн нээлт болчихлоо. Үүнийг дагаад шинэ бүтээлийн баяр цаашлаад тайлан тоглолт зэргийг төлөвлөсөн болов уу?
-Мэдээж CD-ний баярыг илүү амьд орчинд хит болсон болон хүмүүсийн огт сонсоогүй байгаа шинэ дуунуудаа танилцуулах арга хэмжээг бид төлөвлөж байгаа. Гэхдээ арай шинэлэг байдлаар яаж хийх вэ гэж бодоод л байна.
Цоо шинэ дуунууд гэснээс хошин шогийн жүжигчин Хүрэлээ ахтай хамтраад “Эргэлзээ” гэж дуу хийсэн байгаа. Энэ дуунд Хүрэлээ ах “Эргэлзээ” гэж хошигнолоо өөрийн хоолойгоор уншсан. Нийгэмд байдаг олон эргэлзээтэй асуудлуудыг тусгасан дуу болсон. Цомгийн маань ерөнхий санааг бас их илтгэж өгсөн уран бүтээл болсон байгаа.
Мөн “Biography” гээд миний намтарыг өгүүлсэн цоо шинэ дуунууд орсон. Энэ бүх дуунууд олонд хүрээд, танигдаад ирэхээр намраас тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Одоо бүх зүйлд ганцаараа гүйгээд байгаа болохоор жаахан ганцаардах явдал байгаа.
-Энэ зун юу хийхээр төлөвлөж байна?
-Энэ зун дээрх шинэ дуунууддаа клип хийнэ. Гадагшаа явж тоглолтоо хийх санал ирсэн. Түүнчлэн Quiza, Агиймаа, Эгшиглэн бид нар хамтраад зуны өнгө төрх, залуусыг илтгэсэн цоо шинэ дууг гаргах гээд “New star” студид бичлэгэнд орж байгаа. Энэ долоо хоногоос клип нь хийгдэх байх. Мөн энэ зун “Луйврын хот” болон өөр шинэ кинонуудад “бяцхан” дүр бүтээх ажил байгаа.
-BX тэгвэл дуулахаас гадна жүжигчин болохоор ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Баруунд уран бүтээлч хүний нэг замнал байдаг ш дээ. Тэр нь дуулж байгаад жүжигчин болох эсвэл жүжигчин байж байгаад дуучин болох ч юм уу. Кино урлагт цаашдаа бас хүчээ сорих бодол бий.
-Чи чинь дуунуудынхаа үгийг өөрөө бичдэг бил үү?
-“My love” дуунаас эхлээд уран бүтээлийнхээ шүлгийг өөрөө бичдэг болсон. Шинэ цомогт орсон дийлэнх дууныхаа шүлгийг мөн өөрөө бичсэн. Шүлгийн тал дээр Quiza-тай бас хамтарч ажиллаж, нэлээд уран бүтээл хийж байгаа.
-Дуулах, жүжиглэх, шүлэг бичих гээд олон зүйлээр оролдож, амжилттай явж байгаа юм байна. Бусдаар өөрийгөө хөгжүүлэх, сурч, боловсрох тал дээр анхаарч байгаа л байх.
-Алхам бүртээ өөрийгөө хөгжүүлэхээр ажиллаж байна. Чиний хэлсэн зүйлүүдээс гадна хөгжим тоглох чадвараа хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал, төгөлдөр хуур сайн тоглож сурахаар чармайж байгаа.
Яг жүжиглэх тал дээр энэ чиглэлийн сургуульд сурах эсвэл чадварлаг жүжигчнээр хичээл заалгах бодол байна. Юутай ч хоёр дахь цомог маань бэлэн боллоо. Одоо үргэлжлүүлээд гурав дахь цомгийн ажилдаа орж байна. Дараагийн цомгоо ямар хүмүүстээ хамтарч хийх вэ, ямар дуунууд оруулах вэ зэрэг ажил хийгдээд эхэлсэн. Эхний ээлжинд гурван дууны хар зураг гараад байна.
Миний үндсэн зорилго болох сайн дуулах ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд мэдээж байнга л хичээллэж, бэлтгэл хийж байна. Ганцхан Монголдоо гээд байлгүй гадны улс орны дуучидтай өөрийгөө харьцуулж, хөгжүүлэхийг хичээдэг. Тиймээс ч өнгөрсөн жил оролцсон олон улсын фестивальдаа дахин оролцохоор төлөвлөж байгаа.
-Охидууд бас энэ асуултыг асуугаасай гэж бодож байгаа байх. Найз бүсгүйтэй болсон уу. Гэр бүлтэй болохоор төлөвлөж байна уу?
-Одоо найз охинтойгоо хамт амьдарч байгаа. 25 нас хүрч байна. Дандаа ганцаараа, “салхи” мэт яаж явах вэ дээ. Найз охинтойгоо хамт амьдраад эхэлсэн чинь олон зүйлийг ойлгож байна. Би өөрийнхөө зарим зан чанарыг мэддэггүй юм байна. Хүнтэй хамт амьдраад ирэхээр өөрийнхөө муу, сайн олон чанарыг олж харж, мэдэрдэг юм байна. Тиймээс алдаатай, оноотой зүйлээ засаад бага зэрэг буурь сууж байгаа гэж хэлж болно.
-Дээр чиний ярьсанчлан сүүлийн үеийн уран бүтээлчдийн дууны өнгө аяс бага зэрэг өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа залуу дуучдын дууны шүлэг, утга агуулга их эх орноо гэсэн эрмэлзлэлтэй, шүүмжлэнгүй хандсан байдалтай болж эхэлж буй мэт. “I have a dream”, “Луйврын хот” киноны дуу гээд. Энэ үүднээс залуучууддаа хандаад эх орны гоё уриа хэлэх байх гэж бодож байна.
-Бид тодорхой хэмжээгээр залуучуудынхаа төлөөлөл болж байгаа учраас уран бүтээлээрээ эх оронч үзэл, болж бүтэхгүй байгаа зүйлийг асуудал болгон гаргаж ирэх хэрэгтэй. Өдөр болгон “гоё байна, сайхан байн аа, хө” гээд дуулаад байх нь нэг их зөв гэж бодохгүй байна.
Залуучууд маань ихэнх нь гадагшаа явахыг хүсч байгаа. Олон ч залуу харийн орныг зорьж байна. Мэдээж энэ залуус эх орондоо шинэ зүйлийг, хөгжлийг авчрах нэг том шалтгаан, түлхүүр болж байгаа. Тиймээс гадаадад явж, сурч, боловсорч, ажиллаж буй бүх хүн эх орондоо эргэн ирж ихийг хийж, бүтээгээсэй гэж боддог. Залуучуудын хүсээд байгаа сайхан амьдрал, эх орны хөгжлийг та бүхэн л бүтээж чадна шүү дээ.
Тиймээс ч энэ бүгдийг бид уран бүтээлээрээ уриалж, хэлэхийг оролдож байна. Эцэст нь хэлэхэд, хүн болгонд мөрөөдөл байдаг. Сайн сайхан мөрөөдөл бүхэн биелэх болтугай.
Дуучин BX-ийн “I have a dream” цомгийг бид удахгүй “Хөгжим” булангийнхаа “Татъя” болон сүүлд нэмэгдсэн дуундаа оруулж, Та бүхэндээ хүртээл болгох болно.
Ярилцсан: Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/