-Тус төвд "найман шарга”-ын ченжүүд орох аж -
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 давхар шилэн барилгад "Төр захиргааны III байр"байрлаж байсан. Харин нийслэлчүүд тэрхүү байрыг "Улаанбаатар банк"-ны шилэн барилга гэдгээр нь сайн мэднэ.
Тус барилгад хотын захиргааныхан үйл ажиллагаа явуулж байгаад өөрсдийн гэсэн байртай болсноосоо хойш тус барилгыг орхин нүүсэн. Нэг ёсондоо өндөр цамхаг эзэнгүй шахуу байгаа гэсэн үг. Гэтэл сүүлийн үед тус барилгын 1 -2 давхарт "Валют арилжаа-ны төв байгуулан халуунд халж, хүйтэнд хөрч явдаг найман шаргын ченжүүдийг оруулна" гэсэн мессэж цацагдах боллоо. Ингэхдээ зүгээр ч нэг сайхан сэтгэлээр тэднийг баярлуулчихгүй аж.
Тус валют арилжааны төвийг шинээр байгуулагдсан "USC" компани эзэмшиж, барилгын талбайг валютын ченжүүдэд түрээслэхээр болж байгаа сурагтай. Хэдийгээр энэ нь таатай сонсогдож байгаа ч хэн нэгэн босс төвийн үйл ажиллагааг гартаа атган суух болчихоод байгаад зарим хүмүүс дургүйхэн байна. Учир нь "USC" компани нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү П.Хангалын мэдэлд шилжиж байгаа болохоор тэр гэнэ.
Тиймээс л эцэг хүү нийлэн монголын мөнгө санхүүг эзэгнэчихвэл "Валютын ханшийг Пүрэвдоржийнхон тогтоож, өөрсдийн хаанчлалыг үүсгэх аюултай боллоо" хэмээн хардагсад байна.
Эх сурвалжийн хэлснээр "Улаанбаатар банк"-ны 1-2 давхрын талбайг ченжүүдэд түрээслэхдээ нэг метр кватратыг сард 17.600 төгрөгөөр тогтоох шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гаргасан гэдэг. Гэтэл эрхэм ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хүүдээ барилгын талбайг хоёр мянган төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр болсон аж. Хэрэв эх сурвалжийн хэлснээр П.Хангал улсад талбайн түрээсийн хөлсөнд 2000 төгрөг төлчихөөд ченжүүдэд 17.600 төгрөгөөр дамлах аваас ганцхан сарын хугацаанд л гэхэд хичнээн ихийг халааслах нь ойлгомжтой.
Гэхдээ энэ нь зөвхөн талбайн түрээсэнд. Үүнээс цааш валютын ханшийг нэгэн гарт атгаж, зохиомлоор өсгөж буруулах нь тэр хүний мэдлийнх болно гээд бодохоор санаанд багтахгүй их ашгийг өвөртөлнө.
Төвийн үйл ажиллагаа хэвийн болтол түрээсийн үнийг бага байлгана.
Ямартай ч эх сурвалжийн өгүүлсэн нь үнэн эсэх талаар Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн
захирал М.Ганбаатараас тодрууллаа.
-Хуучин хотын захиргаа үйл ажиллагаа явуулж байсан шилэн барилгад валют арилжааны төв байгуулах гэж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Гэхдээ одоохондоо эцсийн шийдвэрт хүрээгүй байна. Тус барилгын 1-2 давхрыг засварлан "Найман шарга" дээр ажилладаг ченжүүдийг оруулах гэж байгаа. Ингэснээр нэг цэгт төвлөрөн, боловсон болох болно.
-Тус арилжааны төвийн эзнээр хэн ажиллаж байгаа юм бэ. Зарим хүмүүсийн хэлснээр П.Хангалын мэдэлд шилжсэн гээд байх юм?
-Байрыг арилжааны төв болгох ажилд П.Хангал оролцож байгааг мэдэхгүй. Энэ барилга хэн нэгний мэдэлд шилжээгүй. Одоогоор тус газрыг хянан ажиллуулж байхаар "Хотын бизнес төв" гэж нээгдсэн. Тэрхүү компанийг "USC" гэдэг.
-Ченжүүдэд түрээслэх талбайн үнэ хөлсний тухайд ямар байх бол?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид тодорхой ханш тогтоосон. Гэхдээ эхний ээлжинд иргэдийг хэвийн байдалд орж, иргэд бидний байгуулсан төвийг мэддэг болтол нь түрээсийнхээ үнийг бага байлгана. Түүнээс хойш хэвийн ажиллагаанд ороход дээрээс тогтоосон үнээр ченжүүдэд түрээслэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Хэвийн болтол нь үнийг бага байлгана гэлээ. Хоёр мянган төгрөгөөр тогтоох гэж байгаа талаар хүмүүс ярьж байгаа үнэн үү?
-Ер нь бол тийм ханшаар түрээслэх байх. Гэхдээ одоохондоо эцсийн шийдвэрт хүрээд, тогтчихоогүй байна. Эхний ээлжинд байраа засварлаад бэлэн болгох хэрэгтэй.
Дээр дурьдсан зүйлүүд үнэн эсэх талаар П.Хангалаас лавлахад "Би валют арилжааны төв байгуулах гэж байгааг мэдээгүй юм байна. Хэн тиймэрхүү зүйл ярьж явсан юм бол. "USC" компани минийх биш. Би тийм зүйл эрхэлдэггүй, өөр хийх ажилтай хүн шүү дээ. Хэрэв миний нэрийг барин худлаа ярьж яваа хүн байвал би заргалдахад бэлэн" гэв.
Б.Өлзийдэлгэр