gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Соёмбо: Хөдөөний би хотжих гэж байхад хотын залуус яагаад дэлхийд гарахгүй байгаа юм бэ

Соёл урлаг
2009-05-29
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-29
"Амьдрал", "Төгсөх оюутны дуу", "Цасан дээр", "Цасан доор", "Миний найз", "Хэнийх ч биш зөвхөн минийх" зэрэг нийт 200 гаруй дууны шүлэг зохиосон яруу найрагч Х.Соёмбо өдгөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хүргэхээр зэхэж. Сүүлийн үед олны сонирхлыг татаж байгаа, охид залуусын сонсох дуртай болсон ихэнх дууны шүлгийг зохиосон түүнийг жүжигчин мэргэжилтэй гэдгийг хэр олон хүн мэдэх бол. Юутай ч, тэрбээр анхны томоохон хэмжээний тоглолтоо ирэх сарын 5-нд "UB" паласын концертын танхимд хийхээр төлөвлөжээ. Ингээд авьяаслаг уран бүтээлчийн яриаг уншигчиддаа хүргэе.

-Уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гээд нэлээд завгүй байгаа гэсэн. Анхны тоглолтоороо үзэгч сонсогчиддоо юуг харуулахыг зорьсон бэ?

-Дууны уран бүтээлтэй холбогдоод арав гаруй жил боллоо. СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байхаасаа эхлээд л хөгжмийн зохиолч, дуучидтай танилцаж уран бүтээлээрээ холбогдсон. Зохиосон шүлгүүд минь хүмүүсийн сонсох дуртай дуу болж эхэлмэгц нэлээд урамшиж, уран бүтээлээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Урын санд маань өдгөө 200 гаруй дууны шүлэг бий. Үүнийгээ үе тэнгийн залуус, найз нөхөд, үзэгч  сонсогч,  нутгийнхандаа зориулан тоглолт хийхээр зэхлээ. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул.

Тоглолтыг маань Булган аймгийн нутгийн зөвлөл, бизнесмэнүүд болон рок попын алдартай хамтлаг дуучид, ах эгч, найз нөхөд минь их дэмжиж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр "UFC" групп ажиллаж байна, саяхан дэлхийн томоохон шагнал хүртсэнд нь баяр хүргэж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. Мөн "Citynet" компани ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа учир үзэгч тус бүр 20 ам.долларын үнэтэй холболтын хураамж бүхий эрхийн бичиг бэлгэнд авна. Үүнээс гадна "Чин ван" констракшн, "Best" принтинг, "Chuba" дизайн, Монголын маркетинг менежментийн хүрээлэн, "Шинэ булган" ассоциаци гээд л маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэх нь, энэ тоглолт.

Тоглолтын зохион байгуулалт, найруулга гээд бүхий л зүйлд залуус ажиллаж байгаагаараа онцлогтой. Миний хувьд, үзэгчиддээ барьж байгаа хамгийн анхны томоохон хэмжээний тоглолт учраас маш их анхаарч, хичээж явна. Миний хувьд, ганц дуугаа хит болгочихоод л түүнийхээ хойноос үхэн хатан хөөцөлдөж явдаггүй. Нэлээд олон дуутай болчихлоо, дээр нь тоглолт хийх талаар зөвлөсөн уран бүтээлчдийн маань хүсэлт байна. Гэхдээ би Ш.Гүрбазар, З.Түмэнжаргал, Д.Ган-Очир, Ү.Хүрэлбаатар ах нарынхаа араас энэ урсгал жанрыг өөрийнхөө хэмжээнд орчин үеийн залууст ойлгуулж өгөх зорилгоор уран бүтээлээ хийдэг. Түүнээс биш, энэ олон дуу хийлээ гээд нэг их айхтар баяжсан юм алга, надад ямар ч машин тэрэг байхгүй. Зүгээр л сэтгэлээрээ явж ирсэн байхгүй юу. Харин одоо энэ бүхнээ нэгтгэж, сэтгэл шингэсэн уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо тайлагнахаар шийдсэн.

-Дууны шүлгээрээ өмнө нь ном ч юм уу цомог гаргаж байв уу?
-Үгүй ээ. Урын санд маань байгаа бүтээлүүдээс нийт дөрвөн цомгийн ажил бэлэн болсон. Эхний ээлжинд жүжиг киноны дуунуудаараа цомог гаргахаар зэхэж байгаа. Мөн "Би маш олон бүсгүйд дурлаж болох байсан" нэртэй хайрын шүлгийн цомог, ретро альбом буюу дурсамжийн цомог бэлтгэж байна. Үүний зэрэгцээ, сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээ нэгтгэж цомог болгох санаатай. Цуврал цомгууд минь ирэх есдүгээр сард гарах болов уу. Улмаар мэргэжлийнхээ тал дээр анхаарал хандуулж ганц, хоёр киноны зохиол дээр ажиллан, багагүй зүйл сурлаа. Одоохондоо бие даасан томоохон зохиол бичээгүй ч, бэлтгэлээ хийж явна. Халхын голын 70 жилийн ойд зориулсан баримтат киноны зохиол болон охид залууст зориулсан хайр дурлалын сэдэвтэй мюзикл хийх төлөвлөгөө бий.

-Шүлгийнхээ санааг хаанаас хайдаг вэ. Зарим хүн "Дууны шүлэг бичих амархан" гэлцдэг шүү дээ?
-Дуу бүтээнэ гэдэг маш олон үе шаттай цогц зүйл. Шүлгээ бичиж хөгжмийн зохиолчид өгсний дараа хөгжмийн найруулга, дуучны хоолойны бичлэг хийлгэх, клип гаргах гээд ажил ар араасаа ундарна. Аливаа дууны уран бүтээл шүлгээс эхлэлтэй гэсэн үг. Үүнийгээ аятайхан эхлүүлэхийн төлөө дуу бүрийнхээ мөр, үг болгон дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ хоёр гурван жилийн өмнө хийсэн дуунуудаа харахаар "Үүнийгээ тэгдэг байж, энийг нь ингэж өөрчилсөн бол" гэх мэт алдаа ажиглагдах нь бий.

Гэхдээ би яруу найрагч бус дууны шүлэг зохиох дуртай хүн. Мэргэшсэн яруу найрагч гэсэн хэллэг хэзээ ч байдаггүй юм. Зарим хүн "Дууны шүлэг бичих аягүй амархан" гэж ярьдаг байхгүй юу. Харамсалтай нь, бичиж чаддаггүй. Бүгд л нэг ижилхэн юм хийгээд явж байна. Сайн дуучин руу гүйж очоод өөрийнхөө шүлгийг өгчихвөл сайн дуу болно гэж боддог учраас тэр. Үүний оронд бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй. Хэн ч таньж, мэдэхгүй үеийнхээ залуустай хамтарч ажиллан тэднээрээ дамжуулж өөрийнхөө сэтгэл зүрх, дотоод ертөнцийг хүмүүст хүргэж, тодорхой хэмжээний үнэлэмжинд аваачиж чадвал болох нь тэр.

Би шүлэг бичээд шууд л Б.Сарантуяа эгч, С.Жавхлан ах дээр очоогүй. Эхлээд найз нөхдийнхөө бүтээлийг сайн хийж сурах нь олны танил дуучидтай хамтарч ажиллахад дадлага болно. Энэ ч утгаараа, би хамтарч ажиллахыг хүссэн уран бүтээлчидтэйгээ холбогдсон хэрэг. Олны танил болж, өдөр бүр зурагтаар гарах нь миний сонирхол биш. Би үхэн үхтлээ дууны шүлэг зохиохгүй шүү дээ.

Өглөө есөн цагт гэрээсээ гарч нэг газарт очоод л шүлэг бичээд сууна гэж байхгүй. Амьдралынхаа төлөвлөгөөний дагуу бие даасан тоглолтоо хийж, кино жүжгийн зохиол бичих, бас бус суралцах зүйл надад их байна. Зөвхөн өөрийнхөө төлөө ч биш, бусад хүмүүсийн төлөө хийх зүйл их бий.

-Хөгжмийн зохиолчид шүлгийн тань аль нэг хэсгийг өөрчлөх ч юм уу, нэмж хасах зүйл гардаг уу?
-Тиймэрхүү зүйл байдаг. Гэхдээ хөгжмийн зохиолчид аягүй мэдрэмжтэй улс. Зарим зүйл дээр миний дутуу орхисон зүйлийг олж цэгцлээд улам гоё болгосон байхад зарим тохиолдолд тэгсхийгээд хийсэн байх нь бий. Гэхдээ өөрийнхөө хийсэн зүйлийг өөрчлүүлнэ гэдэг хэнд ч сайхан санагдахгүй. Муу болсон бол ахиад янзлана шүү дээ. Харин сайн болсон ч түүнийг нь ойлгохгүй, өөрийнхөөрөө зассан байвал харамсалтай л юм.

-Тоглолтод чинь ихэвчлэн поп дуучид оролцох юм байна. Хип хоп дууны шүлэг зохиох тал дээр юу гэж боддог вэ?
-Би хип хоп дуу сонсох дуртай. Гоё хэмнэлтэй, үг нь үнэн боловч Монгол дуу биш. Яахав, хип хоп дууны шүлэг бичдэг хүн тэрийгээ бичээд л явна биз. Гэхдээ болж бүтсэн зүйлгүй байж юм юм уруу үсчсэн хүн байна шүү дээ, цаана чинь. Үнэ цэнэ, мөн. чанар багатай  зүйл бичих юм уу өөртөө аль эсвэл хэн нэгэнд зориулаад "туучих" жишээтэй. Энэ мэт бага хүрээнд сэтгээд байгаа хүн ч бий. Түүнийгээ шүлэг гэж нэрлэх нь утгагүй ч юм шиг.

-Гэхдээ нийтийн болон поп рок дуунууд бүгд л хайрыг магтан дуулж байгаа нь явцгүй арга гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар?
-Би олон хайрын дуу зохиосон. Бүх дуундаа хайртай, дуучиддаа ч бас баярлаж явдаг. Хайраас өөр зөндөө л олон сэдэв байна шүү дэ, эргэн тойронд минь. Надад аав ээж, эх орон, хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн дуу ч бий. Би хэзээ ч хайрын дуу зохиох гэж зорьж, үзэг цаас нийлүүлж байгаагүй. Тухайн үд юу бичмээр санагдана, түүнийгээ л буулгадаг. Харин зөвхөн хайрын тухай шүлэг бичээд суудаг хүмүүсийн тухай ингэж ярьж байгаа бол өөр хэрэг. Тэд өөр юм бичиж чадахгүй юм чинь, яах юм бэ. Үг бичих гэхээр л хайраас өөр юм бодогдохгүй байгаа учраас аргагүй.

-Дуучдаа өөрөө сонгодог гэж хэлж байсан удаатай. Яагаад тэр вэ?
-Тийм ээ, би нийтийн дуун дээр л гэхэд зөвхөн С.Жавхлантай хамтарч ажилладаг. Жавхаа ах хөдөлмөрч, хэний ч дууг сэтгэл зүрхнээсээ дуулдаг. Алдар хүндтэй гээд худлаа онгирсон хүн олон байдаг шүү дээ, нэрийг нь хэлээд яахав. Хамтарч ажиллая, энэ тэр гэхээр нь би шууд л татгалздаг.

-Сүүлийн үед нийтийн болон рок попын уран бүтээлчид хотын хөгжим, хөдөөний дуу гээд нэлээд маргалдах болж. Таны хувьд юу гэж боддог бол?
-Би хөдөө төрсөндөө санаа зовж, ичдэггүй. Төрсөн нутаг минь хамгийн гоё газар. Тэнд би хамгийн энгийн, хамгийн жаргалтай амьдралаар амьдарч үзсэн. Одоо хүн бүр л хот уруу тэмүүлэх болж. Харин би тэмүүлж бус, оюутан болоод сурах гэж л ирсэн. Магадгүй би Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн бол нутаг руугаа буцах байсан биз.  Гэтэл  энд намайг төгссөн сургууль, багш, найз нөхөд, уран бүтээлчид маань үлдээсэн  хэрэг.

Тиймээс би хотынх,  хөдөөнийх гэж ярихад үнэхээр дургүй. Хөдөөнийх ч гэлээ би үнэртэй ус, хувцас загвар гээд бүх зүйлийн талаар сайн мэднэ. Хэний ч танил бус, хаашаа ч явахаа мэдэхгүй байсан зогсч байсан тэр цэгээс л өнөөдрийн минь амьдрал эхэлсэн. Гэтэл тэр "Хотынх" гэж цээжээ дэлдэж байгаа үе тэнгийн залуус минь одоо юу хийж байгаа юм бэ. Би тэдэн шиг гоё машин, тансаг хаус хүсч мөрөөддөггүй. Үнэхээр хотын лаг залуу юм бол дэлхийн хэмжээнд өөрийгөө таниул л даа. Хөдөөний залуус хотод хөлөө олж байхад хотын залуус нь дэлхийд хөлөө олох хэрэгтэй байлгүй. Үнэнийг хэлэхэд, тэгж чадахгүй яг л надтайгаа адилхан байгаа шүү дээ.

Р.Мөнгөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан