Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАХН, цаашлаад Засгийн газар бужигнах боллоо. МАХН-ын залуу гишүүд одоогийн нөхцөл байдлыг далимдуулан намаа шинэчлэхээр сэм шивнэлдэж байгаа сурагтай. Түүнчлэн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр суудалдаа үлдэх эсэх асуудал ч чих дэлсэж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн нэг хэсэг нь "Засгийн газар солигдож, тогтвортой биш байх нь намуудын мөрийн хөтөлбөр биелэхэд саад болно" гэж үзэж байхад нөгөө нь "Муу ажиллаж байгаа Засгийн газрыг солихгүй бол бүр ч муу үр дүн авчирна" хэмээн дүгнэж байна. Харин С.Баярын Засгийн газар муу ажиллаж байгаа гэж үзэх хэд хэдэн үндэслэл бий.
Юуны түрүүнд С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өнөөг хүртэл эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байна. Тухайн үед "Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө" гэгчийг боловсрууллаа хэмээн сүржин хуралдаж байсан боловч "Хэрэгжүүлэх гэсэн мөнгө байдаггүй. Хятад, Орос, Энэтхэг зэрэг орноос мөнгө зээлнэ" гээд суучихсан. Гэтэл үнэндээ тэдгээр орнуудаас хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөл гэрээтэй зээлэх нь хэнд ч тодорхойгүй. Бүр хэрхэн зарцуулах нь ч ойлгомжгүй төлөвлөгөөг тэд боловсруулсан хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байдаг. Түүнчлэн хямралын үед үрэлгэн, тансаг байдлаасаа татгалзъя гэж аман дээрээ ярих мөртлөө хэрэг дээрээ захиргааны зардлаа хангалттай, зоригтой хасч мөн л зүрхлээгүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдэж, бүтэц бүрэлдэхүүн нь данхайж эхэлсэн. Төсөв, мөнгөний бодлогын хэмжээний томоохон өөрчлөлтийг иргэд С.Баярын тэргүүлсэн Засгийн газраас хүлээж байсан нь ийнхүү бүтэлгүйтсэн гэхэд хилсдэхгүй.
Үүний дараа дөрвөн замын уулзварт түгжирчихсэн мэт хүнд байдалд ороод байгаа Оюу толгойн гэрээний асуудал. Хэдийгээр олон жил яригдаж, ашиг сонирхлын зөрчил үүсгээд байсан уг гэрээний тухай энэ удаагийн Засгийн газар хэлэлцэж, эхлүүлэхээр зориглосон нь сайшаалтай хэрэг ч гадныхны сонирхол давамгайлсан мэт байдал нь мөн л ард түмэнд таалагдсангүй. Гэрээний төсөл Монгол Улсын эрх ашгийг бодсон гэхээсээ илүү гадны хөрөнгө оруулагчдын тавьж байгаа нөхцөлд нийцүүлсэн, зарим талаараа хэтэрхий хүлцэнгүй байдлаар хандсан гэх зэрэг шүүмжлэлийг салбарын мэргэжилтэн, иргэний хөдөлгөөнийхөн болон эрдэмтдийн зүгээс сонсоод байгаа юм. Түүнчлэн уг асуудалд хөрш орнуудын зүгээс ч "хошуу дүрж" байгаа тухай мэдээллүүд иргэдийн дургүйцлийг төрүүлсэн.
Мөн гэрээний төслийн ажлаас ашиг хонжоо хайсан ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэл ч байгаа тухай улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийх болсон нь ч иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлэх шалтгаан болсон нь мэдээж. Саяхны нэг хэвлэлд төрийн хариуцлагатай алба хашиж явсан нэгэн эрхэм "Оюутолгойн гэрээний төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдийн халаасанд тус бүрд нь нэг сая ам.доллар өгсөн гэсэн шүү" хэмээн ам алдсан байсан. Энэ мэтчилэн монголчуудын өмчийг хэдхэн хүн хувааж авах нь гэсэн хардлага ч иргэдэд төрөөд байна. Саяхан хүртэл "Байдал ийм байгаа болохоор зовлонгоо тоочиж суухаас өөр арга алга" хэмээн Оюутолгойн гэрээний гацааг тайлбарлахдаа Засгийн газрын тэргүүн гэхэд нэг л гэнэн, доожоо-гүй гэмээр үгс У ИХ-д хандан хэлж суусан нь олонд таалагдсангүй. Тэгсэн мөртлөө улсын тусгай хамгаалалттай газарт хайгуул хийх зөвшөөрөл олгох 26 дугаар тогтоол гээчийг гаргачихсан байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлж байгаа юм.
Мэдээж өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үйл явдал С.Баяр суудалдаа үлдэх эрхтэй эсэхтэй холбогдох асуудлын нэг гарцаагүй мөн. Түүнийг МАХН-ын дарга, Засгийн газрын тэргүүн байх үед энэ үйл явдал болсон нь зуггах аргагүй үнэн учраас С.Баяр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой хүний нэг гэдгийг улстөрчид ил хэлэхгүй ч далд хэлэлцэх болж. Намынхаа байрыг харсаар байж шатаалгасан нь түүний хувьд харамсал, харуусал төдий үлдэх зүйл. Харин гэм зэмгүй таван иргэнээ буудсан энэ төр, засгийн нэг тулгуур багана болсныхоо хувьд тэрбээр хариуцлага хүлээж, уучлалт гуйх ёстой гэж үзэх хүн ч олны дунд, тэр дундаа МАХН-ын гишүүд дотор байна.
Ер нь МАХН бужигнаж эхэллээ. Н.Энхбаярыг дэвшүүлэн зайлуулах аргаар намаасаа холдууллаа гэж баярлах нэг хэсэг нөхөд байхад С.Баярыг Н.Энхбаяраас ч илүү дарангуйлагч болно гэж тооцож байгаа гишүүд ч МАХН-д бий гэнэ. Учир нь С.Баяр намын дарга болсноор МАХН доторх ардчилал хумигдсан гэж тэд үзэж байгаа аж. М.Энхболдын үед МАХН-д гарч ирж байсан дулаарал үгүй болсон хэмээн зарим нэг нь хошуу холбох болсон гэнэ. "Атрын III аян"-аас бусад анх гарч ирэхдээ зарласан төгөлдөршил, хариуцлагын тогтолцоо гэх мэт уриа лоозон маягийн зорилтууд нь ч дампуурал болж хувирсан нь нам доторх жигүүрүүдийн шүүмжлэлийн бай болж эхэллээ. Тэд "Хөмхийгөө зуусан бодлого хол явахгүй нь тодорхой боллоо. С.Баярын бодлогын дампуурал намыг ч дампууралд хүргэж магадгүй" гэж болгоомжлох болов. Нэг үгээр хэлбэл, МАХН-ын даргын нэр хүнд унаж байна. Түүнийг гэж байсан жигүүр, хөдөлгөөнүүдийн дэмжлэг ч суларчээ.
Дайран дээр давс гэдгээр гишгэсэн алхам бүр нь алдаа болоод байсан С.Баярын нөхцөл байдал сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүр ч хэцүүдлээ. Сонгуульд намаа ялагдуулсан намын даргатай хариуцлага тооцдог нь аль ч улс орны улс төрийн намд байдаг жишиг тогтолцоо. Харин С.Баярын хувьд бүр ч хүнд байж болох талтай. Тодруулбал, Н.Энхбаярыг дахин Ерөнхийлөгч болгох үүрэг бүхий сонгуулийн штабыг удирдсан мөртлөө кампанит ажилд оролцоогүй гэж хэлэхэд болохоор дүр зураг харагдуулсан нь түүнд "ял" нэмэх шалтаг болох юм. Магадгүй С.Баяр өөртэйгөө зөрчилдсөн шийдвэр гаргасан нь ийм байдалд хүргэсэн биз гэж учир мэдэх нэг нь хэлж байна. Ерөнхийлөгчид нэр дэвших гэж оролдож байсан түүний далд санааг ийнхүү хэлж буй хэрэг. Ямартай ч Н.Энхбаярыг одоохондоо холдуулж дөнгөөд байгаа МАХН-ынхан С.Баярыг хаацайлж үлдээхгүй нь бололтой.
Гэхдээ энэ асуудал шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, УИХ-ын 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явагдсаны дараа яригдах биз гэсэн цаг хугацааны таамаг явж байна. Учир нь МАХН-ын хувьд нөхөн сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэгт хэд хэдэн хувилбар бий. Нэг талаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж бүдэрсэн нөхдүүд болон "сонирхогчдын" дундаас шигших боломжтой. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн суудлаасаа мултарчихаад байгаа Н.Энхбаярт ч нөхөн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй байгаа юм. Энэ нь МАХН-ын хувьд тийм ч ашигтай хувилбар биш боловч Н.Энхбаярын хувьд бүхнийг эхнээс нь эхлэх бас нэг боломж болох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр УИХ-д сонгогдсон тохиолдолд нам доторх өөрийн нөлөөллийг дахин сэргээж, улс төрийн амьдралаа дахин эхлүүлнэ гэсэн үг. Адилтгавал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад Нэгдсэн Орос намын дарга болж, дараа нь Ерөнхий сайд болсон ОХУ-ын одоогийн Засгийн газрын дарга В.Путины замаар явах юм уу даа.
Үүнээс гадна, нийгэмд танигдсан С.Баярын дүр төрх ч бас сонин. Орос школтой, хүйтэн хөндий гээд л түүнийг хувь хүнийх нь талаас дүгнэх хүн цөөнгүй. Гэтэл хэвлэлүүдээр "Ууж идэх, наргих цэнгэх нь их. Шараа тайлах гэж төсвийн мөнгөөр ийш тийшээ нисдэг" гэх зэргээр байнга л бичдэг. Бүр мориноос унаж нуруундаа гэмтэл авсан гэхэд нь хүртэл ""Макс"-ын Ганбаатарын эхнэрийн найз хүүхнүүд рүү санаархсан" гээд л шуугиад авсан. Тэр нь ч арай худлаа л байлгүй. Гэхдээ л нийгэмд С.Баяр морь унаж байгаад бэртсэн гэхээсээ илүү хэвлэлийнхний бичдэгээр хүүхэмсэг, бор дарснаас буцдаггүй дүр зургаараа ойр бууж байсан нь түүний бусдад танигдсан дүр төрхийг илтгэж байгаа хэрэг.
Намын даргынхаа одоогийн байгаа байдалд дүгнэлт хийгээд үзэхэд 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН ямархуу дүр төрхтэй оролцож, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь бас л эргэлзээтэй. Харин С.Баяр даргатайгаа үлдэх эсэх нь МАХН-ын гишүүдийн асуудал биз. Гэвч төрийн эрх барьж байгаа нам учраас ард түмэн ч бас байдлыг анхааралтай ажиглаж байна.
Ц.Мөнхзул