Ардчилсан ерөнхийлөгчөө сонгосон Монгол оронд аагим зун ирлээ. Сая гаруй хүнтэй Улаанбаатарын гудамж цэцэг шиг охидоороо гоёж байна. Аливаа хотын нүүр царай иргэншлийн түвшинг охидоор нь шинждэг гэдэг. Нимгэн даашинз, булбарай төрхөндөө өөр өөрийн гоо сайхныг тунхаглаж яваа Монголын шинэ цагийн охидыг энэ удаад эрчүүдийн нүдээр харахыг хичээлээ. Хүн бүрийн секс үнэлэмж мэдээж адилгүй. Гэхдээ өнгөрсөн зуунд энэ тодорхойлолтонд манлайлж ирсэн олны танил сайхан бүсгүйчүүдийг шинэ цагийн их хотын гоо сайхны идеаль, тачаадам бүсгүйчүүдийн жагсаалт зугуухнаар гээж ирсэнтэй санал нэгдэх цаг иржээ. “Үйлтэй хорвоо дээр үзэсгэлэн ч хуучирдаг юм” гэж эрос хатагтай дуулдаг шиг л...
Мөнхийн залуу Э.Одгэрэл, жүжигчин О.Энхтуул, нэвтрүүлэгч Ичинхорлоо, С.Чимгээ, Сараа, Ариунаа гээд цөөхөн нэрэнд эргэлдэх өргөмжлөл жам ёсоор шинэ үед илгээгдэж байна. Та бидний амьдралын алхам бүрт, телевиз, кино тайзнаа дүр төрх, дуу хоолой, гадаад үзэмжээрээ хараа булаам дайралтыг өдрөөс өдөрт хийсээр байгаа халуухан охидыг залуус хэдийнэ интернэт сайтаас эхлээд өөрсдийнхөөрөө хүлээн зөвшөөрчээ. Юуны өмнө "sеху" үнэлэмжийг эрчүүд чухам аль талаас нь яаж тодорхойлох нь мэдээж чухал. Ёстой л нөгөө "далдын мөрөөдлийг зүрхэнд үерлүүлнэ" гэдэг шиг дур хүсэл өдөөгч, сэрэл сэтгэхүй эзэмдэгч гэдэг утгаар нь онцгойллоо. Бурхнаас заяасан бие цогцос, дуу хоолой, ааль аяг, арьсны өнгө, үйл, хөдлөл, харц гээд үсний үзүүрээс, хөлийн хуруу хүртэл хамаарч болох "sеху" жагсаалтанд дараах охидыг "МНӨ" нэрлэж байна. Бидний амьдран буй цаг үе нээлттэй, чөлөөтэй болохын хирээр хүмүүсийн дотоод сэтгэл улам хумигдмал, хуурамч болоод ч байх шиг. Цагтаа жүжигчин О.Энхтуул "Сайхан бүсгүйн 21 шинжээс надад 2 нь л дутуу" гэж хэлээд хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Эрос Ариунаагийн дэггүйтэл ч бидэнд мартагдаагүй байна.
Дэлгэцийн секс дүр төрх
Хувийн амьдралаасаа болж амжилтаа хойш татуулж байх одонд төрсөн мэт жүжигчин Д.Пүрэвсүрэнг "сайхан бүсгүй жаргадаггүй" гэх үг тодорхойлох шиг хааяа санагддаг юм. Хаанаас нь ч харсан царай зүс, бие хаа төгс энэ бүсгүйд хиймэл засварууд нь уг нь илүүц гэмээр. Урлагийн "өмч", тайзны хүн гэх утгаар нь бол ойлгож болох талтай. Эмоци нь нүүрэндээ илхэн уншигддаг Пүүжээгийн охиныхоо ааваас салах үеийн дотоод хямрал тайзан дээрх алхалтаар нь хүртэл илчлэгддэг байлаа.
Клип, кино дэлгэцийн бүтээлүүддээ тачаангуй, ил задгай секс хэсгийг нэг их зовлонгүй гүйцэтгэж чаддаг нь жүжигчний авьяасаас илүүтэй бүсгүй хүнийх нь илбэ шид биз. Түүний уран бүтээлийн энэхүү "тэсрэлт”-үүд мэдээж ганц бие бүсгүйн амьдралаас нь зоригтой эхэлсэн. Залуу хүний амьдралын алдаа оноог өөрийнхөөрөө туучиж яваа Д.Пүрэвсүрэнг гоо үзэсгэлэнгийн хувьд нэг их өөлөөд байх юмгүй. Топ моделийн зүгээс харвал загвартаа арай намханд тооцогддог байх.
Шинэ үеийн залуус эрч хүчтэй, золбоолог энэ бүсгүйн тоглосон клип, кинонд хэдэн цагаар ч хамаагүй уягдах дуртайг хүлээн зөвшөөрөхөд таатай байна.
Арван жилийн ширээнээс нь хөтөлсөн алтны магнаттай алийн болгон холбохов. Амьдрал нулимсанд дургүй... Пүүжээгийн амжилт үргэлжлэх биз ээ.
Сарнай дэвсүүлж алхдаг Г.Оюунгэрэл
Загварын тайзнаа чамгүй хугацаанд хөдөлмөрлөж, өөрийгөө тодорхой хүрээнд таниулж чадсан энэ загвар өмсөгч бүсгүйн голшиг нарийхан бие, цорвогор уруул, намирсан шаргал үс эрчүүдийн нүдэнд тордог.
"Тахь Ко" компанийн захирал ээж болоод сүйт залуугийнхаа бизнест шаггүй туслагч байсан тэрээр эдүгээ Солонгост загварын ажлаа үргэлжлүүлж байгаа. Дэлхийн мисст улсаа төлөөлөн оролцсоноосоо хойш илүүтэй олны анхааралд өртөх болсон түүнийг ерөнхий Сайд С.Баяртай холбож, онгоцонд сарнайн дэлбээ цацуулан романтик гэгч нь алхалж байсныг нүдээрээ харсан МИАТ-ын стюардессууд ам хуурай байдаггүйдээ салхи шиг дэгдсэн яриа гаргасан билээ.
Дотуур хувцасны цөөхөн моделиудын тоонд ордог Г.Оюунгэрэл бие даасан DVD хүртэл гаргаад амжсан. Өнгөрсөн “Гоёл"-д топ өргөмжлөл горилж байсан ч талаар болсонд нерв дүүрэн Сөүл ниссэн гэх. Хүмүүнлэгийн их сургуулийг дүүргэсэн тэрээр загварынхныхаа хэл аманд бишгүй өртдөг болоод ч тэр үү улам бүр буурь зааж, хашир суугаад байгаа нь ярианаас нь тод анзаарагддаг.
Эрчүүдэд өндөр шаардлага тавьдаг, ирээдүйд ханилах нөхөртөө тавих шалгууруудаа уртаас урт жагсаачихдаг гэж ярьдаг Г.Оюунгэрэл бизнесмен сүйт хархүүгээсээ чимээгүйхэн салсан нь саяхных. Азийн хатан хаан өргөмжлөлт энэ бүсгүйг Солонгосын нэрт дизайнер Андрей Ким урьж, тайзныхаа өнгө чимэг болгож буй.
Kiwi-гийн исгэлэн охид
Монголын рок попт охидын тодотголт орон зайг нөхөж "Виагра"-г хуулбарлан гарч ирсэн “Kiwi” хамтлаг залуусын нүд чихийг баясгаад 5 жилийг үдэв. Урлагийн хүний уран бүтээлээ, тайзаа, үзэгчидээ гэх гүн хүндэтгэл эдгээр охидоос бахархам анзаарагддаг.
Дуу хоолой, бие, урин тачаангуй хөдөлгөөн, хувцаслалт, нүүр будалт, имиж стиль гээд гарамгай хослуулж чадах Кiwi зар сурталчилгааны салбарт ч амжилттай хүч сорьж буй. Шар үст Укагийн илт эзэрхийлэл зарим фенүүдийнх нь урмыг хугалдаг ч байж болох. Бүжгийн эвслээр нөгөө хоёроо хол хаях энэ бүсгүйн жүжиглэлт нь ч илүүрхдэг. Хамтлагийн отгон гишүүн хар үст Агийг хиртэй гараар баримгүй зэгзгэр цагаан, ихэмсэг охин гэх нь бий.
Түүний дөлгөөн энхрий төрхөнд зүрхээ өгөхөд ч бэлэн эрчүүд илүү эрч хүчийг, цог золбоолог байдлыг хүсэмжилдэг юм шиг. Ухнаа гуайн зээ охин өнгөт арьст Намуунаагаас халуун цуст тачаангуй имидж гомдмоор хөндий харагддагийг нуух юун. Продюссер Б.Ангирмаагийнхаа харцны аясаар хөдөлдөг тэд олон нийтэд нэг их дэл сул үг унагаад байдаггүй.
Хөлийн хуруугаа үнсүүлэх дуртай хөтлөгч
С1 телевизийн "Showbizone" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мөнхзул зөвхөн эфир төдийгүй кино дэлгэцнээ хүч сорих болсон. Захирлуудынхаа "тушаал"-аар хөхөө гаргасан ил задгай имиж, чөлөөтэй байдлаараа бусдаасаа ялгарч чадсан энэ бүсгүйн илэн далангүй эл дол болсон ярилцлага эрчүүдийн сонирхлыг эрхгүй татдаг.
Янз бүрийн стилийн дотуур хувцас сонирхдог, тэр дундаа эрэгтэй дотоож хүртэл өмсчихдөг гэж ярьдаг Зулаа сексийг ширээн дор, шкафан дотор хаана л бол хаана, хэвийн биш яаж ч хийж болно гэж үздэг.
Хөлийнхөө хуруунд үнсүүлэх дуртай, инээж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг, хөтлөгч Зулаа гэр бүлтэй. Өөрийг нь сонирхсон, санал тавьсан эрчүүдтэй ахиж харьцахгүй болтол нь шууд хэлчихдэг ч, эрчүүдээс том бэлэг авах дуртай.
Түүнд "cool" эрчүүд учиргүй таалагддаг. Зулаагийн хөх, зузаан гуя өөрийг нь юунаас ч илүү илэрхийлдэг. Биедээ зохисон мяраалаг Зулааг өөрийнх нь хэвлэлд дэлгэснээс нь тодорхойлоход нэг иймэрхүү. Хэлний мэргэжилтэй энэ бүсгүйн дэл сул хайхрамжгүй мэдэгдлүүдийг эс тооцвол шоу бизнест чамлахааргүй амжилт хүлээж байна. Гэхдээ мэдээж өөрөөс нь бүх юм шалтгаална.
Мяраалаг нь чимсэн Нара
Арлын оронд хөгжмийн боловсрол эзэмшсэн дуучин Нарагийн тод будалт, долгиолог хар үс, өөрт нь зохисон мяраалаг бие эрчүүдийн харцыг уургалдаг.
Өөрийгөө илэрхийлж буй илэн далангүй байдал, жоготой харц, дүүхэлзсэн алхаа, донжийг нь олсон хувцаслалт, юм үзэж нүд тайлсан бүсгүйг төвөггүй илтгэдэг.
Тэр бас зиндаархах дуртай. Японд ширээний хүүхэн, тайчигч байсан гэдэг яриаг "Байсан ч юу нь болохгүй байгаа юм" гэж нам дардаг.
Гадаад дүр төрх, эд эрхтэндээ өөрчлөлт хийх нь түүний хувьд асуудал биш. Таалагдахгүй бол хэд ч засуулж болно гэж үздэг. Олон нийтийн газар болхидуухан гэмээр найз залуутайгаа хөтлөлцөж явдаг байснаа удалгүй салалтаа тунхагласан.
Ажнай Бат-Эрдэнийн ойрын хамаатан гэгддэг. Үнэт эдлэл элдэв чамин гангарааныхаа орлогыг "хаанаас яаж ч олсон хэнд хамаатай юм" гэж хэнэггүйхэн хариулдаг энэ бүсгүй чөлөөт, өөрийнхөөрөө амьдралын хэв маягийг илүүд үздэг.
Янаг хоолойт Агиймаа
Дуучин Болд, ноён Ц.Мянганбаяр нарын ачаар урлагийн тайзнаа гараагаа маш амжилттай тавьж байгаа нялх од Агиймаад хүн бүрд тохиогоод байдаггүй аз тохиосон гэж болно. Гэхдээ түүнд байгаль эхийн харамгүй заяасан нүд булаам үзэсгэлэн, ялдам тачаангуй дуу хоолой, зүтгэл бийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Дуучин Сараагийн хэлдгээр шоу ертөнцийн өрсөлдөөн хөөрхөн шоглочихоо мэддэгийг санахад илүүдэхгүй биз. Ямартай ч нэг СD гаргаад олны нүдэнд өртөх болсон энэ бүсгүй мөн кинонд тоглоод амжсан.
Үеийнх нь залуучууд "Агиймаа ч согтохоороо уруулаа хазлаад секси шүү" гэж интернэт сайтаар "үг дайсан" харагддаг. Урлагаар овоглох болсны хувьд гайхалтай нүүр хувиралтууд, фотогеничный төрхийг мэргэжлийн хүрээнийхэн нь онцгойлдог юм билээ. Өөлж хэлэхэд хөшүүн хөдөлгөөний эвсэл муутай, нүүрний баясгалангүй, ширүүн харцтай нь нүд дүүрэн бие хааг нь доош татдагийг бас хэлэхгүй өнгөрч болохгүй биз.
Үгүйлэгдсэн Р.Анхням
Уг нь жүжигчин Р.Анхнямыг үзэгчид анхнаасаа л халуун дулаанаар алга дэлгэн тосч авсан. Монголын тачаадам бүсгүйчүүдийн тоонд жилийн өмнө зүй ёсоор нэрлэж байлаа.
Харамсалтай нь анхны тайзны бүтээлүүдээс хурц дайчин, зоримог алхам хийж бүтэн нүцгэлж байсан эрч хүч түүнээс хэдийнэ алдран унажээ. Өөрт оногдсон ховорхон боломжийг лавхан атгалгүй үл мэдэгдэх шалтгаанаар сураг алдраад байгаа түүнийг эрчүүд одоо ч үгүйлсээр.
Төлөв түвшин, янаг зөөлөн түүний төрх залуу үеийн жүжигчдээс ялгагдаж чаддаг байлаа. Хэд хэдэн кино клипэнд амилуулсан түүний мэргэжлийн ажлууд ур чадварын хувьд ч чамлахааргүй.
"Уулыг эргүүлж, усыг эрчлүүлэх" залуу насны ид бах жүжигчин Анхнямын уран бүтээлд үнэр ч алга. Гэхдээ л энэ цагийн эрчүүд түүнийг саравчилсаар байна.
Х.Огторгуй