Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Монголбанк Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хэвлүүлжээ. Их Монгол Улсын тав дахь хаан Хубилайг 1215 оны намар төрсөн гэж түүхэнд тэмдэглэсэн байна.
“Энэ нь 38.61 мм-ийн диаметртэй, 925-ын сорьцтой, 25 гр-ын цул мөнгөн зоос юм. Их Монгол Улсын түүхэн дэх их хаадын хөрөг учир 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан. Нэрлэсэн үнэ гэдэг зарах үнэ биш, зоосны үнэ цэнийг илэрхийлж буй үнэ” гэж Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатар ярилаа. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Манайд өмнө нь хэн хэн хаадын хөргөөр зоос гаргасан бэ?
-Монголбанкнаас Чингис хааны алтан зоосыг жилийн өмнө гаргасан. Мөн нэлээд хэдэн жилийн өмнө Чингис хааны мөнгөн зоос хэвлэгдсэн. Өгөөдэй хааны алтан зоосыг нэг компани цөөхөн ширхэгийг цул алтаар цутгуулан хэвлүүлсэн байдаг.
-Зоос хэвлүүлэх эрхийг хаанаас авдаг юм бэ?
-Монголбанкнаас эрх авна.
-Монголбанк зоос хэвлүүлэх нь ямар ашигтай байдаг вэ?
-Монголбанк ашгийн байгууллага биш. Зоос сонирхогчдынхоо цуглуулгыг баяжуулах, түүх соёлоо сурталчлах л зорилготой энэ зоос хэвлүүлсэн хэрэг.
Монголын түүхэн дэх 37 хаадаас есөн их хаад байна. Их хаадаа таниулах цуврал зоосуудыг хэвлүүлж, Монголын түүхээ сурталчлах зорилготой ажил юм. Цаашид бид бүх хаадынхаа хөрөг бүхий зоосыг цувралаар гаргахаар төлөвлөсөн. Мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа ирэх даваа гаригт болно гэлээ.