gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"The Guitar Mongoloid" баримтат киног эсэргүүцлээ

Х.Көгершин
Дэлхийд
2015-01-19
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2015-01-19
"The Guitar Mongoloid" баримтат киног эсэргүүцлээ "Монголоид" хэллэгтэй идэвхтэй тэмцэгчдийн нэг Ууганаа Рамси

Нью-Йоркийн кино фестивалийн хүрээнд энэ сарын 15-наас 21-ний хооронд Нью Йорк дахь Линкольний төв театрт Шведийн найруулагч Ruben Östlund-ийн найруулсан "The Guitar Mongoloid" баримтат киног гаргаж байгаа юм.

Гудамжинд гитар тоглон өдрийг өнгөрөөдөг, Дауны синдромтой Erik Rutstrom гэх хүүгийн талаар кинонд өгүүлдэг байна.

1866 онд Жон Даун гэгч англи эмч Дауны синдромыг анх оношлохдоо онигор нүд, гадаад төрх байдлын нийтлэг шинжээр нь Монгол угсаа гаралтай хүмүүстэй адил гэж дүгнэн “монголоид” хэмээн нэрлэснээс үүдэн Дауны синдромтой хүнийг “Монголойд” буюу тэнэг мангар гэх ойлголт тархсан байдаг.

Улс, үндэстнийг доромжилсон энэ хэллэг анагаах ухаанд түгээмэл хэрэглэгдсээр байсан бөгөөд 1960-аад оноос Азийн генетикийн эрдэмтдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарснаар хромсомын эмгэгийг анх оношилсон эмчийн нэрээр “Даун синдром” гэх болсон юм. Түүнчлэн 1965 онд ДЭМБ-аас “монголоид” гэдэг үгийг хэрэглээнээс хасахыг баталсан байдаг.

“Монголоид” хэмээх үгийг анагаах ухааны хэллэгээс хассан ч энэ хэллэг ямар учиртайг мэдэхгүй хүмүүс зарим оронд буруугаар хэрэглэсээр байгаагийн жишээ нь дээрх кино юм.

Үүнтэй холбогдуулан Нью-Йорк дахь Монголчуудын холбоо, Их Британи дахь Монгол нийгэмлэг, “Цахим өртөө холбоо” ТББ-аас найруулагч Ruben Östlund-дад хандан захиа бичжээ.

Ruben Östlund

Уг захианд “Таны кинонд хэрэглэгдэж буй “монголоид” гэх хэллэгийн талаар санаа зовж буйгаа илэрхийлж байна. Иймээс Монголын ард түмэн, Дауны синдром олон улсын холбоог хүндэтгэн ойрын хугацаанд киноныхоо нэрийг өөрчлөхийг хүсэж байна. 1965 онд ДЭМБ-аас анагаах ухааны хэллэгээс “монголоид” гэх үгийг хассан ч олон хүн энэ үгийг одоо хүртэл хэрэглэж байгаа нь Монгол үндэстнийг доромжилсон үйлдэл хэмээн бид үзэж байна” гэжээ.

Түүнчлэн энэ сарын 16-наас эхлэн киноны нээлтийн үеэр үзэгчдэд “монголоид” хэллэгийн талаар тайлбарлан өгөх, өөрийн гэсэн соёл, баялаг түүхээрээ дэлхийн тавцанд онцгой байр эзэлдэг монголчууд болон Дауны синдромын олон улсын хамтын нийгэмлэгээс хүлцэл өчин тус киноныхоо нэрийг удахгүй өөрчилнө гэдэгт найдаж байна гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан